ЦОНХ ЦАНТААД БАЙВАЛ ЯАХ ВЭ? №336
Цаг агаарын тааламжгүй нөхцөлд үзэгдэх орчныг хангалттай харах нь чухал байдаг. Хэчнээн цэвэр, цэвэрхэн шилтэй байлаа гээд чийглэг уур амьсгалтай үед салоны шил цантах нь түгээмэл байдаг. Тэгвэл ямар аргаар, хэрхэн энэ асуудлаас ангижрах вэ?
Түүнээс өмнө нэг зүйлийг мэдээд авъя. Яагаад цонх цантдаг вэ?
Учир нь доторх агаар гадаах агаараас илүү чийглэг байдаг. Температур буурахад конденсаци явагдаж, хийнээс шингэн төлөв рүү ордог. Агаарт хүнд жинтэй болсон усан уур тогтохгүй учраас шилэн дээр очиж буудаг байна. Энэ нь бидний хэлээд байдаг ЦАН юм.
Цангаас ХЭРХЭН сэргийлэх вэ?
Хамгийн түгээмэл алдаа бол хүмүүс шилэн дээр үүссэн цанг арчих юм. Үүнийг хэзээ ч хийгээд хэрэггүй. Учир нь таны амьсгал цанг дахин үүсгэх процессийг илүү түргэсгэдэг. Цонхоо буулгаж болох ч та даарч тав тухаа алддаг.
Тэгвэл хамгийн зөв арга нь машины эйр кондишнийг ашиглах юм. Энэ нь шилдэг арга биш ч машины цанг түргэн хугацаанд арилгахад тусалдаг.
Гадна агаарыг ашиглах дээр тавиад, цонх руугаа үлээлгэх үед шилэн дээр тогтсон усан кондесацыг хуурайшуулах замаар арилгадаг.
Та А/С ажиллуулахаар даарна гэж битгий эндүүрээрэй. Ихэнх хүмүүс A/C-ийг халуунаар үлээж болдгийг мэддэггүй. Тиймээс санаад аваарай.
Алхам бүрээр хийж сурцгаая:
- Эхэнд нь сэнсийг асаана: Ингэснээр хөдөлгүүрийн халуун агаарыг салонд оруулдаг.
- Одоо АС-ээ асаана: Энэ нь салон дахин чийглэгийг бууруулна. Цонх, шил дээрх цанг арилгана
- Доторх агаар сэлгэлтийн горимд тавих: Хуурайшилт хийгдээд дууссан бол, доторх агаараас ашиглах горим дээр тохируулна. Ингэснээр гаднаас чийглэг агаарыг дахин авахгүй төдийгүй, доторх агаарыг зохицуулахад илүү хурдаг болдог.
- Шил рүү үлээлгэх: Ингэснээр цанг илүү түргэн арилгадаг. Хажуу шилийг үлээгчээ тийш нь чиглүүлэхэд л болно.
- Температур барих горим (climate control): Салоны температурыг нэг төвшинд барих горимтой бол түүнийг ашиглаарай. Илүү амар байх болно.
Санаж яваарай, хэрвээ зогсож зорчигч авах болвол эйр кондишнийг бага зэрэг хүчтэй ажиллуулаарай. Харин АС тань ажилдаггүй бол гадна болон доторх агаарыг нэг төвшинд аваачихын тулд цонхоо нээж болно.
Эх сурвалж: www.cardoctor.mn