UAZ PATRIOT - ДАХИАД Л ХҮН ТЭЭЖ ЯВААГАА МАРТСАН

Туршилтын 28100 км зам, үүний дотор огт замгүй 600 км замаар явахад. Барианд Лада түрүүлж ирсэн. Уаз яагаад хоцров?

Ийм юм тохилдов оо! Туршилт хийх Патриот машиныг дилерээс худалдаж авсан. Түүний хянах самбар зураас үүсэхээс сэргийлж гялгар хальсаар бүрсэн байв. Гялгар хуулгыг бид урьдчилан авдаггүй, учир нь шил амархан царапин суудаг. Шилийг засварлахын тулд хянах самбарыг задлах нүсэр ажил гардаг тул бид хуулгыг авсангүй.

Харин хуулгыг хуулсны дараа бид шилийг аль болох цөөн арчихыг бодсон боловч түргэн муудаж, тунгалаг биш болсон. Капотын түгжээний том бариулыг овон товонтой замаар явахад түжигнүүлэхгүйн тулд завсар нь давуу хавчуулах шаардлагатай болсон.

Дилерийн хашаанаас гараад явахад урд самбарын дотор болон хурдны хайрцгийн чимээ сонсогдож, араа солих ба хаазыг хасахад таагүй дуу чимээ гарна. Бид өөрсдийн техник үйлчилгээний төвд очин аялалд гарах бэлтгэл болгож бүх эрэг боолтууд, дугуйны боолт зэргийг чангалсан юм.

Суудлын бүрээс ба хаалганы хооронд гар орох зайгүй байгаа нь алдаа

Урд самбарын дотроос дуу чимээ гараад байсан нь бэхэлгээ салсан хавтангаас болжээ.

Энэ бүх зүйлс надад огтхон ч баяр хөөр авчирсангүй. Түргэвчилсэн туршилтын аргачлал ёсоор үйлчилгээ хоорондын хугацаа 20% багасах ёстой. Тиймээс энэ хугацаанд тус машинд 4 удаа техникийн үйлчилгээ хийлгэж, 650000 төгрөгийн сэлбэг зарцуулсан. Энэ бол туршилтад орж байгаа машинуудын хувьд их тоо юм.

Зөвхөн Хятадын Geely MK-д 693000 төгрөгийн зарцуулж байсан удаатай. Нива машины үйлчилгээ бараг эдгээртэй харьцуулахад 2 дахин хямд буюу 341150 төгрөг болж байсан.

Үйлчилгээ хийх бүрд Патриот машинд ямар нэг юм чангалах, кардан голын шарнерт болон жолооны тягт тос шахах хэрэг гардаг. 1000 км яваагүй байхад төлөвлөөгүй асуудлууд гарч эхэлсэн бөгөөд Патриот чадлаа алдаж эхэлсэн. Check Engine гэрэл асахад бензин насосны шүүрийг солих болсон.

Ахиад 1000 км-ийн дараа дээрх дутагдал давтагдахад бензиний бак цэвэрхэн эсэхийг шалгахаар шийдсэн. Хоёр бак бохирдон зэвэнд идэгдсэн. Бакийг цэвэрлэсэн бөгөөд үүний дараа 22500 км яваад шүүрийг нь сольсон. Энэ үед дөрвөн мянган литр шатахууныг шүүсэн тооцоо гарсан.

Бензиний дундаж зарцуулалт 100 км-т 20.2 литр, хурдан давхивал үүнээс ч илүү их идэж байлаа. Нэг савнаас нөгөө рүү шатахуун шахдаг систем доголдсоноос ойр ойрхон шатахуун цэнэглэх шаардлагатай болж байв. Эхэндээ саванд 15 л орчим бензин байхад доголдож эхэлж байсан бол дараа нь энэ хэмжээ 30 л орчимд хүрсэн. Гүйлтийн сүүлчийн 1/3-д 87 л багтаамжтай савны түлш хоёр дахин багасч нэг бак бензинээр 200 км явж чадахгүй болов.

Хаалганы доторх механизм эвдэрснээс арын шил цэвэрлэгч, шилнээс нэг см хиртэй хөндийрч,  үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон.
Хаалганы доторх механизм эвдэрснээс арын шил цэвэрлэгч, шилнээс нэг см хиртэй хөндийрч, үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон.
Раманд бэхэлсэн бампер нь кузовтой  хавиралдаж зураас гаргадаг.
Раманд бэхэлсэн бампер нь кузовтой хавиралдаж зураас гаргадаг.
Арын шил угаагчийн цацагч, Ниватай адил  үүрэндээ сулардаг.
Арын шил угаагчийн цацагч, Ниватай адил үүрэндээ сулардаг.
2 талын толь үзэх чадвараа алдаж эхэлсэн.
2 талын толь үзэх чадвараа алдаж эхэлсэн.

Туршилт дуустал Check Engine гэрэл үе үе асаж, бензиний чанар муу байгааг мэдээлж байв. Ульяновын машины үйлдвэрийн мэргэжилтнүүд үүнийг ECU программд байгаа гэж тайлбарлаж байсан юм. Түүний хөгжүүлэлтийг Германд хийсэн бөгөөд ОХУ-ын бензинийг голсноос болж гэрэл ассан байх. Харин худалдаж авсан машинд энэ төрлийн төстэй гологдол гарвал Bosch-ийн ECU-ээр сольж өгч байгаа юм билээ. Үүнээс гадна хэт хүйтэрсэн үед "тархи"-ны ажиллагааны алгоритмийг өөрчлөөгүй нь харамсалтай.

Манай хүйтний туршилтын үед, -33C хүйтэнд хөдөлгүүр баяжиж байв. Ульяновын машин үйлдвэрлэгчдийн норматив болгож авсан -27 градусын хүйтэнд хөдөлгүүр хэвийн асч жигд ажиллаж байсан.

Дээрхээс эсрэгээр халуунд хөргөлтийн системийг байнга ажиглаж, шалгаж байх хэрэгтэй. Худалдаж авах үед радиотороос дусал дусаж байсан бол мөдхөн "урсаж" эхэлсэн. Үйлдвэрийн нөхдүүд үүнийг мэдэж байсан бөгөөд тиймээс 2009 оны 3-р сараас хоолой ба хажуугийн хуванцрын темпратурын хэв гажилтын компенсатортой радиоторыг тавьж эхэлсэн. Манай машинд хуучин бүтцийн радиотор тавигдсан байсан. Үүнтэй хамт резины суултыг багасгах пүрштэй хомутыг яагаад тавьж болоогүй юм болоо?
Бид түүнийг байнга чангалдаг. УАЗ үйлдвэрийхэн бодож үзэхээ амласан.

Машины доороос юм гоожиж байдагт бид бүр дасчээ. Хуучны ийм үг байдаг: "Уазикын дороос юм дусахгүй бол бүх зүйл нь гоожоод дуусчээ" гэсэн.

Хөргөлтийн системийн гоожилтоос гадна хөдөлгүүрийн блок дахь пластик бөглөө дусал гоожих нэг эх үүсвэр болдог. Одоо харин ган бөглөө тавьдаг болсон байна лээ. 6000 км явсны дараа хоолой кузовтой хавиралдаж үрэлдсэнээс бензин гоожиж эхэлсэн. Үүнийг гоожуулахгүйн тулд үйлдвэрлэгчид түлшний хоолойг уртасгаж, бэхэлгээг нь өөрчилсөн юм билээ.

Жолооч талын хаалганы нугас эвдэрч, дамжуулах утасны бүрээс элэгдсэн.
Жолооч талын хаалганы нугас эвдэрч, дамжуулах утасны бүрээс элэгдсэн.

Туршилт дуусахад хоёр мянган километрийн өмнө тоормосны шингэн гоожин хойт хоолой задарсан. Зогсоол дээр биш, өндөр хурдтай явж байхад энэ тохиолдол гарсан бөгөөд туршилтын хурдны зам дээр машин байгаагүй байсан учир хурдны хайрцгийн туслалцаатай алгуур зогсоож чадсан. Эндээс дүгнэлт хийвэл хоолойн чанар маш муу байсан.

Ваня өвөө тоормозыг засаж, маргааш нь туршилтад гаргасан. Дээд хурдаар явах (149 км/ц) үед кардан гол эвдэрсэн. Кардан голын бэхэлгээний боолтууд тас үсэрсэн. Гол нь махийж, дүүжин тулгуурыг гэмтээсэн.

Тиймээс голыг солих шаардлагатай болсон. Боолтыг судалж үзэхэд тэдгээрийг хатуулаггүй зөөлөн гангаар хийснийг тогтоосон (Автоваз үйлдвэр тийм боолт хэрэглэдэггүй). Боолтуудыг байнга чангалах шаардлагатай бөгөөд энэ бол зохион бүтээлтийн алдаа юм. Тэд сарын дараа кардан голын бэхэлгээг хүчитгэх болсон тухайгаа манайд захиагаар ирүүлсэн нь сайн хэрэг.

27000 км гүйсний дараа дүүжин агрегатуудын дамжуулах ремений ролик өндөр эргэлтийг даалгүй, түүний холхивч бутарч, ремень ховилоосоо мултарсан, гэвч аз болоход тасраагүй. Моторын чимээнд жолооч юу ч сонсоогүй, мотор хэт халахаас дуут дохио аварсан. 2010 оны 5-р сард ролик нийлүүлэгчийг өөр үйлдвэрлэгчээр сольсон.

Эхэндээ шулуунд замаар явах нь туршигчдыг баярлуулж байсан. Патриот ямар ч овон товонг туулж чаддаг, донсолгоо л мэдрэгддэг байсан. Гэвч мөдхөн капотыг онгойлгох бариул дэржигнэж эхэлсэн, дараа нь бүх салонд дуу орсон. Дараа нь хаалганы завсраар багаажны нүхээр ус тоос, шороо нэвтэрч эхэлсэн. Эдгээр согогийг УАЗ үйлдвэрлэгчид 2010 оны 8-р сард арилгахаа амласан.

20000 км явсны дараа урд тэнцүүлэгчийн тягийн шарнерууд дуугарч эхэлсэн, дахиад 7000 км явсны дараа рулийн захын тяг жагсаалаас гарч, хойд амортизаторын доод бэхэлгээ элэгдсэн.

Хөнгөн жинтэй хайлшин дугуйны бэхэлгээний гайк нь хэдхэн км яваад чангалах шаардлагатай болдог.  Дугуйны гоёлын таг боолтоор бэхлэгдсэн учир хээрийн нөхцөлд дугуй солих шаардлага гарахад энэ тагийг авах гэж нэлээд юм болно.
Хөнгөн жинтэй хайлшин дугуйны бэхэлгээний гайк нь хэдхэн км яваад чангалах шаардлагатай болдог. Дугуйны гоёлын таг боолтоор бэхлэгдсэн учир хээрийн нөхцөлд дугуй солих шаардлага гарахад энэ тагийг авах гэж нэлээд юм болно.

Гэвч туршигчид өөр нэг чимээнээс ихэд эмээж байв. Донсолгоог гаргах үед нумын бэхэлгээний кронштеин донсолгоог дааж тэсвэрлэж чадсангүй. Ваня өвөө түүнийг ердийн аргаар гагнасан.

Үүнийг дараа кронштейны бэхэлгээг хатуулагтай уян гангаар хийж эхэлсэн гэж бидэнд мэдэгдсэн. 17500 км яваад сильфон эвдэрсэн учир резонаторыг солих шаардлага гарсан. УАЗ үйлдвэрлэгчид түүний бүтцийг хүчитгэж нийлүүлэгчийг мөн сольсон байна лээ.

Иван Иванычийн гагнуурын аппарат сул зогссонгүй, хоёр талын бамперийн хүчитгэгч ба бэхэлгээг байнга сэргээн засварладаг болсон. Бамперийн каркасыг гагнах явцад илэрсэн гажигийг зассан гэж бидэнд хэлсэн. Бамперийн зарим эд анги салж унах тохиолдол хэд хэд гарсны дараа боолтыг цавууддаг болсон. Замын явцад Патриотын арын бамперийн үзүүрийн хэсэг хоёр удаа суларч байсан.

Суудлын арматурын будаг бараг үлдсэнгүй.
Суудлын арматурын будаг бараг үлдсэнгүй.
Капотыг сөхөөд харахад  зангилаа ба гагнаас зэвэрсэн.
Капотыг сөхөөд харахад зангилаа ба гагнаас зэвэрсэн.
Кузовын завсруудыг зэв иджээ. Зураг дээр  багаажын хаалга зэвэнд идэгдсэн байдал.
Кузовын завсруудыг зэв иджээ. Зураг дээр багаажын хаалга зэвэнд идэгдсэн байдал.
Дугуйнаас шидэгдсэн шавар, шавхай гишгүүр  кузовын доод хэсгийн будгийг алга болгожээ.
Дугуйнаас шидэгдсэн шавар, шавхай гишгүүр кузовын доод хэсгийн будгийг алга болгожээ.

Донсолгоотой замаар 12000 явсны дараа Патриот машины тоормосны дөрөө салж унасан. Үүнээс хойш ч хэд хэдэн удаа унасан. Хоосон  дээр 3 удаа хүчтэй гишгэхэд тормоз ажиллаж эхэлсэн.

Наклад хэвийн, цилиндрээс шингэн гоожоогүй, тоормосны хоолойнууд бүрэн бүтэн... Тоормосны гол цилиндрийн эзлэхүүн хангалтгүй юу? Чичиргээнээс тоормосны урд колодк тоормосны механизмын поршинг хэт хол шахдагаас уу? Гэсэн асуултад үйлдвэрлэгчид шууд хариулж чадаагүй.

Замгүй газраар явахад Патриот ба Нива өөр өөр байсан. Хөнгөн, богино суурьтай Нива овгороос овгор хүртэл харайн дүүлж байсан бол Патриот замаа танк шиг индүүдэж байсан.

Патриот бохир болдог, аялал бүрийн дараа капотын доорх орон зай нэл шавар шавхай болсон байдаг. Шавартай газраар 200 км явсны дараа дулаалгын системийн нүх сүв шавар шавхайгаар дүүрч, шүүрийг цэвэрлэж, хатаах шаардлагатай болно. "Зуухны" цахилгаан мотор анхны хүйтрэлээр ажиллахгүй болсон. Дилерүүдэд ч мотор байсангүй, сарын дараа үйлдвэрлэгч шинэ мотор авчирсан.

Төлөвлөгөөт техникийн үйлчилгээний үед ийм олон сав хэрэглэгджээ.
Төлөвлөгөөт техникийн үйлчилгээний үед ийм олон сав хэрэглэгджээ.

17000 км замгүй газраар явсны дараа хурдны хайрцгийн шилжүүлэх механизм ажилгүй болсон. Угсралтыг гологдол гэж бодож байна. Замгүй газраар явах туршилтын сүүлчээр хүчтэй хяхарах чимээ гарч, баруун нум хугарсан. Ингээд засварын өргөгч дээр ахин гарч Нивагаас ахин хоцорсон юм.

Патриот загварыг давстай уур бүхий камерт 60 цаг байлгаж туршсаны дараа бөөн зэврэлт үүссэн байв. Нива машины зэврэлтийн гол шалтгаан нь хямд акрил будаг байсан юм. Энэ будаг нь 12.1 мм хөндийрч байсан. Харин Патриотод ашигласан будаг илүү сайн чанарын буюу металлик будгаар будагдсан учир 4.3-9.3 мм хөндийрсөн байв. Гэхдээ энэ төрлийн будгаар будсан Лада Приорт энэ хэмжээ 4 дахин бага байсан гэдгийг санах хэрэгтэй. Дээрх будгийн чанаруудыг дараах шалтгаанаар тайлбарлаж болно.

  • 1-рт. Патриот ба Ниваг хоцрогдсон технологиор будсан.
  • 2-рт. Гадна гадаргуугийн будалтын зузаан 50-80 мкм (Нива 80-100 мкм зузаан будалттай). Патриотыг роботоор буддаг, грунт будаг, лакны нийт зузаан 88 мкм-аас багагүй байх ёстой. Хамгийн сул тал нь зэврэлт металл руу 35-40 мкм гүнд нэвчсэн байсан. Нивагийн зэврэлт 25-30 мкм байсан.
Патриот шулуун замд хурдтай давхихад тогтвортой, эргэлт дээр хазайлт ихтэй.
Патриот шулуун замд хурдтай давхихад тогтвортой, эргэлт дээр хазайлт ихтэй.

Патриот машины гагнаасны ихэнх заадсууд дээр урсалтын хар хүрэн мөр гарсан, доод тал нь бүр муу, раам, тулгуур эд анги, мост бүгд хүрэн өнгөтэй болсон байсан.

Туршилтын эцэст УАЗ машин бөөн асуудалтай болсон. Дагуу рычагуудыг урд мостын дам нуруунд бэхэлсэн сайлент боолтуудын элэгдэл, рулын механизмын тягийн үзүүрийн элэгдэл, тоормозны дискний ан цав, урд кардан голын чагтан гол ба люфт, хурдны хайрцаг болон хойд мостны дуу чимээ, манангийн гэрлийн гэмтэл гэх мэт...

Туршилтын дараа эвдрэл гэмтлийг засахад 2.250.000 төгрөг зарцуулсан.

Тоормозны диск дээр гарсан ан цав.
Тоормозны диск дээр гарсан ан цав.
Бэхэлгээний бүх кронштейнүүд дээр байгаа  гагналтын мөр
Бэхэлгээний бүх кронштейнүүд дээр байгаа гагналтын мөр
Туршилтын км-ийг энгийн явалтын км-т  шилжүүлбэл хойд амортизатор ийм байдалд  95-95 мян.км явахад ордог.
Туршилтын км-ийг энгийн явалтын км-т шилжүүлбэл хойд амортизатор ийм байдалд 95-95 мян.км явахад ордог.
Байнгын тос шахалт нь жолооны тягийн  үзүүрүүдийг аварч чадсангүй. Түүний  гадуурх хамгаалалт шавар, шавхай дотогш  орохоос хамгаалж чадсангүй.
Байнгын тос шахалт нь жолооны тягийн үзүүрүүдийг аварч чадсангүй. Түүний гадуурх хамгаалалт шавар, шавхай дотогш орохоос хамгаалж чадсангүй.
  • Патриотыг "амь оруулах"-д зарцуулсан зардлыг тооцохгүйгээр туршилтын 28 мянган км-гүйхэд засвар үйлчилгээнд 1.800.000 төгрөг зарцуулсан.
  • Туршилтын 1 км нь энгийн ашиглалтын 3.5 км-тэй тэнцэнэ гэж үздэг. 1 км явахад 64 төгрөг зарцуулжээ. Ийм туршилт хийхэд Fiat Albea загвар 3.555.000 төгрөг буюу 1 км-т 110 төгрөг, Нива 1.242.000 төгрөг буюу 1 км-т 44 төгрөг зарцуулдаг гэж тооцооллоо.
  • УАЗ-ийн 3 дугуйг авахад 1.670.000 төгрөг зарцуулсан, шатахуун авахад 5.620.000 төгрөг зарцуулсан нь Лада Приорыг туршихад зарцуулсан нийт 6.016.500 төгрөгөөс бага зэрэг бага юм.
Кардан гол мултарч ийм мөр үлдээжээ. Түлшний  ба тоормозны хоолойд маш ойрхон.
Кардан гол мултарч ийм мөр үлдээжээ. Түлшний ба тоормозны хоолойд маш ойрхон.
Тоормозны хоолойн хагарал
Тоормозны хоолойн хагарал
Бензин насосны шүүрийг солихын тулд урд  суудлыг авч, доод талыг нүхийг онгойлгож,  бензиний савны гадаргууг цэвэрлэж, савнаас  бензиний насосыг гаргаж авна.
Бензин насосны шүүрийг солихын тулд урд суудлыг авч, доод талыг нүхийг онгойлгож, бензиний савны гадаргууг цэвэрлэж, савнаас бензиний насосыг гаргаж авна.
Карданыг бэхлэх боолтыг 6.8 ангиллын бат  бэхтэй гангаар хийсэн.
Карданыг бэхлэх боолтыг 6.8 ангиллын бат бэхтэй гангаар хийсэн.

Туршилтаар 28100 км зам туулсан. Туршилтын 1 км нь хэвийн ашиглалтын үеийн 3.5 км-тэй тэнцэнэ. 10 хэсгийн 5-д машин нь сайн замаар, 5-д нь хагас ба бүрэн ачаалалтай, хүнд нөхцөлтэй замаар явсан.