ХАРЬЦУУЛАЛТ: ХАЙБРИД SONATA, CAMRY БА TDI PASSAT

Роунд 2: Шатахуун зарцуулалт:

Эдгээр 3 автомашины II-р харьцуулалт бөгөөд өнгөрсөн 7 хоногт үндсэн загваруудыг харьцуулсан бол дараа 7 хоногт III-р харьцуулалтыг оруулах болно.

Бага оврын седан автомашинуудын эрэлт сүүлийн хэдэн жилүүдэд зах зээлд ихэссэн нь мэдрэгдэж байгаа билээ. Үүний гол төлөөлөгчид нь шатахуун хэмнэлт сайтай мөн хэмжээний хувьд тийм ч жижиг бус Elantra, Cruze, Focus ... гэх мэт автомашинууд юм. Эдгээр 4 хаалгатай автомашинууд хуучин үеийн дунд гарын седан автомашинуудын оронд санал болгогдож байгаа ба шатахуунд хэмнэлттэй зэрэг өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж цаашлаад Cruze болон Malibu загварууд Шеви-ийн шилдэг борлуулалттай автомашинууд болтлоо өргөжин дэвшжээ.

Гэхдээ бага гарын автомашин бага хэвээрээ л байдаг гэдгийг санах хэрэгтэй бөгөөд шинэ үеийн дунд гарын седан автомашинууд шатахуун хэмнэлтээрээ маш сайн үр дүнтэйгээр зах зээлд шуургалан орж ирж байна.

Өмнөх тестээр тогтоосноор Camry LE нь хотод 9.4л/100км-т шулуунд 6.7л/100км шатахуун зарцуулалттай төдийгүй Мерседес-Бенз E-Class-ийн салоны хэв маягийг агуулсан зэрэг нь үнэхээр сайшаалтай хэрэг юм. Хэрвээ та төгс седан загварын гол шинж нь хүчин чадал, зорчигчийн багтаамж, хэрэглээ, шатахуун зарцуулалт зэрэг үзүүлэлт гэж боддог бол, дунд гарын седан л энэ шаардлагуудыг яг таг хангах юм.

Тэгэхлээр бидний тестийн үр дүнд Хьюндай Sonata Hybrid загвар 8.71л/100км, Тоёота Camry Hybrid загвар 5.88л/100км, Вольксваген Passat TDI 6.91л/100км-т шатахуун зарцуулалттай байлаа.

3-р байр: Hyundai Sonata Hybrid

Бид Хьюндай-ийн автомашинаа жолоодсоор Калифорн хотоос гараад Можав-ийн цөл хүртэл ойролцоогоор 480 км зам туулсны дараачаар шатахууны зарцуулалтаа шалгасан юм. Надад Хьюндай-ийн талаар сайхан мэдээ байгаа бөгөөд Sonata Hybrid нь EPA-ийн үзүүлэлтээр хотод 6.72л/100км, шулуунд 5.9л/100км-т шатахуун зарцуулна гэсэн боловч бидний ажигласнаар 8.71л/100км-т зарцуулж Тоёота хайбрид-аас 2.31л-ээр илүү зарцуулсан юм. Яагаад?

Түүний бензин хөдөлгүүр болоод цахилгаан мотор нь ижил төвшинд орших Камри болоод Пассат загваруудаас илүү зовж ажиллаж байсан ба хангалтгүй цахилгаан мотор болон түүний хамтрагч болох 6 шатлалт автомат хурдны хайрцагны эргүүлэх хүч хувиргагч нь нэлээд ачаалалтай ажиллаж байсан юм.

Автомашин өндөр ачаалал авах үед тийм ч алгуур, зөөлхөн хөдөлгөөнтэй байгаагүй юм. Хэрвээ цахилгаан мотор нь илүү хүчирхэг байсан бол магадгүй тусалж чадах байсан биз. Sonata-ийн шатахуун зарцуулалтаар ч зогсохгүй түүний замын хүчин чадал буюу 0-100 км/ц хурдатгал авах хугацаа нь Камри загвараас 6 морины хүчээр илүү ч гэсэн 2.3 секүндээр удаан байсан ба Камри болон Соната загварууд хүндийн жин болоод хүчний харьцаагаар бараг л ижилхэн үзүүлэлттэй юм.

Хьюндай улмаар энгийн автомат хурдны хайрцаг болон хөнгөн жинтэй лити-полимер баттерэйг хэрэглэдэг бол өрсөлдөгч нь лити-ион баттерэйг CVT хурдны хайрцагны хамтаар хэрэглэснээр илүү үр дүнд хүрч байх магадлалтай юм. Гэхдээ эцсийн үр дүн эсрэг байдалтай байгаа ба үүнд Sonata-ийн хүчлүүр нь хэт хатуу, тормозлох нь жигд бус, хүч авалт нь огцом байгаа нь нөлөөлсөн юм.

Гэвч тэрээр бүх зүйл нь муу биш бөгөөд Sonata Hybrid-ийн дизайн бусдаасаа онцлог, LED их гэрэлтэй, өвөрмөц арын LED гэрэлтэй, салхи зүсэгч 17 инчийн хайлшин обудтай мөн гоёмсог хайбрид технологийн дэлгэцтэй зэргээр Хьюндай түүнд чамин тансаг байдлыг харамгүй өгчээ. Мөн зөөлөн арьсан салон, том люк зэрэг нь кабинд суухад л том орон зайг мэдрүүлэх болно. Гэсэн хэдий ч үр дүнд энэхүү Sonata-ийн хувилбараас илүү бусад нь тэр дундаа Камри загвар илүү өрсөлдөгч болж байна.

2-р байр: Тоёота Camry Hybrid XLE

Энэ бол хувилбар дотроо хамгийн үнэтэйд орох шинэ XLE хувилбар бөгөөд хосолмол нөхцөлд 5.8л/100км-т шатахуун зарцуулах нормтой. Тэрээр хөл хөнгөн бөгөөд жолооч яг л өдөн хөлтэй мэт сэтгэгдэл төрж шатахуун зарцуулалт нь Sonata Hybrid болон Ford Fusion Hybrid загваруудаас илүү бага байсан юм.

Хүнд хөлтэй жолооч Камри XLE-г жолоодон туршиж замд явсан бөгөөд ойролцоогоор 6.35л/100км-т шатахуун зарцуулж байлаа. Түүний хурд авалт гайхалтай шаламгай байсан бөгөөд түүний шинэ 2.5 литрийн 156 морины хүчтэй I-4 болон 141 морины хүчтэй цахилгаан мотор нь 0-100 км/ц хурдатгалыг 7.2 секүндэд л авахуулж байсан юм. Ингэснээр 274 морины хүчтэй Sonata 2.0T хувилбарын ардаас 0.2 секүндээр хоцорч орж ирж байгаа юм.

Магадгүй түүний хурднаас илүү гүнзгий сэтгэгдэл төрмөөр зүйлсүүд байсан ба Камри-ийн хөдөлгүүрийн start/stop системийн чичиргээ нь маш зөөлхөн, чимээгүй төдийгүй хайбрид загваруудын нууц гэж хэлж болмоор тормоз алгуур, хүч авалт жигд, жолоодлого хөнгөн бөгөөд замтай шууд холбож өгч байсан зэрэг зүйлстэй байлаа. Хьюндай болон Тоёота-ийн хөгжүүлэлтийн багийг харьцуулваас Тоёота нь мэргэжлийн тоглогч юм байна гэж бодогдмоор ажээ.

Гэхдээ Камри-ийн жолоодлого болоод салоны зохион байгуулалт Пассат-аас арай дутмаг сэтгэлд хүрсэн ба урд самбар өргөөшөө том, том руль дээрх том том удирдлагын товчлуурууд, мөн л хэт том товчлууруудтай голын хэсэгтэй гэх мэт шалтгаануудтай байлаа. Бусдаар бол шинэ хайбрид Камри нь эргэлзээгүй шилдэг нь байсан юм.

1-р байр: Вольксваген Passat TDI SE

2 төрлийн анхаарал татахуйц зүйл хос авцуулах холбоо бүхий Passat TDI-д байсан бөгөөд, үүний Нэгдүгээрт: 70 литр шатахууны савтай тэрээр хурдны замд 5.88л/100км-т шатахуун зарцуулж муж хоорондын 1184 км замыг саадгүй туулж байсан юм. (механик 6 шатлалт хурдны хайрцагтай TDI нь 5.47л/100км-т зарцуулж ойролцоогоор 1273км замыг туулж байлаа.) Өрсөлдөгч 2 болох Камри (64.26л) нь 1033 км, Соната (65л) нь 1100 км замыг туулсан юм.

Ингэснээр TDI бол хар замын аварга болон шалгарч байна.

Хоёрдугаарт: Хайбрид загварууд тээшний багтаамж муутай байдаг. TDI загварын хувьд 0.45м³ хэмжээтэй буюу Камри-аас 0.079м³, Соната-аас 0.14м³-ээр том байлаа.

Мэдээж 2.0 литрийн дизель хөдөлгүүр бол шинэ Пассат-ийн хувьд төгс хөдөлгүүр ба бага эргүүлэх хүчээр хангалттай хүчийг гаргах боломжтой ба дунд гарын седан автомашин сонирхогчдын 99%-ийн хүсэж байгаа автомашин бол Пассат гэж бодож байна. Түүний эргүүлэх хүч хөдөлгүүрийн эргэлт 1500 эрг/мин байхад 320 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай төдийгүй TDI хөдөлгүүр нь 0-100 км/ц хурдыг 8.7 секүндэд авах чадвартай байсан юм.

Энэ цаг Камри-аас бага зэрэг удаан ч гэсэн TDI хөдөлгүүрийн энгийн жолоодлогод энэ бүгдийг та мэдрэхгүй юм. Мөн түүний салшгүй нэгэн хэсэг болох хос авцуулах холбоо бүхий DSG (Direct Shift Gearbox)-ийн араа солигдолт миллсекүндын төдий л солигдож байсан бөгөөд цуваанд үргэлж тэргүүнд явж байсан юм.

Мушгирсан замд хурдаа авахдаа гарамгай буюу хамгийн шилдэг нь байсан ба 0.80g дундаж хурдатгалтай, 100-0 км/ц зогсолтыг 37.2 метр зам туулж, жолоодлого маш дуулгавартай, сайн ажиллагаатай пүрш/амортизатортай зэрэг нь энэ группийн оноолтод огт таараагүй мэт байлаа.

Сул талыг нь олж харъя гэвэл түүнд iPod/USB холболт байхгүй байсан юм. Гэхдээ Пассат бүх үед даалгаврыг амжилттай биелүүлж байсан болохоор TDI хувилбар нь өнөөдрийн онцлох автомашин боллоо.