Суудлын бүрээсний үнийн санал 2026
LEXUS КОМПАНИ ЦОО ШИНЭХЭН LIMITED EDITION LX570 SIGNATURE БУЮУ ЦӨӨН ТООГООР ҮЙЛДВЭРЛЭХ ЗАГВАРАА ТАНИЛЦУУЛЛАА
Lexus 570 бол дэлхий даяар хамгийн алдартай дээд зэрэглэлийн SUV юм. Бидэнд LS460-ын тансаг байдал мөн Land Cruiser-ын бартааг туулах чадварыг хослуулан 2007 оноос хойш бидний харааг булаасан хэвээр. Хэдий олон өөрчлөлтүүд түүнээс хойш гарсан ч их биеээ хадгалж авч үлдсэн хэвээр л байна.
Энэ удаагийн тусгай хувилбарын шинэчлэлтээр чамин гэмээр хэрээсэлсэн урд хамар, цагаан болоод хар хосолсон толь, хаалганы хар оруулга, тод гэрэл, шинэ дуу өсгөгч, шинэ хайлшан обуднууд гээд бүгд л хараа булаам дэндүү төгс аж.
LX570 бол А.Н.Э.У-д хамгийн их борлуулалттай байдаг ба Lexus-ийн фенүүдийн хувьд SIGNATURE гэх энэхүү тусгай хувилбар Бусдаас ялгарах чамин имиж болж чадахаар ажээ.
Мөн Lexus-ын үндсэн гайхалтай чанаруудыг дурдахгүй бол болохгүй байх. 5,7 литрийн V8 хөдөлгүүр, 8-н шаталтад автомат хурдны хайрцаг, Variable Gear Ratio Steering (VGRS), үл зогсох 4-н дугуйн маажилт, жолоодлогын тохируулалтууд, автомат өндөр тохируулагч, бүрэн дохиолол, Lexus Safety System + гэж нэрлэгддэг аюулгүйн системийн тусламжтайгаар явган зорчигчийг илрүүлэх боломжтой мөн Cruise Control-ийг мартаж болохгүй.
Та худалдаж авахадаа бэлэн үү. Үнийн хувьд Монгол мөнгөөр 310.000.000₮
