ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЛИЙГ АШИГЛАН ӨӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ

Замын хөдөлгөөнд оролцох үедээ ялгаатай нөхцөл байдалд ялгаатай гэрлүүдийг зөв ашиглаж хэвших нь таныг болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж өгдөг. Мөн түүнчлэн аливаа төрлийн нэмэлт гэрлээр тоноглогдсон тээврийн хэрэгслүүд нь бүгд таны аюулгүй байдлын төлөө байдаг юм.

Хуулийн хүрээнд, таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үед бүх гэрлүүд нь хэвийн ажилладаг байх ёстой. Өөрийн аюулгүй байдал хангаж мөн замын хөдөлгөөний аливаа дүрмийг зөрчихгүй байхын тулд дараах алхмуудыг дагахад л болно.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Их гэрлээ ойлгох нь

Тээврийн хэрэгслийн их гэрэл нь шөнө жолоо барихад болон бусад тээврийн хэрэгсэлд таныг харахад тусална. Их гэрлийг ашиглаж байгаа үедээ ямар тохиолдолд холын, ямар тохиолдолд ойрын гэрлээ ашиглах хэрэгтэйг мэдэж байх нь зүйтэй.

Алхам №1: Ойрын гэрлээ ашиглах нь. Ойрын гэрэл нь их олон төрлийн нөхцөл байдалд ашигладаг.
Ойрын гэрэл нь шөнө болон гэрэл багатай нөхцөлд ашигладаг. Мөн түүнчлэн цаг агаарын таагүй нөхцөл байдал болон түнэл-р явж байхдаа ашигладаг.

Ойрын гэрлийн рычак нь дохионы рычак дээр хамт байрладаг. Рулийн зүүн талд байрлах нь элбэг. Шинэ үеийн ихэнх машинууд өдрийн гэрэлтэй болсон бөгөөд автомат гэрэл асаах мэдрүүртэй байдаг. Ингэснээр гэрэл багатай орчинд гэрэл нь автоматаар асдаг давуу талтай. Хэрвээ ойрын гэрэл асахгүй бол цагдаа зогсоож торгох магадлалтай байдаг учраас заавал асдаг эсэхийг шалгаж байгаарай.

Алхам №2: Холын гэрлийг ашиглах нь. Холын гэрэл нь зарим нэг тодорхой нөхцөл байдал замын харагдах байдлыг илүү сайжруулж өгдөг. Гэхдээ холын гэрлийн тод байдал нь бусад жолоочийг гялбуулан тэдний замын харагдах байдалд нөлөөлдөг.

Хэрэв та холын гэрэл дээрээ тавьсан тээврийн хэрэгсэлтэй таарвал замын зах руу зогсох эсвэл өөрийн гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх хэрэгтэй.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Эргэх дохионы гэрлээ ашиглах нь

Тээврийн хэрэгсэл болгонд дохионы гэрэл байдаг ба энэ нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусад тээврийн хэрэгсэлд өөрийн хийх гэж буй үйлдлээ мэдэгдэхэд ашиглана. Сигналыг зохистой ашигласнаар замын хөдөлгөөнд оролцож буй бусад тээврийн хэрэгсэл таныг баруун эсвэл зүүн тийш эргэх гэж байхаа эсэхийг урьдчилан мэдэх боломжтой.

Алхам №1: Урд дохиогоо ашиглах нь. Урд дохио нь таны өөдөөс ирж буй машинуудад аль зүг рүү эргэх гэж байгааг мэдэгдэнэ.

Дохионы удирдлага нь жолооны бариул дээр байрлана. Баруун тийш эргэх дохио өгөхийн тулд удирдлагыг дээш өргөнө, харин зүүн тийш эргэх дохио өгөхийн тулд доош дарна. Эргүүлэхэд дохио өөрөө ажиллах болно.

Зарим тээврийн хэрэгслүүдийн хувьд эргэх дохионд эвдрэл гарсан тохиолдолд дохио хурдан анивчдаг. Эвдэрсэн эргэх дохиог засварлалгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцох нь сануулга, торгуулийн хуудас авах зэрэг үр дагаварт хүргэх эрсдэлтэй.

ГУРАВДУГААР ХЭСЭГ: Тоормосны гэрлээ ойлгох нь

Таны тоормосны гэрэл нь өдөр, шөнө үл харгалзан чухал үүргийг гүйцэтгэдэг. Тоормосны гэрэл нь ажиллахаа больсон тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцох нь аюултайгаас гадна замын цагдаад харагдвал торгуулийн хуудас авах нь баттай.

Алхам №1: Өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ тоормосны гэрлийг ашиглах нь. Тоормосны педаль дээрээ гишгэх үед тоормосны гэрэл асна. Энэ таны ард явж байгаа тээврийн хэрэгслүүдэд зайгаа барих боломж  олгоно. Та педал-аа дарсаар байгаа тохиолдолд гэрэл ассаар байх болно.

Алхам №2: Шөнө замын хөдөлгөөнд оролцох үедээ тоормосны гэрлийг ашиглах нь. Шөнө замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд таны тоормосны гэрэл хэвийн ажиллагаатай байх нь бүр илүү чухал байдаг.

Шөнө харагдах орчин муу байдаг, их гэрлээ асаан жолоо барьж байгаа үед ч зогссон тээврийн хэрэгслийг олж харахад хэцүү байдаг. Тоормосны гэрэл нь тээврийн хэрэгслийн их гэрэл ассан үед ч гэрэлтэж байхаар зохиогдсон байдаг ба тоормосны педаль дээрээ дарсан тохиолдолд илүү тод асдаг.

Алхам №3: Ухрахад асдаг гэрлээ ойлгох нь. Тээврийн хэрэгсэл нь ухрах үед асах үүрэгтэй гэрлээр тоноглогдсон байдаг. Ухрах нь гэрэл нь таны ухарч байгааг бусад тээврийн хэрэгсэлд мэдэгдэх үүрэгтэй байдаг.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: Манангийн гэрлээ ойлгох нь

Зарим тээврийн хэрэгслүүдэд манантай орчинд үзэгдэх орчныг сайжруулах зориулалттай гэрэл байдаг. Хэрэв таны машин манангийн гэрэлтэй бол үзэгдэх орчныг хамгийн сайн байлгахын тулд хэзээ ашиглах нь зохимжтой хэзээ ашиглах нь зохимжгүй талаар мэдэх нь зүйтэй.

Алхам №1: Хэзээ манангийн гэрлээ ашиглах вэ? Хэдийгээр хуулиар шаардаагүй ч гэсэн манантай орчинд манангийн гэрлийг ашиглах нь үзэгдэх орчныг сайжруулна.

Анхааруулга: Манангүй орчинд манангийн гэрлээ ашиглавал бусад тээврийн хэрэгслийн жолоочдын нүдийг нь гялбаж, тэдгээрийн үзэгдэх орчинг хэсэг хугацаанд хязгаарлах эрсдэлтэй.  

ТАВДУГААР ХЭСЭГ: Ослын гэрэл

Ослын гэрэл нь бусад жолоочдоо осол гарсан тухай мэдэгдэх үүрэгтэй. Ослын гэрлийг таны тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан тохиолдолд эсвэл зам дээр аюул байгаа талаар мэдэгдэх зэрэг ялгаатай зориулалтаар ашиглаж болно.

Алхам №1: Эвдрэл гарсан үед аваарын гэрлийг ашиглах нь. Аваарын гэрлийн хамгийн нийтлэг хэрэглээ нь таны тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан тухай бусад тээврийн хэрэгсэлд мэдэгдэх.

Хэрэв таны тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гарсан бол замын аль зах руу нь очиж зогсох хэрэгтэй. Тэнд очсоны дараа аваарын гэрлээ асааж бусад тээврийн хэрэгсэлд өөрийн байгаа гэдгийг мэдэгдэнэ. Аваарын гэрлийг удирдлага нь таны жолооны бариул эсвэл хянах самбарын ойр орчимд байрласан байдаг.  

Алхам №2: Зам дээр байгаа аюулын талаар мэдэгдэх. Өөрийн тээврийн хэрэгсэлд гарсан асуудлыг бусдад мэдэгдэхээс гадна зам дээр байгаа асуудлыг бусад тээврийн хэрэгсэлд мэдэгдэхэд ашиглаж болно.

Энэ нь жишээлбэл манантай ч юм уу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед ашиглахад зохимжтой байдаг. Хэрэв аюулын талаар мэдэгдэх гэж байгаа бол замын хажуу захад очин зогсон аваарын гэрлээ асаавал зүгээр.

Тээврийн хэрэгслийн гэрлүүдийг хэзээ ямар тохиолдолд ашиглах нь зохимжтой талаар мэдэж байх нь таны замын хөдөлгөөний оролцоог хамаагүй аюулгүй болгоно.