МОНГОЛООС ЗАХИАЛСАН PATRIOT CAMPERS - LC79 SUPERTOURER

LandCruiser 79 цувралыг хилийн чанад дахь захиалагчийнхаа хүсэлтээр Патриот Камперс тоноглосон байна. Тус машин нь Австралид байхгүй хөдөлгүүртэй буюу 1GR-FE 4.0 литрийн V6-тай бөгөөд Дубайгаас - Австралид авчран тоноглоод Монгол руу явуулсан гэнэ.

Энэ нь тус компанийн анхны гадаад захиалга учраас маш өндөр ач холбогдол өгч байгаа нь бичлэгээс хүртэл харагдлаа.

Хүчин чадлыг сонирхвол рамыг 300 мм уртасгасан, ROH обуд, Mickey Thompson дугуй, EFS даацын пүрш, амортизатор, TJM хамгаалалт, урд болон хойд винч, Supertourer хөнгөн цагаан кузовын нэмэлт тоноглолтой.