TOYOTA BREVIS

2001 оны 6 сард  Toyota Progress болон түүний суурийг ашиглаж бүтээсэн. Toyota Cresta-гийн оронд гарч ирсэн дунд ангиллын седан загвар юм.

Brevis нь дэлхийн хамгийн анхны DVD-тэй машин бөгөөд жолооч өөртөө тааруулан суудал, рулийн өндөр нам төдийгүй хаазны педалийн байрлалыг тохируулан  өөрчилж болдог юм. 

Цуваа 6 цилиндртэй 2.5 литрийн болон 3 литрийн багтаамж бүхий  бензин хөдөлгүүртэй ба хойд дугуйгаараа болон 4 дугуйгаараа хөтөлдөг. Түлшний системийн хувьд цилиндрийн дотор бензинийг шууд цацах Toyota-гийн D-4 системтэй бөгөөд 2007 онд Mark II-ийн комби загвар болох Mark II Blit, мөн комби загвар болох Crown State, Toyota Corona-ийн комби загвар болох Caldina зэрэг автомашинуудын хамт үйлдвэрлэл нь зогссон байна.