NISSAN DUALIS / QASHQAI / ROGUE
- Dualis нь Nissan компаниас 2007 оны 5 сараас борлуулагдаж эхэлсэн кросcовер, SUV ангиллын тэрэг юм.
- Европт [Qashkai], [Quashkai +2] нэрээр зарагддаг. Америкт Rogue гэж нэрлэгддэг байна.
Dualis нь Nissan-ын Европт гаргадаг гол автомашин бөгөөд үндсэн зах зээл нь Европ. Volkswagen Golf, Renault Megane, Peugeot 307 гэх мэт хэчбак загваруудтай өрсөлдөхөөр төлөвлөн гаргасан тэрэг юм.
2002 оны сүүлээр Nissan Almera-гийн ( Nissan Pulsar ) шинэ загварыг боловсруулсан боловч тийм ч их орлого авчрахгүй гэж үзсэн тул 12 сард энэ төслийг зогсоов.
Европт Nissan-ыг 4 дугуйгаар хөтөлдөг автомашин эсвэл бага оврын автомашинаар илүү хүлээж авдаг байсан. Европт Almera багтдаг С сегментийн автомашин нийт автомашины үйлдвэрлэлийн 1/3–ээс ч илүү хувийг эзэлж байсан учир шинэ загварын Almera-гийн төслийг зогсооход Европын зах зээлийг алдахад хүрч байсан.
Энэ орон зайг нөхөх үүднээс Dualis-г боловсруулж гаргасан учир Almera-гийн сүүлийн загвар гэж уздэг ч тийм биш бөгөөд Dualis нь шинэ төрөл болон гарч боловсруулагдсан автомашин юм. Эхэндээ гол зах зээл болох Европт Qashqai нэрээр зарагдаж байсан.
Хойд Америк, Тайван,Солонгост SUV тэрэг ангиллаар Rogue нэрээр зарагдаж байсан. Өмнөд Африк, Ойрх Дорнодын Орнууд, Сингапур, Хятад, Шинэ Зеланд, Өмнөд Америкийн улсуудад [Qashqai] нэрээр, Австрали, Японд Dualis нэрээр борлуулагдаж байна.
Кузов бүхээгээрээ нэг болох Nissan X-trail бол зам муутай газраар явах аяллын автомашин гэдэг бол, Дуалис нь хотын суурин газар явах автомашин юм. Үндсэн суурь нь Nissan Sentra, X-trail, Renault Samsung QM5 зэрэгт ашигласан C платформ юм.
Хөдөлгүүр нь бүгд цуваа 4 цилиндртэй бензин бөгөөд 1.6 литрийн HR16DE загварын, мөн 2.0 литрийн MR20DE загвар. Дизель нь 1.5 литрийн K9K загвар, мөн 2.0 литрийн M9R загвар байдаг. Хурдны хайрцаг 5 шатлалтай механик, 6 шатлалтай механик, 6 шатлалтай автомат CVT.
Японд дотооддоо MR20DE +CVT тавьсан загвар байдаг. Урдаа нэг гартай, амортизатор пүрш нь нэг дор угсрагдан дугуйн булд тулсан Strut бүтэцтэй тэнхлэгтэй, хойноо олон татуургатай үл хамаарах Multi-link тэнхлэгтэй. Япон автомашины хувьд анх удаа өндөр хурдтай давхихад зориулсан Германы Zags компаний сайн чанарын амортизаторыг суурилуулсан. Зохион бүтээгч нь Dualis-г явах чадвар маш сайн, Wolkswagen Tuareg-аас дутахааргүй хийгдсэн гэж ярьсан байна.
Гадна дизайн
Дизайныг “Nissan Design Europe” гэдэг Англид байдаг дизайнерын групп зохиож гаргасан байна. Техникийн ажлыг “Nissan Technical Centre Europe” Кранфилд хотод байдаг үйлдвэрт хийжээ. Японд Nissan Kyushu үйлдвэрт үйлдвэрлэн гаргадаг бол Хятад гаргадаг нь Хятадын Nissan-ийн үйлдвэрт тус тус үйлдвэрлэгддэг байна.
CFD (Computatinal Fluid Dynamics) тайлбарыг Nissan автомашин дотроо хамгийн анхных, энэ нь машины мaкет хийгдэхээс өмнө CD (Constant drag) буюу машин агаарын урсгал сөрөхөд хэр зэрэг агаарын эсэргүүцэл үзүүлж байх үзүүлэлт нь 0.35 гэж байсан нь SUV тэрэг дотроо хамгийн дээгүүрт орно. Анхандаа урд нүүр нь Nissan-ын SUV тэрэгний нэгэн адил, босоо 2 шугам оруулсныг авч ашиглан, 2009 оны 9 сараас хэсэгчилсэн өөрчлөлтөөр урд нүүрэнд Qashqai+2-той нэг дизайнтай болон өөрчлөгдсөн.
2010 оны 8 сарын хэсэгчилсэн шинэчлэлтээр V үсэгийн никель гадаргууг хуваасан 2 дахь үеэс сүүлийн үеийн X-trail-ийн загвартай ижил дизайнтай болгож дахин өөрчилсөн. Нөгөө талаас Европт зориулагдсан Qashqai, Qashqai+2 энэхүү 2 загвар нь 2010 оны 3 сард хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж урд бампер, урд нүүр, урд гэрэл капот зэргийн дизайныг шинэчлэн урд хэсгийн дизайныг ихээхэн өөрчилснөөс гадна, арын гэрлийн дизайныг ч нэг хэсгийг өөрчилсөн байна.
Дотор дизайн
Арын зай нь SUV тэрэгтээ 1-р ангилалд багтдаг X-trail-ийнхаас арай бага зайтай ч, дотор таазны өндөр, арын суудлын хоорондын зай, толгойноос тааз хүртэл зайгаараа 1-р ангилалд багтдаг Honda CR-V, Toyota RAV4-тэй энэ зэрэгцэхээр юм. Мөн нэг хэсэг хувилбарт том хэлбэрийн шилэн дээвэр хийж үйлдвэрлэсэн нь 2007 оны 4 сараас өнөөг хүртэл SUV тэрэг дунд хамгийн томд, үйлдвэрлэгдсэн тоогоороо 3-т орохоор байна.
Борлуулалт
Борлуулалт сайтай. 2007 оны 1 сараас борлуулж эхэлснээс хойш 3 сарын хугацаанд жилд борлуулахаар төлөвлөсөн тооны 2/3 болох 60000 автомашины захиалга авсан байна. Английн Сантлэндад байдаг үйлдвэр нь 2007 оны 6 сар, 2008 оны 1 сард 2 удаа нэмэлт үйлдвэрлэл явуулсан.
Мөн Англид үйлдвэрлэгдсэн Nissan автомашин дотроо 2007 оны хамгийн сайн зарагдсан машин болж байсан байна. Ижил платформтой SUV тэрэг болох X-trail нь 4WD загвар голдуу хийж худалдаж байхад Dualis нь FF буюу урд хөтлөгчтэй загвар голдуу борлуулсан. Нийт Европын зах зээлийн 70%-г FF загварын автомашин эзэлж байсан байна.
2007 оны 12 сараас Nissan Kyushu үйлдвэрт хийгдэж эхэлсэн. Хөдөлгүүр нь бага дунд эргэлтэд бүрэн чадлаа гаргах эргүүлэх хүч бүхий MR20DE бензин хөдөлгүүртэй, хурдны хайрцаг нь x-tronic CVT 6 шатлалтай гарaaр шилжүүлэх боломжтой автомат хурдны хайрцагтай.
2WD болон 4WD гэсэн хөтөлгөөтэй. Хувилбар нь дотроо [20G], [20S] гэсэн 2 төрөл байгаа, 20G нь шилэн дээвэртэйгээр стандартчилагдсан. Улмаар 20S нь 16 инчийн хөнгөн цагаан ободтай, 20G нь 17 инчийн хөнгөн цагаан ободтай дугуйтай хийж өгсөн.
Мөн 2008 оны 9 сараас Оотекжапанаас тусгай хэрэглэгчдийн шинэ сери болох Crossrider–г борлуулж эхэлсэн. 20S, 20S FOUR хувилбарт суурилсан тусгай гадна дизайн (урд нүүр, 17 инчийн хөнгөн цагаан хайлшин обод, урд хойд бампер, Fujitsubo компаний үйлдвэрлэсэн яндан), дотор дизайн ( Алкандар сүлжмэлийн суудлын бүрээс ) хийгдсэн. 2010 оны 8 сарын хэсэгчилсэн шинэчлэлтээр 18 инчийн хөнгөн цагаан обод тусгай дугуй (215/55R18) болгож өөрчилсөн. Бүрэн автомат эйркондишн, урд том гэрэл бүх машинд стандартчлагдаж үйлдлийн хувьд ч сайжирсан байна. Urban Flare.
2008 оны 5 сараас борлуулагдаж эхэлсэн. Энэ оны 11 сарын сүүл хүртэл хязгаартай хугацаатай үйлдвэрлэсэн загвар. [20G], [20G FOUR] суурин дээр хийгдсэн. Хар какао 2 өнгө хосолсон, улбар шар бор 2 өнгө хосолсон доторлогоотой.
Urban Brown leather
2008 оны 12 сард борлуулагдсан. Европт гаргадаг загварт бор өнгийн арьсан бүрээс, хаалга тохойвч зэрэг хар какао өнгөтэй хослон гаргасан байна. Мөн урд суудал халаагчтай, жолоочийн суудлын дэртэй байхаар хийж өгчээ.
Urban black leather
2010 оны 1-нд Японд борлуулж эхэлсэн. [20G], [20G FOUR] дээр суурилсан. Европт гаргадаг хар өнгийн арьсан суудал, хаалга, тохойвч зэргийг тоноглосон. Мөн Qashqai+2 гаргадаг шиг 18 инчийн хөнгөн цагаан хайлшин обод хийж гаргасан.
Кяшюкай +2 . (2008 оны 10 сараас – 2010 оны 3 сар)
Европт гаргадаг Кяшюкай 2+3+2 гэсэн гэсэн эгнээгээр нийт 7 хүн суухаар загварыг бүтээж Qashqai+2 гарсан юм. Уг машин 2008 оны 1 сараас Английн Nissan-ын үйлдвэрт үйлдвэрлэгдэж эхэлсэн. 10 сараас нь Европт гаргаж борлуулах болсон. Qashqai-г бодвол тэнхлэг хоорондын зай 135мм, нийт урт 211мм-ээр урт болж, нийт өндөр 38 ммээр өндөр болсон байна. Урд нүүр нь өөрчлөгдсөн. 2010 оны 3 сард явагдах хэсэгчилсэн шинэчлэлтээр гадна дизайн маш ихээр шинэчлэгдсэн.
Qashqai-ирээдүйн загвар
- 2004 оны 3 сарын 2. Женевийн моторшоунд Qashqai консeпт модель танилцуулагдсан.
- 2006 оны 9 сарын 6. Qashqai модель танилцуулагдсан.
- 2006 оны 9 сарын 28. Парис-д танилцуулагдсан.
- 2006 оны 12 сарын 5. Сантландад үйлдвэрлэгдэж эхэлсэн.
- 2006 оны 12 сарын 12. Dualis-г Японд анх удаа нийтэд танилцуулсан
- 2007 оны 3 сар. Европт борлуулж эхэлсэн.
- 2007 оны 5 сарын 23. Японд борлуулж эхэлсэн.
- 2007 оны 6. Борлуулалтыг сайжруулахын тулд Английн Сантландад байдаг үйлдвэрт 2400000 паундын хөрөнгө оруулалт хийж борлуулалтыг 20 %-р дээшлүүлэв.
- 2007 оны 11 сар. Энэ сарын сүүлээр 100000 ширхэгийг худалдаалж хамгийн дээд борлуулалтыг хийв.
- 2007 оны 12 сар. Японд зориулагдан гаргах машиныг Ниссан Кюүшю үйлдвэр хариуцаж хийх болсон.
- 2008 оны 1 сар. Япон дахь үйлдвэр жилд 20000 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжсөн. Энэ сараас Qashqai+2 үйлдвэрлэгдэж эхэлсэн.
- 2008 оны 3 сарын 12. Хятадын дотоодод үйлдвэрлэдэг Qashqai борлуулагдаж эхэлсэн.
- 2008 оны 5 сарын 28. [Urban fare] тусгай загвар борлуулагдаж эхэлсэн.
- 2008 оны 9 сарын 29. Захиалгат машин Crossrider-г Японд борлуулж эхэлсэн.
- 2008 оны 10 сар. Европд [Кяшюкай+2] борлуулж эхэлсэн.
- 2008 оны 12 сарын 22. Тусгай зориулалтын Urban brown leather борлуулагдаж эхэлсэн. SRS толгойн хажуугийн хөшгөн аюулгүйн дэр, урд талд 2 аюулгүйн дэр стандарт болсон.
- 2009 оны 5 сар. Англид n-tehc борлуулагдаж эхэлсэн.
- 2009 оны 9 сарын 8. Нэг хэсгийг сайжруулсан. Урд нүүрний дизайн өөрчлөгдөж, хажуу никель өнгөлгөө гоёо, урд манангийн гэрэл стандартчилагдсан. Мөн 20G FOUR нь 2010 оны шатахуун хэмнэлтийг 25% дээшлүүлж чадсан.
- 2010 оны 1 сарын 7. Тусгай зориулалтын Urban black leather борлуулагдаж эхэлсэн.
- 2010 оны 3 сар. Европт гаргадаг машинд хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн.
- 2010 оны 8 сарын 5. Хэсэгчилсэн шинэчлэлт. Урд нүүрэн хэсгийг өөрчлөн, кузовын өнгийг бүх өнгөөр хийх болсон. Дугуй хэлбэрийн шатахуун зарцуулалт хэмжигч, эвдрэл зэргийг хэмжигч дэлгэц, ECO drive үйлдлийн дэмжих тоноглол зэргийг тоноглосон. Урд хөтлөгчтэй загварт хөдөлгүүрийн болон X-tronic CVT хурдны хайрцгийн компьютерын програмчлалыг өөрчилснөөр шатахууны хэмнэлтийг дээшлүүлсэн.
Эх сурвалж: www.cardoctor.mn