2001 ОНЫ TOYOTA BREVIS AI250

нэ удаагийн тойм булангаар бид Toyota Brevis (Брэвис)-ийг оруулж байна. Энэ загвар 2001 оны цагаан өнгөтэй Ai250 гэсэн хувилбар байлаа. Ерөнхийдөө Toyota Progres-ийг дахин боловсруулж гаргасан.

MarkII, Chaser, Cresta гэсэн нэг бүлийн 3 загвараас Mark II дангаараа нэрээ хадгалан салж, нөгөө 2 нь үйлдвэрлэлээс хасагдах үед Brevis нь тэдгээрийн оронд тухайлбал Cresta- н оронд үйлдвэрлэгдэн гарсан гэж яригддаг.

Chaser-ийг орлосон загвар нь Verossa гэдэг арай спорт талруугаа загвар бий. 250i, 300i гэсэн хувилбар байгаа нь хөдөлгүүрийн багтаамжийг илэрхийлж байгаа юм. 200 болон 220 морины хүчтэй хөдөлгүүртэй. Энэ удаагийнх нь 2.5-тай 200 морины хүчтэй нь.

Жолоодлого.

Явдал зөөлөн жолоодлого сайтай, хойд урд тэнхлэг нь хос гартай тэнцүүлэгч бүхий учраас хазайлт багатай тогтвортой болсон ба амартизаторын явалт ихтэй нь хотгор гүдгэр туулахад дугуй хөндийрөх нь бага. Хөдөлгүүрийн чадал хангалттай бөгөөд туслах системүүд байгаа учир санаа зоволтгүй.

Хөдөлгүүрийн дуу сонсогдох нь бага, тоормозны мэдрэмж сайтай байсан. 2.5 литр бол иймэрхүү машинд яг сайхан таарсан хөдөлгүүр байдаг нь ойлгомжтой. 2.0-той Mark II Grand бол нилээн гишгүүлж байсан санагдана. 2.5 бол яг сайхан таарсан хүчтэй байв.

Шулуун замд жигд гишгэхэд бол нэг 9 литр бензин цохино. Харин хотын сийрэг замд 12 литр гөвнө, за тэгээд манай бензин муу болохоор бөглөрөөнд бол арай жаахан илүү гөвнө шдээ. Учир нь шууд цацалттай учир чанар сайтай бензин шаардана. Тэрийг нь хийвэл ч үнэрлэх байх.

Гэхдээ ирэх оноос оросууд европын стандартын бензин хийнэ гэж дуулдсан. А80 энэ тэр бүүр байхгүй болж нөгөөдүүлийн чанар нь сайжрах юм байхаа. Тэгвэл ч ид шид нь гарна даа. Үндсэн суурь хөдөлгүүр болох 1JZ, 2JZ бол ёстой чулуу л гэсэн үг, 500 мянган километр явахад байж л байна.

Тав тух.

Дизайн нь компакт тансаг машин гэж харагдана. Салоны байдал бол ерөнхийдөө Progres шиг, гэхдээ дугуй бөмбөгөр элементүүд их орсон.  Яг энэ машин шаргал салонтой,дубэн оруулга ихтэй , шаргал арьсан суудалтай нь аргагүй л тансаг харагдуулж байсан шүү.

Салоны зайн хувьд Crown-аас арай бага Grand Mark хавьцаа, гэхдээ жолоочид зам харагдах байдлаараа эвтэйхэн байлаа. Нэмэлт захиалгын тоноглол ихтэй нь шууд харагдаж  байна.

Үүнд жолоочийн санамжтай суудал, рулийн өндөр нам, нааш цааш байрлалыг товчлуураар тохируулах, навигацийн систем гээд л. Нэг эвтэйхэн зүйл нь хааз болон тоормозны педалийн байрлалыг тохируулдаг явдал байв. Өндөр хүн бол доор, намхан хүн бол дээр тохируулчихаж болно. Намхан хүн хаазандаа хүрэх гээд руль дээрээ наалдчих дөхөөд байхгүй нь үнэхээр дажгүй. Энэ нь Toyota-гийн ийм тохиргоотой анхны загвар гэж яригддаг.

Бас нэг зүйл бол суудал халаагч. Манайх шиг хүйтэн газар бол зайлшгүй хэрэгтэй, ялангуяа арьсан суудал бол халуунд халуун хүйтэнд хүйтэн шүү дээ.

Энэ машинд харин суудал халаагч тавьчиж япон эзэн нь бээрэг нөхөр байсан байх, заза энэ ч яахав ундааны тавиур, хайрцаг сав гээд мэдээж зөндөө л байв.  Аа тийм паарны удирдлага нэг олоод авчвал дэлгэц дээр болохоос  энгийн машиных шиг ойлгомжтой. 

Урд талын зорчигчид тусдаа температураа тохируулна. Автомат кропны удирдлага 3 горимтой.Power дээр бол уралдана, Snow дээр бол халтиргаатай замд гайгүй хөдөлчихнө. Урд 2 суудлын тохиргоо нь автоматаар хийгддэг. Арын суудал бол 2 хүнд бол яг сайхан таарна, 3 хүн бол жаахан тийм байж магад, гэхдээ тансаг машинд бол нээх чихээд байхаар тооцож хийхгүй нь ойлгомжтой. За тав тухын хувьд бол ийм байна.

Тоноглол.

Toyota-гийн нилээн тоноглолыг хийсэн байв тухайн 2001 ондоо бол бараг топ гэж хэлж болно л доо. Тухайлбал шарвахаас хамгаалал VSC, дугуйн хий эргэлтийг хянах TRC, тоормосны ABS систем, суудал халаагч, навигацийн систем, 4 хаалгандаа автомат горимтой шил өргөгч, салоны агаар шүүгч, тохиргоотой хааз тоормосны педаль гээд оролдох зүйлийн хувьд бол овоо их.

Сэлбэг.

Үндсэн хөдөлгүүр бол хаа сайгүй л байдаг 1JZ. Японд бол улиг болсон хөдөлгүүр. Монголд ч элбэг. Харин түлшний системийн хувьд захиалах хэрэгтэй байх. Бусад кузовын сэлбэг манайд одоо л орж ирж байгаа. Явах анги бол тэгээд Progres-ийнх таарчих юм шиг байлээ.