TOYOTA PROGRES КОМПАКТ ТАНСАГ ЗАГВАР

Энэ удаад Тоёота Прогрэсийн тухай тойм оруулж байна. 1998 онд гарсан энэ загвар нь 2.5 ба 3.0 литрийн хөдөлгүүртэй байдаг ба манайд голдуу 2.5-тай хөдөлгүүртэй нь элбэг. Харин 2002 оноос хөдөлгүүр нь D-4 болсон байх шүү. Түүнээс өмнөх хөдөлгүүрийн хувьд яриад байх юм байхгүй эртнээс л Mark II, Crown, Cresta. Chaser дээр тавигдаад шалгараад ирсэн тул өөлөөд байх юм байхгүй ээ. 

Явах анги, хүч дамжуулах анги гээд доогуураа бол Mark II ба Crown гээд ойлгочход болно. Хойд хөтлөгчтэй TRC системтэй учир шарваад байхгүй. Манай тоймд гарсан Brevis-тэй ах дүү бөгөөд ер нь бол явдал ойролцоо гээд ойлгоход болно шүү.

Их биеийн төрх:

Гадна дизайны хувьд бол жинхэнэ классик стильтэй цэвэрхэн илүү дутуу ирмэг зураас байхгүй хүндэтгэлтэй харагддаг нь олноор орж ирэхэд нөлөөлсөн байх л даа. Харин хойд гэрэлд ухрахын гэрлийн цагааныг оруулаагүйгээс улаан шар өнгө залгалдаад араасаа нэг л уйтгартай харагддаг шүү.

Ухрахын гэрлийг нь номерийн 2 талд хийчихсэн. Нэг хар ногоон ч биш цаанаа л нэг зэвүүн ногоон өнгө нь бол яг л Progres-ийн өнгө мөн. Өөр машиныг тэр өнгөөр будвал зохихгүйдээ гэж бодогдмоор. Мөнгөлөгч бас зүгээр.

Нэг хэсэг манайхан Mark II, Chaser, Cresta-нуудыг улиг болтол  нь худалдаж аваад өөр Тоёота-гайгүй машин юу байна даа гэж байх үед 2005 оноос Progres орж ирсэн шүү. Тиймээс нэг хэсэг манай олны танилууд Progres-ийн эрэлд мордсон.

Гаднаас нь харахад элдэв маяггүй, салон нь тухтай, жолоодоход эвтэйхэн гээд яг л хүсэж байсан машин юм шигээр хүлээж авсан байх.

Тоёота гийн ямар ч эмблемийг гаднаас нь, дотроос нь хайгаад олдохгүй бөгөөд гагцхүү сайн харвал шилэн дээрх бичгээс л Toyota гэсэн үг олох байх. Анх орж ирж байхад нь  “Энэ машин ямар машин бэ Мazda юу, арай өөр эмблемтэй юм. Сонин юмдаа урьд нь үзээгүй тэмдэг байна гэхчлэн ярилцаад заза бүү мэд хятад машин юм байлгүй, хятадууд сайн хийдэг болжээ” гэхчлэн ярилцаж байсан юм.

Бас ч үгүй Lexus NC250, NC300 гэсэн брэндээр гардаг тансаг ангилалд ордог байсан байх шүү. Урд талаасаа бол жинхэнэ онцгой харагдана даа. Мерседесүүд 4 дугуй нүдэн гэрэлтэйгээрээ нүдэн нэр авсан бол Progres дөрвөлжинг дугуйтай хослуулснаараа бас л нэг шинэ төрхийг бий болгосон юм. Тэгэхдээ зүгээр нэг хийчхээгүй донжийг нь олоод хийчихсэн шүү. Урт нь ердөө л 4.5 метр шүү дээ. Corolla-гаас 10 см л урт. Гэхдээ тийм хямдхан харагддагүйд л учир байгаа юм.

цор ганц загвар боловч 9 жил хийгдсэндээ

Кабины байдал, онцлох тоноглолууд: Салоны дотор зайгаар бол Mark II-той адил магадгүй өргөөшөө илүү том ч байж мэднэ. Яагаад гэхээр хажуу талын дизайн эгц босоодуу маягтай бол Mark II гадна тийш бөмбийлгөсөн маягтай байдаг шүү дээ. Салоны мебель оруулга, хянах самбар, суудлын өнгө,  хаалганы хавтас суудлын санамж, арьсан суудлууд энэ бүхэн шууд л би үнэтэй шүү гэдгийг нь илтгээд өгнө.

Тухайн үед шинээр гарч байсан системүүд бараг л бүгд Progres-д бий. VVT-i, TRC, VSC, ABS, тусдаа үлээх паар гээд.

Дараагийн шинэчлэгдсэн загвар гэж байхгүй, өмнөх загвар ч гэж байхгүй цор ганц загвар боловч 9 жил хийгдсэндээ. Энэ хугацаа нь энгийн машины 2 загвар гарах хугацаа. Тиймээс жинхэнэ цуглуулганд оруулахад болох юм бишүү. Загвар нь бол хэзээ ч хоцрогдохгүй гэдэгт итгэж болно.

Жолоодлого: Жолоодоод явахад зөөлөн, дуулгавартай, салоны дуу багатай, хурд нь 180 км/ц-аар хязгаарлагддаг, харин Lexus brand нь 220 хүрэх байх шүү. Сэлбэг олдоц сайтай ба хүч авалт сайтай.

Арай сүүлийн үеийнх нь ухрах гэрэл нь багаажны таган дээрээ болсон байлээ. Progress  2007 он хүртэл үйлдвэрлэгдсэн болохоор одоо ч гэсэн хуучныг авах боломж байна шүү. Зарим нь муу хуучныг нь авчхаад засаж чадахгүй болохоороо ам муутай байх л байх. Түүнийг бүү тоо өөрөө л шийдэх хэрэгтэй. Дэлхийн хамгийн үнэтэй брэнд юу вэ? TOYOTА шүү дээ.

2008 оны 1 сард өөрсдийн үйлдвэрлэсэн  D4 буюу 1JZ-FSE, 2JZ-FSE хөдөлгүүрийн доголдлын талаар Тоёота корпорацаас албан ёсоор  мэдэгдэл хийсэн байна.

Тус мэдэгдэлд эдгээр хөдөлгүүрүүд нь удаан хугацаанд сул ажиллуулах явцад хөдөлгүүрийн эргэлт тогтворгүй болж өөрчлөгдөх явдал гарах бөгөөд энэ нь оруулах клапан дээр хуралдах карбон лагаас үүдэлтэй юм гэжээ.  Үүнд бид тухайн авто машины гүйлтээс хамаарахгүйгээр 5-9 жилийн хугацаанд үйлчилгээ, тохиргоог  тохируулж өгөх баталгааг гаргаж байна гэсэн байна.