TOYOTA VANGUARD

Toyota корпорацын “Active&Luxury” хүрээнд хийгдэж буй дунд ангилалд орох SUV төрлийн автомашин юм.

2007 оны 8 сард анх гарсан бөгөөд Toyota Kluger-ийн дараагийн үргэлжлэл болох мөн дотоодын зах зээлд гарахаа больж байгаа Harrier-ийн орон зайг нөхөх гэсэн 2  зорилгоор үйлдвэрлэгдсэн.

Яг энэ загвар нь 3-р үеийн RAV4-ийн суурьтай загвар юм. Тийм ч учраас олон зүйлээрээ адил төстэй болсон ба 3.5 литрийн хөдөлгүүртэй загварт 3 эгнээ 7 хүний суудалтай болсноороо онцлог.

Гэвч нийт урт нь 4570 мм байгаа нь өмнөх Kluger-ийг бодвол 120 мм-ээр, Mitsubishi Outlander-аас 70 мм-ээр, Nissan X-Trail-аас 20 мм-ээр богино. Ийм учраас салоны зайн нь уртаараа ч мөн богино байгаа бөгөөд бага зайд 3 эгнээ суудал байрлуулсан нь үнэхээр давчуу болгосон юм.

Мөн бас нэг зүйл нь нөөц дугуй захиалгаар хийх ба өөрөөр хэлбэл нөөц дугуй байхгүй юм байна. Харин дугуй хагарсан үед хийлэх дугуйн насос ба хошуугаар нь дотор талаас нь нөхөх жижиг бортоготой бодисоор орлуулжээ. Ингэж нөхсөн дугуй нь 80 км/ц-аас илүү хурдтай явж болохгүй бөгөөд түр яваад дугуйгаа засварлуулах шаардлагатай юм.

Хөдөлгүүр нь 2.4 литрийн цуваа 4 цилиндртэй 2AZ-FE, 3.5 литрийн V6 2GR-FE гэсэн 2 сонголттой. Toyota Аuris зэргийн MC платформыг хэрэглэж байгаа бөгөөд 2.4-тэй бүх хувилбарт 7 шатлалтай гараар шилжүүлэх боломжтой Super CVT-i автомат хурдны хайрцаг, 3.5-тай хөдөлгүүрт Super Intelligent 5 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьжээ. Harrier, Kluger-т байдаг 3.3 литрийн хөдөлгүүртэй Hybrid загвар төлөвлөгдөөгүй.

  • Явах анги нь урдаа страт, хойноо хос гартай бүтэцтэй бөгөөд 4WD загвар бий.
  • 2008 оны 8 сараас 2.4л хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй загвар гарсан. Мөн 4 дугуйн хөтлөгчтэй загвар нь урд 2 ба 4 дугуйгаар хөтлөх горимоо автоматаар сонгодог Active Torque Control системтэй. Шарвалтын эсрэг систем, байрнаас хөдлөхөд туслах электрон системүүдтэй.
  1. 2008 оны 8 сарын 19. Сайжруулалт  хийгдсэн бөгөөд 240S, 240G Package хувилбарт урд 2 дугуйгаар хөтлөх загвар нэмэгдсэн.
  2. Салоны өнгө шинэчлэгдсэн. Гадна өнгөний сонголт нэмэгдэж урд суудалд цахилгаан тохируулгатай толгойн түшлэг хийх болсон.
  3. 2010 оны 2 сарын 9. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж 2.4-тэй хөдөлгүүрийн генераторыг сайжруулснаар шатахуун зарцуулалтыг 25%-иар багасгаж хорт утааны ялгаралтыг 50%-иас 75% болгон багасгасан.
  4. Хайлшин ободын дизайныг өөрчилж , хажуугийн кант, арын гэрлийн никелийг сайжруулан найман өнгөний сонголттой болгожээ.
  5. Дотор салонд рулийн дизайн өөрчлөгдөн руль дээр араа солигчийг давхар хийх болов. 
  6. Крылод нь хөмсөг хийн 18 инчийн дугуй тавьсан 240S Package хувилбар гарах болжээ.

Toyota Vanguard