ТЕМПЕРАТУРЫН МЭДРЭГЧ БОЛОН MAP МЭДРЭГЧ ГЭЖ ЮУ ВЭ? №235

Агаарын температурын мэдрэгч (Intake Air Temperature Sensor) нь ихэвчлэн агаарын урсгалын мэдрэгч буюу MAF sensor-той хамт байрладаг. Сорох хоолойд байрлаж хөдөлгүүр лүү орж байгаа агаарын температурыг хэмжиж ECU-д мэдээлэл дамжуулна. Мэдээллийн дагуу компьютер агаар шатахууны холимгийн харьцааг өөрчилж, инжекторын цацалтыг тохируулна.

MAF sensor
MAF sensor

MAP sensor: Сорох хоолойд байрлах бөгөөд хоолойн доторх вакум даралтыг хэмжиж ECU-д мэдээлэх үүрэгтэй. Хэрвээ MAP мэдрэгчид гэмтэл гарвал хөдөлгүүр ээрэх, шатахуун зарцуулалт ихсэх, утаа хаялт ихсэх бөгөөд хянах самбар дээр CHECK ENGINE гэрэл асаж анхааруулна. Энэ тохиолдолд элдэв зүйлсийг сольж, оролдолгүй шууд компьютер оношилгоонд оруулах хэрэгтэй.

Ихэвчлэн мэдрэгчийн ажиллагаа муудах болон эвдэрсэн байдаг. Гэхдээ түрүүлж солихоос нь өмнө вакум хоолойн битүүмж хэвийн эсэх, цахилгаан залгуур салаагүй эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.