ЖОЛООЧГҮЙ АВТОМАТ МАШИН ХҮН ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООВ

АНУ-ын Аризонагийн замд явж байсан эмэгтэйг UBER-ийн жолоочгүй автомат машин мөргөж амь насыг нь хохироолоо. Уг хэрэг нь АНУ-д бүртгэгдсэн анхны зорчигчийн амь насыг хохироосон хэрэг болон бүртгэгдэж байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр автомат машин нь бүрэн автомат горимоор явах үедээ замын хажуугаар явсан эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна. Улмаар эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна.

Uber-ийн твиттер жиргээнд "Бид хохирогчийн гэр бүлээнхнээс гүнээ уучлалтыг хүсэж байна. Бид энэ хэрэг болон осолд бүх хүчин чадлаараа хамтран ажиллаж ослын учир шалтгааныг олох болно" гэсэн байна.

Үүний дараа тэд Феникс, Питсбург, Сан Франциско, Торонто хотуудад үйлчилгээнд явж байсан автомат машины үйлчилгээгээ түр зогсоосон гэдгийг мэдээллээ.

Тус жолоочгүй машиныг 2016 оноос эхлэн туршиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил ганц удаа машин мөргөсөн осол бүртгэгдэж байсан аж.

Цагдаагийн мэдээлснээр хохирог Хэрзбэрг нь 49 настай, зам хөндлөн дугуйгаар гарч байгаад 2017 оны Вольво кроссоверт 22:00 цагт мөргүүлсэн. Тухайн үед осол үйлдэгч тээврийн хэрэгсэл нь 64 км/ц хурдтайгаар явсан хэмээж ээ.