NISSAN X-TRAIL T30 МОНГОЛД

Манай тоймын энэ удаагийн зочноор Nissan X-Trail орж байна. Нилээд хэдэн жилийн өмнө шинээр монголд зарагдаж эхэлсэн. Удалгүй 2000-аад оны дундуур хуучин нь орж ирэх болсон. Уг нь бол 2000 оноос л гарсан байгаа юм. Тэр үед бөмбөгөр дизайн голлоод байсан үед жаахан дөрвөлжиндүү стиль гараад ирэхээр хэрэглэгчид содон гэсэн үүднээс нь сайн хүлээж авсан юм шиг байгаан, гэхдээ энэ монголд биш гадаадад шүү дээ. Иймээс гадаадад бол гүйлгээ сайтай байсан байх.

Харин монголд хир байсан бэ. Миний бодлоор Harrier, Kluger-ийг лав гүйцээгүй гэж боддог юм. Гэхдээ энд хуучин орж ирсэн машины тухай ярьж байгаа шүү.

Хөдөлгүүр нь 4 цилиндртэй турботой ба турбогүй гэсэн 2 янз байгаа, манайд бол турботой нь бараг байхгүй байхаа. Хурдны хайрцаг нь энгийн автомат гэдгээрээ ашиглалтын зардал багатай гэхүүдээ. 4WD ба урд дугуйгаар хөтлөх гэж бий.

Голдуу хотод унахын төлөө  хааяа нэг орох цас, бороонд зориулж 4WD авах нь үрэлгэн гэхээс илүү яах билээ. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл Х-Трайлээр та хөдөө явна гэж бодохын ч хэрэггүй, жижиг тэрэг яваад байдаг юм чинь явалгүй яадгийн гэж бодох байх. Тэгвэл тийм биш байна аа.

Түүний хойд яндангийн гулишитель нь том, тэгээд хөндлөн байрлалтайг хэлэхүү манай жаахан ховилтой замд шүргээд байх нь энүүхэнд. Зүгээр 4 хүн суугаад явахад ингэж байгаа юм чинь ачаа ачаад явахад бол бүр сугараад унах байх. Хэзээ яндан тулах болоо гэж бодож явах нь шаналгаатай биш гэжүү.

Харин дараачийн загвартаа энэ алдаагаа засч их биеийн дагуу байрлалтайгаар нээх цухуйгаад байхааргүй болгосон нь харагдсан. Тэгэхээр монголд ч биш олон газар үүнд тааламжгүй байсан нь илт.  Энэ мэт байдлаасаа болоод жаахан оруулж ирэх нь багассан байх л даа.

Гадна дизайны хувьд бол ерөнхийдөө дажгүй, арын дизайн тийм ч муу биш. Нөгөө тулаад байдаг яндан нь сайхан ил харагдана. Урд тал нь нийтлэг хэв маягийг эвдэх гэж оролдсон уу бусдаас онцлог. Гэрэл нь капоттойгоо хавтгайрч нийлсэн гээд. Урд талыг бүхэлд нь харвал нэг мэлхийтэй төстэй ч юм шиг.

Урд хоёр крыло нь шахмал пластмасс налахад хотолзоно, эргээд хэвэндээ орно. Мөргөлдөхөд бол хагараад л унана. Шинээр солихоос өөр аргагүй. Бутарсан хагархайг нь түүгээд авбал бампер нааж байгаа юм шиг наах л байх. Гэхдээ цуглуулж авах нь хэд бол.

Төмөр нь бол бусад Nissan-ын адил нимгэн. Кузов засварынхан засах гэж үгээ хэлдэг гэсэн, нимгэн болохоор биежиж өгөхгүй зовоодог гээд л. Тэгэхээр нь замаскаар шавдаг л гэсэн.

Заза цаашаа гадна талд юу байгааг үзье. Жаахан үнэтэй хувилбарт дээвэр дээрээ ачааны суурьт оруулж анзаарагдахгүйгээр хос прожектор бий. Бас гайгүй сайн тусчихдаг. Тухайн үед бас л нэг онцлог болж байсан зүйл нь арын гэрлийн багана дээрх байрлал. Ийм гэрэлтэй машинууд араас нь мөргөхөд гэрэл нь хагарахгүй зүгээр юмуу гэж бодогдсон шүү. Заза мөргөлдүүлнэ гэж авдаггүй биз дээ.

Одоо дотор салоныг  сонирхоё. Хаалгыг онгойллоо, зайтай юм гээч. Гэхдээ ерөнхий дизайны баримжаа нь дөрвөлжин гэсэн стилийг баримталсан бололтой.

Бандгар хийц гэхээсээ илүү шулуун нимгэн хийц ихтэй юм байна. Суудлын хувьд бол эвтэйхэн талбай томтой байлаа. Хоёр суудлын хоорндох тавиур, рычагны хэсэг бол 80-аад оныг санагдуулна. Урд хянах самбар нь арай дээр  хянах дэлгэц нь голдоо болохоор, гэхдээ л 80-аад оны сайжруулсан хувилбар мэт.

Харин хайрцаг сав ихтэй дээ. Хүн байхын хирээр хэрэглэдэг юм хойно дараа нь багтахгүй байна гэж хэлж магадгүй л юм. Зарим хувилбарт нь суудлын хоорондох хайрцаг байхгүй болохоор тохойлдох юм байхгүй гараа руль дээрээсээ зүүгээд л яваад байх юм байх. Жаахан муу барьдаг хүмүүст зүгээр ч юмуу  гар нь рулээс салахгүй, за наргиа байлаа.  Захиалгаар ч юмуу жаахан үнэтэйд нь ийм хайрцаг байдаг бололтой.

Урд талын голын үлээх нүх нь 3 тусдаа тохируулж болохоор, бодвол хоёр захынх нь урд 2 суудлын, голын нэг нь суудлын хоорондуур арын зорчигчид зориулсан байх.

Тийм юм байна. Хойд зорчигчид зориулсан дээгүүр үлээх тусгайлсан юм алга. Их хэмнэлт шүү. Хянах дэлгэц нь голдоо байгаа нь шинэлэг, нээлттэй ертөнц гэмээр.

Гэвч энэ бол жолоочдоо ёстой дарамттай, байнгын хяналт. Рулийн урд байхад бол хажууд суусан хүн л хааяа нэг анхааруулах юм хэлдэг бол голдоо байсан үед бол арын суудлынхан хүртэл тэгж хурдаллаа, тийм гэрэл аслаа гээд хошуу нэмнэ. Бүүр эсрэгээр хэрүүл үүсгэж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж ч магад.

Тиймээс дараагийн шинэчлэлдээ уламжлалт байдлаараа жолоочийн урд хийсэн байх. Арын суудал ч нээх жижиг биш хөл тулаад байхааргүй. Багаажны хэсэг бол дажгүй зайтай, арын суудлууд буухаар овор ихтэй зүйл ачиж болохоор.

Манай тааруу замд явахад замын дуу ихтэй их мэдрэмтгий, панер дээр суусан юм шиг л, салоны дуу амархан ордог. Учрыг олбол кузовын доод талаас түрхэх ёстой битум бүрхүүлийг зөвхөн хоёр захаар нь түрхсэн байлаа. Хямд жижиг машинууд л ийм түрхэцгүй байдаг. Нэг ёсондоо угсралтын чанар сайн биш гэхүү, эсвэл деталиудын бэхлэх тал дээр бага анхаарсан гэмээр. Нэг л цул бат бөх биш, яайжигнасан мэт санагдах вий.

Иймээс зөвхөн хотын замд зориулагдсан гэж ойлгох хэрэгтэй, зүгээр шалны байрлал нь арай өндөр болохоос. Манайд ирээд удаад ирэхээрээ өвлийн тэсгэм хүйтэнийг даалгүй хэсэг хэсгээрээ юм солиулж эхэлнэ. Хамгийн түрүүн амартизатор нь муудаж эхэлнэ.

Тэгээд втулкны резинүүд сулрах гээд, хөдөлгүүрийн тахир голын дамар  доогуурх цахилагааны утас  бага зэргийн хөдөлгөөн таталтад тасраад таг асахгүй болох, бензин насос эвдрэх зэрэг гэмтлүүд гараад байдаг. Энэ бүхний дараа бол хурдан зарах юмсан гэх бодол толгойноос гарахгүй болно доо.

Гэхдээ жийпэнцэртэй болох хүсэлтэй хүнд бол дажгүй сайхан. Нилээд хэдэн жил унаад үзсэн хүн бол ахиад худалдаж авахгүй байхаа. Дэлхийд их борлуулагддаг нь үнэн, гэтэл бидний монголын нөхцөл өөр шүү дээ. Бодит үнэн ийм л байна.  Үүнийг цаг хугацаа ч харуулж байна. Одоо ч X-Trail  бараг орж ирэх нь ховор болсон харагдаж л байна. Үүний дараачийн загвар нь харин дажгүй болсон байж мэдэх юм. Анхны юм алдаа оноотой л байдаг шүү дээ.