ХӨДӨЛГҮҮР ДЭХ МЭДРЭГЧҮҮД №258
Цахилгаан мэдээллүүр буюу бидний хэлж заншсанаар мэдрэгч нь маш бага цахилгаан эсэргүүцлээр ажиллаж хөдөлгүүрийн төв компьютерт мэдээлэл дамжуулан ажилладаг.
Ингээд та бүхэн хөдөлгүүрт байх мэдрэгч болон түүний тайлбар, хэрхэн ажилладаг талаарх мэдээллийг уншина уу. Холбоотой мэдээллээс тухайн мэдрэгчүүдийн дэлгэрэнгүй үүрэг, гэмтэл гарсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдгийг уншаарай.
Нударган голын байрлал мэдрэгч
Нударган голын байрлал ба эргэх хурдны мэдээллийг төв компьютерт мэдээлэх үүрэгтэй. Нударган голын эргэх хурд болон эргэлтийн өнцгийн байрлалыг цахилгаан соронзон индукцын зөрүүгээр мэдэрч цааш дамжуулдаг ажиллагаатай.
Тахир голын байрлал мэдрэгч
Тахир голын байрлал ба эргэх хурдны мэдээллийг соронзон цахилгаан, индукц, фото, холлын ба пьезо аргаар мэдэрч ажилладаг. Мэдэрсэн мэдээллээ төв компьютер дамжуулах үүрэгтэй.
Сорох агаарын температурын мэдрэгч
Thermister гэх температурын өөрчлөлтөөр томордог хагас дамжуулагчийн шинж чанартай элементээр хийгдсэн байдаг. Ингэснээр агаар дахь температурын зөрүүг цахилгаан эсэргүүцлийн зөрүү болгож компьютерт мэдээлдэг.
Агаарын урсгал хэмжигч
Түлхүүрийн ON байрлалд дотор нь байх халах утас нь ажиллана. Хөдөлгүүр асаж агаарын урсгал явагдах үед халах утас хөрөх бөгөөд эсрэгээрээ цахилгаан хүчдэл нэмэгддэг. Үүнийг ашиглан нэмэлт элементүүдийн туслалцаатай компьютер мэдээлэл өгдөг мэдрэгч юм.
Хөдөлгүүрийн доргио мэдрэгч буюу knock sensor
Ихэвчлэн пьезо цахилгаан мэдрүүрийн зарчмаар ажилладаг. Энэ нь хөдөлгүүрт үүссэн доргиог цахилгаан дохио болгон хувиргаж компьютерт мэдээллэнэ. Мэдрэгч 5-8 кГц орчим давтамжтай доргиог мэдрэхэд тохируулсан бол ийм давтамжтай доргио илэрмэгч компьютерт мэдээлнэ.
Компьютерт хөдөлгүүр асах агшинг алгоритмоор оновчтой тохируулж өгснөөр check engine анхааруулга гардаггүй.
O2 буюу хүчилтөрөгчийн мэдрэгч - яндангийн мэдрэгч
Хүчилтөрөгчийн мэдрэгч нь агаар түлшний харьцаа заасан утгаас их эсвэл бага байна уу гэдэг дохиог компьютер мэдээлдэг. Ингэхдээ циркон элементийг ашиглан өндөр температурт хүчилтөрөгчийн найрлагын зөрүү их байвал цахилгаан хөдөлгөх хүч үүсгэх шинж чанарыг нь ашиглан ажилладаг.
Вакум мэдрэгч
Силикон чипд ачаалал нэмэгдэхэд түүний цахилгаан эсэргүүцэл нь өөрчлөгддөг хагас дамжуулагчийг ашигладаг.
Холимгийн хаалтны байрлал мэдрэгч
Холимгийн хаалт нээгдэх явцыг тодорхойлдог мэдрэгч юм. Энэ нь холбогдож шилжих 2 хөдөлгөөнт контакт суурь хавтан дээр хэвлэгдсэн эсэргүүцэх биет, залгуур зэргээс бүрддэг.
Шилжих контакт моторыг хаазлах үед нааш цааш шилжин цахилгаан эсэргүүцлийг удирдаж байдаг. Үүнийгээ компьютерт дамжуулж мэдээлэл өгснөөр холимгийг зохицуулах боломжтой болдог.
Даралтын мэдрэгч
Агаарын сийрэгжилтийн хэмжээг цахилгаан дохио болгон хувиргаж компьютерт дамжуулна. Энэ мэдээллүүр нь гурван шонтой. Үүнд тэжээл, их бие, гаралтын шонгууд байх бөгөөд гаралт нь ECU-д холбогдоно.
Температурын мэдрэгч
Мэдрэгч нь хагас дамжуулагч резистор дээр үндэслэгдэн хийгдсэн байдаг. Орчны температур нэмэгдэхэд хагас дамжуулагчийн резисторын эсэргүүцэл буурдаг шинж чанарыг ашигладаг.
Температур мэдрэгчийн ажиллагааг омметрээр шалгах ба орчны температураас хамаарч заалт нь 5-100 ом орчимд хэлбэлзэнэ. Жишээ нь +20 хэм байхад 2.5 кОм +80 хэм байхад 320 кОм байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn