TOYOTA CAMRY
Өмнөх Тоёота нь нүдэнд нэг их тордоггүй байсан ч борлуулалт сайтай байсан. Шинэ CAMRY-гийн доторх нь хуучинтайгаа адил боловч гадаад үзэмж нь тэс өөр болсон. Гоё гэж хэлэхэд маргаантай боловч Лексас маягийн гадаад үзэмж болон салон нь анхаарал татдаг.
4 цилиндртэй хөдөлгүүр нь хүчин чадлаараа Ниссан-ын хөдөлгүүрээс бага боловч эргүүлэх хүчээрээ илүүрхдэг. Хөдөлгүүрийн өндөр эргэлтийн үед шуугианы хэмжээгээрээ Тоёотагийн хөдөлгүүр, Ниссан-ийхтай өрсөлдөж чадахгүй. Гэвч 5 шатлалт автомат хурдны хайрцаг нь илүү сайн ажиллагаатай, мөн бензинд хэмнэлттэй байдаг. Электрон удирдлагатай автомат хурдны хайрцаг нь жолоочид туслахыг хичээдэг ч 80 км/ц хурд авахад хоёр эсвэл гурав дугаар арааны ялгаа мэдрэгддэггүй.
Явах анги сайн, бараг дуу чимээгүй явдаг, гэхдээ бетонон хавтантай замаар явахад дугуйны дуу чимээ Ниссан-аас арай илүү дуулддаг. Чичиргээ ба шуугианы тусгаарлалт ижил биш. Уулын замаар явахад хазайлт ба хөндлөн дайвалзаа мэдрэгдэнэ. Стандартаар VSC систем ирэх бөгөөд ажиллагааны хувьд оройтож үйлчилдэг, гэхдээ шарвалтыг давахад машинд тусална. Мушгиа зам дээр машины эргэлт муу учир жолооны хүрдийг Ниссан-аас илүү их эргүүлэх шаардлагатай. Гэвч өмнөх Кэмриг бодвол маневрлах чадвар сайжирчээ.
Тоёотагийн жолоочийн суудал хол замд явахад эвтэйхэн. Арьсан бүрээс нь гулсамтгай бөгөөд суудал нь бага хэмжээний хажуугийн тулцтай. Тиймээс жолоочид огцом эргэлтийн үед эвгүй мэдрэмж төрүүлээд баймааргүй болсон. Үүнээс гадна хоёр чиглэлд тохируулах боломжтой жолооны хүрдтэй тул өөрийн онцлогт тааруулан тохируулах боломжтой. Руль дээрээсээ аудио систем, агаарыг удирдах товчлуур байрлуулсан нь тун эвтэйхэн болжээ.
Зах зээлд дунджаар 25 сая төгрөгийн үнэтэй гэр бүлийн зориулалттай Кэмри худалдаалагддаг. Гэхдээ энэ хэмжээний мөнгөнд ирж байгаа бүрдэл нь тийм ч хангалттай бус гэж миний хувьд бодож байна.
Үндсэн стандарт хувилбарт механик хурдны хайрцаг, ABS, урд болон хажуугийн аюулгүйн дэр, хайлшин обуд, агаар ионжуулагч зэрэг зүйлс ирдэг бол шат ахих тусам арьсан суудал, суудлын халаагуур, зогсоолын мэдрэгч, би-ксенон их гэрэл, тогтворжуулалтын систем, круйз контрол зэрэг системүүд дагалдаж ирдэг. Хамгийн дээд хувилбарт нь 3.5 литрийн хөдөлгүүрийг ашигладаг бөгөөд улмаар нарнаас хамгаалах цонхны хөшиг, мебель оруулгатай руль зэрэг зүйлстэй.
Урд суудлуудын зай хангалттай, гэвч хойноо зай багатай
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд