ХАЖУУ ТАЛААРАА ЯВДАГ ARQUUS SCARABEE

Бүх дугуйн хөтлөгчтэй, 4 дугуй эсвэл хойд дугуйгаараа залдаг уян хатан рулын механизмтай армийн хэрэгцээний машиныг Вольво групп зохион бүтээжээ. Түүнийг Arquus Scarabee гэж нэрлэдэг аж.

Тус машин нь бидний сайн мэдэх Humvee-ээс үзүүлэлт хэд дахин илүү. 4 дугуйн рулын механизмтэй учраас хажуу талаараа явах чадвартай болсон. Хүчин чадлын хувьд 300 морины хүчтэй дизель хөдөлгүүр нэмэх нь 103 морины хүчтэй цахилгаан мотортой. Энэ 2 нь 2 уулаа хойд талд байрлалтай. Ингэж хайбрид системтэй болсноор 6.6 тонн жинтэй армийн машиныг төвөггүй хөдөлгөх чадвартай болсон байна.

Түүнийг Францын арми 2025 он хүртэл зэвсэглэл шинэчлэх хүрээнд авах бөгөөд нийт 725 ш хийгдэх гэнэ.