УАЗ ПАТРИОТ - ТУУЛАХ ЧАДВАРААР ХЭНЭЭС Ч ДУТАХГҮЙ

Патриот машины жолооны хүрдний ард суугаад, гэрлэн дохион дээр бусад жолооч нарыг өндрөөс хардаг. Ямар ч газраар явахад зориулагдсан энэхүү машины арын эгнээний зорчигчдод сэлүүхэн, багажны хэсэг том зайтай.

Жолооны хүрдний ард өнгөрүүлсэн цаг, өдрүүд жолоочийн суудал эвтэй эсэхэд эргэлзэх хэрэггүйг нотолсон, гэвч рулын байрлал эвтэйхэн гэж хэлэхэд хэцүү. Рулын налууг тохируулахад хянах самбарын зарим хэсгийг харахад хэцүү болдог, ихэнх товчлуур луу гараа нэлээд сунгаж хүрдэг, урд талын шил арчигч ажиллуулах ба хажуугийн толийг тохируулахад нэлээд хүндрэлтэй.

Андрей Селиванов - туршигч жолооч

Товчлуурууд нь харагдах бүсээс гадна байрлалтай, хурууны мэдрэмжээр цонх онгойлгох гэж оролдоход толины тохируулга алдагдана.

Зогсож байгаад хөдлөхөд жолооны хүрд дээр нэлээн хүч чармайлт гаргахад хүрдэг. Хурдтай явж байгаад эргэхэд урд дугуйнуудын байрлал хаа байгааг тодорхойлоход төвөгтэй.

150 км/ц (бүрэн ачаатай, уулнаас уруудахад 180 км/цаг хүртэл) хурд авсны дараа УАЗ төмөр зам дээгүүр явж байгаа юм шиг маш тогтвортой явдаг. Солонгосын хурдны хайрцаг маш сайн ажиллаж байсан. Ухрах хөдөлгөөн хийхэд бараг дуу чимээ гардаггүй нь баярлуулж байсан.

Алексей Виноградов- жолооч механикч

Патриот машин ямар ч замаар явж чаддаг нь надад таалагдсан. Хурд сорих тойрогт, миний мэддэг машинуудаас зөвхөн Volga Silver л дээд хурдаар давхихад адил тогтвортой байсан. Эргэлт дээр Патриотын явах анги бүхий рам ба кузов хоёр параллель ертөнц шиг тус тусдаа.

Огцом эргэлт дээр УАЗ халтирахаас илүү онхолдоход ойр.

  • Тав тух нь хоёрдмол сэтгэгдэл төрүүлсэн. Зөөлөн явалт, зай сайтай салон, муу биш салоны агааржуулагч... гэх мэт зүйлстэй. Гэвч урд суудлын тохируулгад хүрэхийн тулд заавал хаалгыг онгойлгож хүрэх хэрэгтэй болдог, мөн урд хамгаалалтын бүсийг яаж тохируулсан ч хүзүү үрээд байдаг, хурдтай явахад урд талын хаалгануудын зай завсраар салхи үлээдэг гэх мэт дутагдал түүнд бий.
  • Патриотын давуу тал нь туулах чадвар сайн, шавар шавхайг туулаад л гардаг. Энэ нь гол давуу тал, гэвч бусад дутагдлыг хараагүй юм шиг өнгөрөөж болно гэж үү? Эцсийн эцэст шатахуун их иддэг ийм машиныг 22 сая төгрөгөөр авах хэрэг алга гэдэг гунигтай дүгнэлтэд хүрсэн. Би Ниваг авна. Патриотын үнээр хоёр Нива авна.

Петр Грибачев- Жолооч, механикч

Патриотын гол давуу тал нь их эвдэрсний дараа ч засварын газар хүрч чадах чадвар. Ийм тохиолдол олон байсан. Туршилтын хугацааны 1/3-ыг Патриот засварын газрын өргөгч дээд өнгөрүүлсэн гэж би тооцсон. Яндангийн кронштейныг гагнуулах, үйлчилгээ хийх үед татаж чангалж болох бүхнийг чангалсныг тоолбол гарын хурууд хүрэхгүй биз ээ. Ашиглалтын заавар дээр "чангалах" гэсний дараа 3 хуудас заавар бий.

Хурдны зам дээр дээд хурдаараа давхиж байгаа Патриотын хойд кардан голын бэхэлгээний боолтууд тас үсэрсэн. Институтийн багш нарын, хугарсан кардан гол зам руу шааж орсноос замын хажуу руу унасан ачааны машинуудын тухай яриа толгойд орж ирсэн!

Аз болоход бурхан бидний харж үзэж, миний туршсан машины кардан зам руу хүрээгүй, кардан голыг нь сугалж аваад дараа нь засварын газарт хүрч чадсан.

Сайн зүйл нь туулах чадвар. Явганаар ч явах аргагүй газраар Патриот явж чадна. Хөдөлгүүрийн нам эргэлт нь саадыг бага хурдаар туулах боломжийг олгодог. Гэрлүүд зөв байрласан учир замгүй газраар явахад амархан шавар шавхай болдоггүй. Гэрлийн хүчин чадал нь ямар ч цаг агаар хурданд хангалттай байдаг. Патриотын жолоодлого далайн хөлөг онгоц шиг. Жолооны хүрдийг алгуур эргүүлэхэд эргэлт дээр хүчтэй дайвалзах боловч дээд хурдаар явахад чиглэлээ сайн барьдаг.

Салоны хувьд үйлдвэрлэгч хичээж ажилласан нь тодорхой. Гэвч, Патриотын дотор талыг зохион бүтээгч хүндэт нөхөд өө, та нар хэзээ нэг цагт хаалгаа нээлгүйгээр жолоочийн суудлыг тохируулах гэж оролдсон уу? Би чадаагүй шүү!

Иван Шадричев- эксперт

Гадна талаас харахад том юм шиг капот дотор давчуу, хомут, хоолой болон хоолойг коллекторт бэхэлсэн бэхэлгээ хаа сайгүй. Бэхэлгээ нь чанга байсан бол нэг хэрэг, бэхэлгээнүүд нь байнга суларч байдаг. Машиныг шинэчлэн сайжруулж байгаа нь сайн хэрэг, гэвч шинэчлэлийг заримдаа сайн бодохгүйгээр яаран хийдэг.

Жишээлбэл бензиний насос өмнө нь зүүн лонжерон дээр байрладаг байлаа, түүн дээр шавар шавхай наалддаг байсан хэдий ч түүнийг солиход амархан, шүүлтүүрийг цэвэрлэхэд хялбар байсан юм.

Харин орчин үед шинэ цагийн хандлагыг дагаад түүнийг бензиний сав дотор байрлуулжээ. Сайн хэрэг! Гэвч бензиний савыг хийх технологи нь түүний дотор талын цэвэр байдлыг хангаж чаддаггүйг мартжээ. Үр дүнд нь насосны торыг солиход хэцүү болсон байна.

  • Түүнийг солихын тулд зорчигчдын суудлыг авч, түүний дор байгаа люкийг онгойлгох хэрэгтэй болдог. Бак болон насосны бэхэлгээ бөөн тоос шороогоор хучигдсан байдаг ба люкийг онгойлгоод насосыг сугалж авч болно. Болгоомжтой ажиллаж бак дээр байсан тоос шороог бак руу оруулахгүй байх хэрэгтэй.
  • Жишээ олныг дурдаж болно, ерөнхий хүсэлт гэвэл үйлчилгээ шаарддаггүй Машин үйлдвэрлэх цаг болсон юм бишүү? Эвдрэл бага болно.

Ардын дуу хоолой

Патриотын мэдээллийг интернетээс

-Туршлагаас харахад УАЗ Патриот найдвартай машин. Туршилтын дүнгээс үзэхэд үндсэн эвдрэл нь дуу чимээ багасгагч тасарч унах ба радиоторын бэхэлгээнд ан цав гарах. Харин хуучин өвчин рулын эвдрэл байхгүй болжээ.

-Патриотын хурдны хайрцгийн холхивч алга болжээ. Колодки ба цахилгаан хөдөлгүүр мэтийн жижиг зүйлс үйлчилгээнд байхгүй болсон байна.

-Үйлчлүүлэгч колодк солих, шил цэвэрлэгчийн мотор солих захиалгыг өгөв. Дараагийн өдөр "машин бэлэн" хэмээн утасдав.

-Машинаа үйлчилгээнээс авахаар иртэл бүрэн угаасан, масло сольсон гэж бичжээ. Би уурандаа "Яах гэж машинаа та нарт авчирсан гэж бодно?" гэтэл колодок ч байхгүй, мотор ч нь байхгүй гэж хариулах юм билээ.

-Би Great Wall Hover, харин манай хөрш Патриот худалдаж авсан. Гүйлт нь бараг ойролцоо байхад Ховер машины ашиглалтын зардал тун бага байлаа. 100 км-т миний машин 11.5 л идэж байхад хөршийх 18 л идэж байв. Патриот түүнд уйдах, амраах зав өгдөггүй.

-Хянах самбарын пластиктай болгоомжтой харьц. Алчуураас зураас үүсэхээс гадна гарын нойтон салфеткаас ч болж тунгалаг биш болно. Юугаар цэвэрлэхийг мэдэхгүй байна, одоохондоо тоосыг үлээж цэвэрлэхээс өөр зөв сонголт алга даа.

-Ойн дунд хойд кардан гол мултарч унасан. Түүнийг хурдны хайрцагт бэхэлсэн бүх 4 боолт тас үсэрсэн байв. Голыг аваад машиндаа хийж, урд дамжуулгаар 250 км замыг туулж сервист очсон. Тэд огтхон ч гайхаагүй бөгөөд таны боолтууд хуурамч учраас кардан унасан байв гэв.

-Патриотын хойд карданы бүх боолтууд тасарч унасан, урдахаараа цааш явсан. Үйлчилгээний төвд боолтыг байнга үзэж шалгаж байх хэрэгтэй гэж хэлсэн.

-36 мянган км яваад, банкуудын хооронд бензин сорогдохоо больсон. Дараа нь хөдөлгүүр эргэхдээ мохох болсон. Түлшний модулийг нээгээд үзэхэд бензин насосны шүүр бохирдсоноос бараг юу ч харагдахгүй болсон байв.

-Миний Патриот анхны өвлийн дараа кузовын заадсаар зэвэнд идэгдсэн байсан. Кузов дээр зэв дуртай дургүй нэмэгдэж байна.
-Худалдаж авснаас хойш нэг жилийн дотор машины бараг бүх раам зэвэрлээ. Будаг нь ердийн сойзоор цэвэрлэхэд алга болж байна. Кузовын ёроол хэсгээр зэврэлтийн толбо ажиглагдаж эхэлсэн.

-Раамнаас будаг ариллаа. Баруун хойт дугуйны орчим номерт байрлах хэсэг их хэмжээгээр зэвэрлээ. Номерыг уншихын тулд арай ядан цэвэрлэв. Жил гаруй л ашиглагдсан машин шүү дээ.

-Саяхан Патриотыг худалдаж авсан. Машин таалагдсан. Гэвч бороо орохоор арын хаалганы заадсаар дээврээс ус гоождог асуудалтай тулгарсан. Тээш нь усаар дүүрэх юм, тэр ч бүү хэл тээшний хажуу ханаар ус үсрэх юм.

-Патриотын яндангийн кронштэйн ямар ч шалгуурыг хангахгүй юм. Тэр нь гагнуурын уулзварын дагуу ба хөндлөн чиглэлд хугардаг.

-Өнгөрсөн 7 хоногт ВАЗ-2110-аа шуудуунаас татаж гаргалаа. Арын бамперын зүүн талын хүчитгэгч тасарч унасан.

-Миний Патриотын арын бамперын хүчитгэгч 2500 км-ийн дараа раамнаас тасарч уналаа. Би заримдаа л шороон зам дээр явдаг байсан гэхэд найдваргүй байгаа юм шүү.

-Миний Патриот өмнө дурдагдсан олон зүйлс тохиолдсон. Гэхдээ яндан болон бампер салж унаагүй л байна.

Патриот хэрхэн бий болсон вэ?

Бүрэн металл кузовтой, тав тухтай машин бий болгох тухай Ульяновск хотод 70-аад оны дунд үеэс бодож эхэлсэн. Энэ үед ВАЗ үйлдвэр НИВА маркийн машин үйлдвэрлэхээр бэлтгэж байсан.

  • 3 хаалгатай УАЗ 469-ын агрегат бүхий анхны туршилтын загвар 80-аад оны эхэнд бий болсон, 10 жилийн дараа пүрштэй, УАЗ мотортой, ВАЗ-ын хөнгөн тэрэгний салоны засалтай, 5 хаалгатай УАЗ-3171-01 загварыг үйлдвэрлэж эхэлсэн.
  • Гэвч өөрчлөн байгуулалтын он жилүүдэд олноор үйлдвэрлэх боломж байсангүй тул 1993 онд арай энгийн УАЗ 3160 Симбир загварыг боловсруулсан. Энэ загварын гадаад төрхийг боловсруулахаар ВАЗ-ын зохион бүтээгч Владимир Степанов ажиллаж байсан юм.
  • Рама ба карбюраторын хөдөлгүүр 2.9 (104 м.х)-ийг "козлик"-аас хуулбарласан бол шинэ ба шинэ зүйлс нилээд байсан үүнд: 5 шатлалт хурдны хайрцаг, пүрштэй урд тэнхлэг, урд дискэн тормос, салдаггүй мосттой, жолооны хүрдний хүчитгэгчтэй байсан.
  • Шинэ загварыг үйлдвэрлэхийн тулд үйлдвэр дээр кузов гагнах автомат шугам угсарсан боловч 1997 оны 8 сард л цөөн тоогоор үйлдвэрлэл эхэлсэн.
  • Энэ үед урт тэнхлэгтэй УАЗ 3162-г анх танилцуулсан юм. Түүнийг 3 жилийн дараа цөөн тоогоор үйлдвэрлэж эхэлсэн билээ. Зарим машинд өргөн моост (хуучин 1445 мм-ийн оронд 1600 мм өргөн) тавьсан. Сүүлд нь Симбир загварыг машиныг ЗМЗ, УМЗ бензин хөдөлгүүрээр мөн VM Motori, ЗМЗ-514 турбо дизель хөдөлгүүрээр тоноглосон.
  • Гэвч өндөр өртгөөр үйлдвэрлэгдсэн, Ульяновын дунд зэргийн чанартай угсрагдсан машинууд өргөн дэлгэрсэнгүй. Симбир загварын машин жилд 2600-аас олонгүй үйлдвэрлэгдэж байгаад 2003 оноос богионо тэнхлэгтэй хувилбарыг нь үйлдвэрлэхээ больжээ. 2 жилийн дараа урт тэнхлэгтэй УАЗ-г үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 7500 ширхэг "жаран", 1700 ширхэг орчим "жаран хоёр"-г үйлдвэрлэсэн байна.
  • Москвагийн 2003 оны авто үзэсгэлэнгийн үеэд УАЗ 3163 загварыг үзүүлсэн ба энэ загвар нь өргөн мөртэй УАЗ 3162 загварыг шинэ салон, шинэ Dymos-ийн хурдны хайрцгийн шинэчлэлттэй болсон загвар байжээ. Уг шинээр танилцуулсан загвар нь ирээдүйн Патриот загвар байсан бөгөөд түүнийг 2005 оны зунаас үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн байна.
  • Энэ төрлийн машин байнга шинэчлэгдсээр 2006 онд Bosh-ийн ABS, 2007 онд Delphi-ийн агааржуулагч, 2008 онд IVECO-ийн турбо дизель хөдөлгүүрээр сайжирсан юм. Тэр үед 5 суудалтай УАЗ пикап, УАЗ-3160 загварын шинэчлэгдсэн загвар Патриот Спорт бий болсон.
  • Патриот 2008 онд оргил үедээ хүрсэн, тэр онд 12610 ширхэг автомашин үйлдвэрлэсэн ба түүний дараа хямрал эхэлж үйлдвэрлэл буурсан юм.
  • Энэ оны эхний хагас жилд УАЗ 4036 ш Патриотыг үйлдвэрлэсэн ба он дуустал урт тэнхлэгтэй 800 ш, богино тэнхлэгтэй 3500 ш загварыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин ирэх онд (2011) Патриотын салон, хурдны хайрцаг шинэчлэгдэх билээ.
  • Ингэснээр Ульяновын загвар 2014 он хүртэл үйлдвэрлэгдэх боломжтой болж, түүнээс хойш цоо шинэ загварыг гаргах юм.
УАЗ 3172-01-г Армид зориулан  зохион бүтээсэн, гэвч нэгч  загвар үйлдвэрлэгдээгүй
УАЗ 3172-01-г Армид зориулан зохион бүтээсэн, гэвч нэгч загвар үйлдвэрлэгдээгүй
УАЗ-3160 (1997-2003 он)  96-131 морины хүчтэй бензин ба  дизель хөдөлгүүртэй.
УАЗ-3160 (1997-2003 он) 96-131 морины хүчтэй бензин ба дизель хөдөлгүүртэй.
УАЗ-3162 (2000-2005 он) суурь
УАЗ-3162 (2000-2005 он) суурь "жар" загварыг уртасгасан тэнхлэгтэй хувилбар, мөн өргөн мөр (хөмсөг)-өөр ялгагддаг.