МАНАНГИЙН БОЛОН НЭМЭЛТ ГЭРЛИЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?
Манангийн гэрэл бүдгэрэх, анивчих эсвэл бүр огт асахаа болих нь түүнд доголдол гарсныг илтгэнэ.
Энэ төрлийн нэмэлт гэрлүүд нь туслах гэрэлтүүлгийн төрлүүд юм. Тэдгээр нь үйлдвэрээс суурилуулсан байдлаар ирэх боломжтой ба худалдаж авсны дараа жолооч өөрөө нэмэлтээр суурилуулах боломжтой байдаг. Уг нийтлэлд тэдгээрийн ихэнх загварыг солиход шаардлагатай анхан шатны мэдлэгийг олгоно.
Манангийн гэрэл нь анх үүссэн гарал нь манантай үед харах орчинг нэмэгдүүлэх зорилготой байсан. Ийм учраас ихэнх үйлдвэрлэгчид манангийн гэрлийг урд буфер эсвэл доод бүрхүүлд суурилуулдаг. Энэ нь манангийн гэрэл бусад гэрэлтүүлгээс доор байршдаг гол шалтгаан юм. Доор байрласнаар нягтшил багатай мананг нэвтлэн илүү хол зайг гэрэлтүүлэх боломжийг олгодог.
Нэмэлт гэрэлтүүлэг хөдөө орон нутагт буюу ургамал ногоо их ургасан газарт жолоо барихад илүү тохиромжтой бөгөөд гэнэтийн аюулыг урьдаас харах боломжийг олгодог.
Түүнийг суурилуулах ерөнхий хоёр арга байдаг. Тэдгээрийг урд буферын доод хэсэгт эсвэл доод бүрхүүлд суурилуулах боломжтой байдаг, нөгөө арга нь тээврийн хэрэгсэл дээр бэхэлгээгээр тогтоох байдаг. Энэ аргыг ихэнхдээ худалдаж авсны дараа суурилуулахад ашигладаг. Манангийн гэрлийг солих болсны дохио нь гэрэл бүдэг асах, анивчих эсвэл асахаа болих шинж тэмдгүүдээр илэрнэ.
Орчин үеийн технологийн ачаар гэрлийн ашиглалтын хугацаа нь мэдэгдэхүйцээр уртассан. Гэсэн хэдий ч тэдгээр нь элэгдэн хэзээ нэгэн цагт солих л шаардлагатай болно.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Урд талын буферт суурилагдсан манангийн болон нэмэлт гэрлийг солих нь
Шаардлагатай материалууд
- Бахь
- Түлхүүрийн ком
Алхам №1: Солих шаардлагатай манангийн гэрлийг асааж шалгах. Гэрлийг асаахын өмнө түлхүүрийг эргүүлэх асаах талруу эрүүлэх шаардлагатай, үүний дараа тээврийн хэрэгслийг тойрон солих шаардлагатай болсон гэрлийг илрүүлэх.
Алхам №2: Гэрээс нь салгах.
Салгахыг хүсэж буй гэрлийн ар хэсэгт хүрэх. Гэрлийн гэрийн байрлалаас хамааран гэрэлд хөдөлгүүрийн булангийн дээрээс нь эсвэл доороос нь хүрэх шаардлагатай болно. Гэрлийн зөөлнөөр цагийн зүүний эсрэг ¼ эсвэл ½ тойрог эргүүлж, гэрлийг гэрээс нь зөөлөн татан салгана.
Алхам №3: Гэрлээс түүнийг цахилгаанд холбох холбогчийг салгана. Ихэнх тохиолдолд түгжээний тавыг шахаж бариад зөөлөн татан гэрлээс салгахад болно.
Алхам №4: Шинээр суурилуулахаар бэлдсэн гэрэл нь тохирох эсэхийг шалгах. Шинээр суурилуулах гэж буй гэрлийг хуучин гэрэлтэй харьцуулан ижил байгаа эсэхийг шалгах. Ихэнх гэрэл дээр моделийн дугаар нь байдаг учир түүнийг таарч байгаа эсэхийг харж болно.
Алхам №5: Сольж буй гэрлийг гэрлийн сууринд (гэрэнд) суулгах. Ихэнх тохиолдолд гэрлийн цахилгааны холболтыг холбохоосоо өмнө суулгах нь илүү хялбар байдаг.
Тэмдэглэл: Ихэнх тохиолдолд манангийн болон нэмэлт гэрэл нь зөвхөн тодорхой нэг чиглэлд л суурилуулах боломжтой байдаг. Гэрлийг буцаан цагийн зүүний дагуу ¼-ээс ½ эргүүлэн байрлалд оруулахаас өмнө цахилгаан холболтууд нь зөвхөн нэг л дарааллын дагуу холбогддог.
Анхааруулга: Галоген гэрлүүд нь маш өндөр температурт ажилладаг. Иймд гэрлийн шилэнд гараараа хүрэхгүй байх нь маш чухал, учир нь хэрэв шилэнд хүрэх юм бол таны гараас тос ялгаран гэрлийг хугацаанаасаа эрт эвдрэхэд хүргэх “халуун цэг”-г үүсгэдэг. Хэрэв хүрсэн тохиолдолд гэрлийн шилийг архиар эсвэл бусад тос арилгах бүтээгдэхүүнээр арчих хэрэгтэй. Тэгээд бүрэн хатсаны дараа нь буцаан суурилуулах хэрэгтэй.
Алхам №6: Цахилгаан холболтуудыг залгах. Чиглэл болон дараалал нь зөв байгаа эсэхийг сайтар анзааран цахилгаан холболтуудыг гэрэлд буцаан холбох. Холболтууд бүрэн холбогдон суусан тохиолдолд.
Алхам №7: Шинээр суулгасан гэрлийн ажиллагааг шалгах. Түлхүүрийг ON байрлалд шилжүүлэх.
Манангийн эсвэл нэмэлт гэрлийг асаах. Машины урд хэсэгт очин шинээр суурилуулсан гэрэл ажиллаж байгаа эсэхийг шалгах.
Алхам №8: Гэрэл солихдоо салгасан бүх зүйлсийг буцаан суурилуулах.
ХОЁРДУГААР АРГА: Тусдаа тогтоогчтой манангийн болон нэмэлт гэрлийг солих
Шаардлагатай материалууд
• Allen wrench set/Тусгай түлхүүрийн ком
• Screwdriver set/Отвёрканы ком
• Socket set/Торцовны ком
• Torx wrench set/Тусгай түлхүүр
Алхам №1: Солих шаардлагатай болсон гэрлийг тодорхойлох. Манангийн эсвэл нэмэлт гэрлийг асаах.
Гэрлийг асаахаас өмнө машиныг асаах хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн урдуур алхан солих шаардлагатай гэрлийг тодорхойлох.
Алхам №2: Гэрлийг баригч бөгжийг (цагиргийг) гэрлийн сууриас салгах. Гэрлийн урд хэсэг нь ялгаатай боолтуудаар тогтоогдсон байдаг. Тэдгээрийг салгаснаар гэрэлд хүрэх боломжтой болно.
Анхааруулга: Энэ алхмыг хийх үедээ гэрлийг унтраасан мөн тээврийн хэрэгслийг бүрэн унтраасан байх ёстойг анхаараарай. Зарим манангийн болон нэмэлт гэрэл нь өндөр вольт-д ажилладаг ба санамсаргүй байдлаар уг системээс тогт цохиулбал биед гэмтэл учруулах аюултай.
Алхам №3: Гэрлийг сууриас нь салгах. Гэрлийг тогтоож буй бүх тоноглолыг салгасны дараа гэрлийг түүний сууриас зөөлөн татаж салгана.
Хэрэв таны гэрэл шилэн бүрхүүлтэй хуучны гэрэл бол сууриас гэрлийн гаргаж байх үед сугарч унах хагарах магадлалтайг санаарай. Гэрлийг сууриас нь цахилгаан холболтууд гарч ирэх хүртэл зөөлөн татна.
Алхам №4: Цахилгаан холболтуудыг салгах. Зарим шилэн бүрхүүлтэй үл задрах гэрэлний цахилгаан холбоос нь гадуураа гэртэй байдаг бол зарим зүгээр түлхэж ордог залгуурууд байдаг.
Цахилгаан утаснууд нь гэрлийн суурин дотор гаднын ямар нэгэн нөлөөнд өртөлгүй хадгалагдаж байдаг учир гэр их ач холбогдолтой байдаггүй.
Алхам №5: Салгасан хуучин гэрэл болон шинээр суурилуулах гэж буй гэрлүүдийг харьцуулах. Уг гэрлүүдийн загвар мөн цахилгаан холболтын хэсэг нь ижил байгаа эсэхийг шалгах.
Алхам №6: Шинээр суурилуулах гэрэлд цахилгаан холболтыг хийх. Цахилгаан холбогч нь гэрлийн уг руу сайн сууж өгөх ёстой. Хэрэв цахилгаан холбогч нь гадуураа гэртэй бол, уг гэрийг буцаан суурилуулахаа мартаж болохгүй.
Алхам №7: Шинэ гэрлийг гэрлийн сууринд суулгаж өгөх. Шинээр суурилуулж буй гэрлийн байрлалыг сайтар анзааран, гэрлийн сууринд зөөлнөөр суулгаж өгөх. Уг алхмын үед цахилгаан холболтын утас гэрэл болон суурины голд хавчигдах магадлалтай тул, үүнд мөн анхаарлаа хандуулаарай.
Алхам №8: Гэрлийг тогтоогч төмөр бөгжийг буцаан суурилуулах. Манангийн эсвэл нэмэлт гэрлийг сууринд нь тааруулж барьсан чигтээ, гэрлийг тогтоогч төмөр бөгжийг сууринд тогтооно. Тогтоогч бөгж зөв байрлалд орсны дараа гэрлийг тогтоогч бусад тоноглолыг суурилуулж өгнө.
Алхам №9: Шинээр суурилуулсан гэрлийг ажиллагааг шалгах. Бүх зүйлийг угсарч дууссаны дараа машины түлхүүрийг эргүүлэн гэрлийг асаана. Тээврийн хэрэгслийн урд хэсэгт гаран гэрэл хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.
Эх сурвалж: yourmechanic.com