ЗАГВАРЛАГ СОНГОЛТ VOLVO XC40
Volvo XC40 гэх бяцхан SUV зах зээлд мэндэллээ. Тус загвар нь Ауди Q3, BMW X1, Mini Countryman зэрэг загвартай шууд өрсөлдөнө, харин доод талын эгнээнд нь Honda CR-V, Toyota RAV4 нар орно.
Компанийн хувьд хэзээнээс л технологид тэргүүлэгч байсан тул энэ удаагийн бүтээлдээ ч бас өөрсдийн давуу талаа ашиглаж өгснөөр 17 төрлийн сонголтыг бий болгосон байна.
Шоу өрөөгөөр ирэх жилээс танилцуулах тус загварт 2.0 литрийн турбо 250 м.хүчтэй хөдөлгүүрийг суурилуулсан. Харин хойтон жилээс бүрэн цахилгаан хувилбарыг нь гаргах талаар мэдэгдсэн юм.
Хянах самбар нь 12.3-inch TFT дэлгэцтэй, харин голдоо 9 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй. Дуу болон агааржуулагч, автомашины зарим тохиргоог эндээс хийнэ. Улмаар утасгүй цэнэглэгч болох Qi технологийг ч түүнд суурилуулсан байна.
Технологийн хувьд хагас автомат жолоодлогын туслах систем, автомат ослын тоормос, явган зорчигч, унадаг дугуйг мэдэрч зогсох автомат тоормосны систем, 360 хэмийн зогсоолын камер зэрэгтэй.
Үнийн хувьд Т5 хэмээх бүх дугуйн хөтлөгч загвар нь $35,200-аас эхлэх бол Т4 урд дугуйн хөтлөгчтэй загвар нь түүнээс арай хямд буюу $33,200-оос эхэлнэ. Харин ирээдүйд гарах цахилгаан хайбрид нь $40,000 орчимд болох гэнэ.