HYPERLOOP - ИРЭЭДҮЙН ГАЗРЫН ЗУРАГ

Вакуум орчинд хурдалдаг гал тэрэгний hyperloop систем дахин нэг алхам урагшиллаа. Тэд ирээдүйд ашиглагдах зорчигч, тээврийн системийг хийж байгаа бөгөөд үүнд нь туслах 35 баг санаагаа уралдуулж байгаа юм.

Одоогийн төлөвлөгөөгөөр бол ирэх 5 жилийн хугацаанд 3 чиглэлийг нээхээр ажиллаж байгаа. Харин ирээдүйд өөр өөр хот, өөр бүс нутгийг холбох аварга том төсөл бүтээх зорилготой байгаа.

Тэдний энэ төсөл нь аль 2003 онд загварчилж байсан Дэлхийн метроны зураглалыг санагдуулам байгаа. Бага зэрэг хуучирсан зураг ч гэсэн hyperloop-ийн санаатай давхцаж байгаа учраас боломжтой л санаа юм.

hyperloop-ийн хурд 1,200 км/ц хүрэх чадвартай тул Сан Францискогоос Лос Анжелес хүртэл ердөө 35 минут зарцуулна. Харин энэ хурдаар Монголруу 8:20 минутад л ирэх юм.

Ямартай ч энэ төсөл хэрэгжээд амжилттай болвол дэлхийн эдийн засаг нэг тавцанд гарч, тээврийн систем, ази-европ чиглэлийн аялал жуулчлал асар хурдацтай хөгжих нь дамжиггүй.