MAP БУЮУ СИЙРЭГЖИЛТИЙН ДАТЧИК - ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ
Дотоод шаталтын хөдөлгүүрийн зарчим нь хий шахагч насостой адилхан. Поршенгийн ажиллагаа нь сорох хоолойн хэсэг дахь агаарын даралтыг байнга өөрчилж байдаг.
Энэхүү агаарын даралтын өөрчлөлтийг Агаарын даралтын мэдрэгч, сийрэгжилтийн датчик буюу MAP (Manifold Absolute Pressure) нь хянаж мэдээллийг ECU компьютер рүү хүргүүлж байдаг.
Сийрэгжилтийн мэдрэгчийг бензин болон дизель хөдөлгүүрт ашигладаг. Түүнийг сорох хоолойн хэсэгт суурилуулж өгсөн байдаг. Одоо MAP буюу агаар урсгалын мэдрэгчийн ажиллах зарчмыг авч үзье.
Агаар даралтын мэдрэгч буюу сийрэгжилтийн датчикийн ажиллах зарчим
- Хөдөлгүүрийг асаах агшинд ECU буюу компьютер нь агаарын урсгал мэдрэгчид хүчдэлийг дамжуулж эхэлнэ.
- MAP нь даралт мэдэрдэг цахилгаан хэлхээтэй бөгөөд резин диафрагмын хөдөлгөөнийг мэдэрч дохиог ECU компьютер руу явуулна.
- Коллектор нээгдэхэд сорох хоолой дахь даралт нэмэгдэж диафрагм нь хөдөлж эхэлнэ. Энэ үед ECU руу хөдөлгүүрийн ачааллыг тодорхойлох хүчдэлийн дохио очно. ECU нь агаарын урсгал мэдрэгчээс болон бусад мэдрэгчээс ирсэн мэдээллийг боловсруулж хөдөлгүүрийг хамгийн үр ашигтай горимд ажиллуулна.
Агаарын даралтын мэдрэгчийн гэмтлийн оношилгоо
- Хөдөлгүүр хаазаа муу авах. Агаарын мэдрэгч эвдрэхэд автомашины компьютер нь шатахууны хэмжээ, асах өнцгийг буруу тооцоолж эхэлдэг. Ингэснээр хөдөлгүүрийн хүч буурч эхэлдэг. Турботой болон supercharged хөдөлгүүрүүд MAP-аас хамаарч хүчээ нэмэгдүүлдэг тул MAP эвдрэхэд хэвийн ажиллагаа шууд алдагдана.
- Хөдөлгүүр салганах, унтрах. Гэмтэлтэй агаарын урсгал мэдрэгч нь ECU компьютер руу даралтын алдаатай мэдээлэл хүргүүлснээс болж компьютер нь хэт их шатахууныг шахах дохиог өгч эхэлнэ. Агаар шатахуун холимог хэт их ирснээс свечэ норж хөдөлгүүр асахгүй болно. Эсвэл агаар шатахууны хольц хангалтгүй ирснээс болж хөдөлгүүр салганаж эхэлнэ.
- Шатахууны зарцуулалт ихсэх. Агаарын урсгал мэдрэгч гэмтсэн тохиолдолд ихэнх автомашины компьютер нь илүү баялаг агаар шатахууны холимог гаргах дохиог өгч эхэлдэг. Энэ нь шатахууны зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
- Хөдөлгүүр дэргэж байгаад унтрах. Агаарын даралтын мэдрэгч эвдэрсэн тохиолдолд хөдөлгүүр тогтворгүй ажиллаж бага хурд дээр болон нормальдаж байхад унтарч эхэлнэ. Мөн эйр-кондэйшн асаах, рүлийг эргүүлэхэд хүртэл хөдөлгүүр унтарч эхэлнэ. Хөдөлгүүрийг дахин асааж явахыг оролдож болох боловч цаашид энэ нь хөдөлгүүрийг гэмтэж болзошгүй.
- Хөдөлгүүр асахгүй байх. Автомашины компьютер нь хөдөлгүүрийг асахаас өмнө Агаарын даралтын мэдрэгчээс агаарын даралтын хэмжилтийн мэдээллийг авдаг. МAP эвдэрсэн тохиолдолд ECU руу буруу мэдээлэл хүргэгдэж шатахуун хөдөлгүүрт шахагдахгүй нөхцөл үүсдэг.
- Хөдөлгүүрийн CHECK ENGINE гэрлийг шалгаж байх. ECU нь олон мэдрэгчээс мэдээлэл авч байдаг. Агаарын мэдрэгч эвдэрсэн тохиолдолд ECU нь хөдөлгүүрийн CHECK ENGINE гэрлийг асаана.
Агаарын даралтын мэдрэгчийн засварлах зааварчилга
- Агаарын даралтын мэдрэгч MAP-д техник үйлчилгээ хийх тодорхой заасан хугацаа байдаггүй. MAP нь резинээр хийсэн диафрагмтай байдаг энэ нь эвдрэх магадлал тун багатай байдаг. Ихэнхдээ хөдөлгүүртэйгээ хамт дуусдаг.
- Хэрвээ MAP эвдэрсэн, гэмтсэн бол мэргэжлийн техник үйлчилгээний газар хандаж шалгуулах хэрэгтэй. Хэмжих багажаар гэмтсэн эсэхийг тодорхойлно.
- Агаар мэдрэгчийг солих техник үйлчилгээний төлбөр нь түүний хаана байрласнаас шалтгаалаад их бага гээд хэлбэлзэж болно. Зарим мэдрэгчүүд тайлж авахад маш хэцүү газар суурилагдсан байдаг.
- MAP-ийг солихдоо зөвхөн үйлдвэрийн мэдрэгчийг авч байхыг зөвлөж байна. Хөдөлгүүрийн маш чухал эд ангийн нэг тул хямд оригинал бус агаарын урсгал мэдрэгчийг бүү хэрэглээрэй.
Агаарын даралтын мэдрэгчийг өөрийн хүчээр үйлчилгээ хийх гэж байгаа бол анхаарах зүйлс
- Хэрвээ MAP нь сорох хоолой хавьцаа суурилсан тохиолдолд түүнийг солиход амархан байна. Харин агаарын даралтын сорогчийн оношилгоог тусгай багажаар хийдэг учир мэргэжлийн газруудаар оношлуулах нь зөв.
- Хэмжээгээрээ МAP нь автомашины түлхүүрийн адилхан хэмжээтэй. Их биеэс холболтын гурван утас гарсан байна. Ихэнх тээврийн хэрэгсэлд MAP-ийг хоёр боолтоор суурилуулж бэхэлсэн байдаг. Ердийн горимд ажиллаж байхын тулд агаарын даралтын мэдрэгч нь доод хэсэгтээ битүүмжлэлтэй байдаг бөгөөд сорох хоолойд суурилагдана. Сорох хоолойноос тусдаа байрлаж тусгай хоолойгоор холбогддог MAP-ууд бас байдаг. МАP нь холбогдох хэсэгтээ сайн битүүмжлэлтэй байх ёстой.
- Агаарын даралтын мэдрэгч нь жижиг боолтоор бэхлэгддэг учир хэт чангалж резьбааг гэмтээхээс болгоомжлоорой.
- MAP-ийг сольж угсарсны дараа төв компьютер буюу ECU-г “reset” хийж алдааны кодыг устах шаардлагатай. Үүний дараа автомашиныг унаж алдаа засагдсан эсэхийг дахин шалгаж баталгаажуулна.
Эх сурвалж: www.cardoctor.mn