ТЕСТ: NISSAN TEANA VS TOYOTA CAMRY
Тоёота Кaмри бол хамгийн сайн борлуулалттай автомашин. Урьдын өрсөлдөгч Ниссан Максимa нь зөвхөн Японы зах зээл дээр зарагдаж байсан Ниссан Теанад байраа тавьж өгсөн юм. Хамгийн биш ч ерөнхийдөө хүчирхэг загваруудыг хооронд нь өрсөлдүүлэхийг хичээлээ.
Ниссан Теана нь гадаад байдлаараа бусад машинуудаас ялгагдана. Японы дотоод зах зээлд зориулагдсан машинуудын адил экспортод гаргах машинуудаас нэлээд өөр байдаг. Манайд туршигдаж байгаа загвар нь 2.3 литрийн хөдөлгүүртэй, 173 морины хүч бүхий 6 цилиндртэй хөдөлгүүртэй загвар юм. 4 цилиндртэй хөдөлгүүртэй хувилбар ч мөн адил бий.
Ниссан Теана
Ниссан Максимa загварт 2 литрийн 6 цилиндртэй хөдөлгүүрийг ашигласан байдаг бол Теанагийн үндсэн загварт 2 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүрийг ашигласан байдаг. 6 цилиндртэй хөдөлгүүрийн ололттой тал нь зөөлөн явалт байдаг, удаан шилждэг 4 шатлалт автомат хурдны хайрцаг нь 6 шатлалт автомат хурдны хайрцаг шиг тийм ч төгс ажиллаж чаддаггүй. 100 км/ц хурд авах хугацаа нь техникийн үзүүлэлтэд дурдсанаас арай их боловч Тоёота-той харьцуулахад арай бага.
Ниссан-ийн түлшний зарцуулалт 100 км тутамд 1-1.5 литрээр их. Харин 100 км/ц хурд авсны дараа хурд нь их биш санагдаж болох юм. Теанагийн шуугиан тусгаарлалт маш сайн: хөдөлгүүр, дугуйн, салхины шуугиан хэвийн хурдтай явахад бараг сонсогдохгүй.
Харин 160 км/цагаас дээш хурдлахад, салон дахь шуугиан хаазны гишгүүр дээрээс хөлөө авахыг сануулна. Ерөнхийдөө явдал дажгүй бөгөөд жолооч ба зорчигчдод жижиг хонхор товгорыг бага мэдрүүлдэг, гэхдээ Монголын хөдөөгийн замд явахад тохиромж муутай. Нөгөө талаар эргэлт дээр хазайлт багатай, жолооны хүрдний хөдөлгөөнийг машин сайн мэдэрдэг. Теанагийн жолооны хүрд нь том, зөвхөн налалтын өнцгөөр л тохируулагддаг ба Япон машинуудад тэр бүр тохиолдоод байдаггүй нилээд их хүч шаардаж өргөх буулгах хэрэгтэй болдог.
Ниссан Теанагийн дизайн хаана ч гологдохгүй
Хамгийн дээд хувилбарын Ниссан нь ESP системээр тоноглогдсон учраас жолоочийн бага зэргийн алдааг залруулаад өгдөг сайн талтай.
- Харин салоны хувьд жолооч ба зорчигчийн урд суудал эвтэйхэн зөөлөн арьсан бүрээстэй. Хангалттай өргөн мөн тохируулгатай.
Хөдөлгүүр унтрахад суудал хойшоо болж гарахад зайтай болдог, мөн төв консолын үзэмж сайтай. Олон ижил товчлуурыг ялгаж дарахад тийм ч амар биш: аудио системийг удирдах цагаан товчлуур нь бусад товчлуурыг хаадаг мөн агаарын урсгалыг тохируулдаг хоёр эгнээ хар товчлуурууд нь тохируулахад нэлээд чармайлт шаарддаг.
Арын суудлын зорчигчдод нэмэлт тав тух мэдрүүлэх зүйлс байхгүй. Дээрээс нь өндөр зорчигчдод тийм ч эвтэйхэн бус давчуу хойд хэсгийн зайтай.
Урд самбарын дизайн бусдаас өвөрмөц, салонд их ажилласан нь харагдаж байна.
Агаар ионжуулагчтай, мөн тээшний зай ихтэй
Тоёота Кaмри
Өмнөх Тоёота нь нүдэнд нэг их тордоггүй байсан ч борлуулалт сайтай байсан. Шинэ Кaмри-гийн доторх нь хуучинтайгаа адил боловч гадаад үзэмж нь тэс өөр болсон. Гоё гэж хэлэхэд маргаантай боловч Лексас маягийн гадаад үзэмж болон салон нь анхаарал татдаг.
4 цилиндртэй хөдөлгүүр нь хүчин чадлаараа Ниссан-ын хөдөлгүүрээс бага боловч эргүүлэх хүчээрээ илүүрхдэг. Хөдөлгүүрийн өндөр эргэлтийн үед шуугианы хэмжээгээрээ Тоёотагийн хөдөлгүүр, Ниссан-ийхтай өрсөлдөж чадахгүй. Гэвч 5 шатлалт автомат хурдны хайрцаг нь илүү сайн ажиллагаатай, мөн бензинд хэмнэлттэй байдаг. Электрон удирдлагатай автомат хурдны хайрцаг нь жолоочид туслахыг хийчээдэг ч 80 км/ц хурд авахад хоёр эсвэл гурав дугаар арааны ялгаа мэдрэгддэггүй.
Явах анги сайн, бараг дуу чимээгүй явдаг, гэхдээ бетонон хавтантай замаар явахад дугуйны дуу чимээ Ниссан-аас арай илүү дуулддаг. Чичиргээ ба шуугианы тусгаарлалт ижил биш. Уулын замаар явахад хазайлт ба хөндлөн дайвалзаа мэдрэгдэнэ.
Стандартаар VSC систем ирэх бөгөөд ажиллагааны хувьд оройтож үйлчилдэг, гэхдээ шарвалтыг давахад машинд тусална. Мушгиа зам дээр машины эргэлт муу учир жолооны хүрдийг Ниссан-аас илүү их эргүүлэх шаардлагатай. Гэвч өмнөх Кэмриг бодвол маневрлах чадвар сайжирчээ.
Монголчуудын хэлдгээр хөмсгөн Кэмри нэрээр алдаршсан
Тоёотагийн жолоочийн суудал хол замд явахад эвтэйхэн. Арьсан бүрээс нь гулсамтгай бөгөөд суудал нь бага хэмжээний хажуугийн тулцтай.
- Тиймээс жолоочид огцом эргэлтийн үед эвгүй мэдрэмж төрүүлээд байхааргүй болсон. Үүнээс гадна хоёр чиглэлд тохируулах боломжтой жолооны хүрдтэй тул өөрийн онцлогт тааруулан тохируулах боломжтой. Руль дээрээсээ аудио систем, агаарыг удирдах товчлуур байрлуулсан нь тун эвтэйхэн болжээ.
- Зах зээлд дунджаар 25 сая төгрөгийн үнэтэй гэр бүлийн зориулалттай Кэмри худалдаалагддаг. Гэхдээ энэ хэмжээний мөнгөнд ирж байгаа бүрдэл нь тийм ч хангалттай бус гэж миний хувьд бодож байна.
- Үндсэн стандарт хувилбарт механик хурдны хайрцаг, ABS, урд болон хажуугийн аюулгүйн дэр, хайлшин обуд, агаар ионжуулагч зэрэг зүйлс ирдэг бол шат ахих тусам арьсан суудал, суудлын халаагуур, зогсоолын мэдрэгч, би-ксенон их гэрэл, тогтворжуулалтын систем, круйз контрол зэрэг системүүд дагалдаж ирдэг.
- Хамгийн дээд хувилбарт нь 3.5 литрийн хөдөлгүүрийг ашигладаг бөгөөд улмаар нарнаас хамгаалах цонхны хөшиг, мебель оруулгатай руль зэрэг зүйлстэй.
Урд суудлуудын зай хангалттай, гэвч хойноо зай багатай
Эцэст нь:
Теанагийн дизайнерийн зарим шийдэлт анхаарал татдаг. Эргэн тойрч үзэх, салонд сууж үзэх хүсэл төрдөг. Гэвч Тоёота юугаар ч юм онцгойрохгүй боловч бүх зүйлс нь балансаа хадгалж үзсэн нь мэдрэгддэг. Тиймээс дээрх давуу болон сул талуудыг харьцуулж үзээд Тоёотаг ялсан гэж дүгнэлээ.
Ниссан Теана:
+ гадаад үзэмж ба дотор тал нь анхаарал татахуйц, дуу чимээ маш бага, угсралтын чанар онц, салоны урд хэсэг уужим, алгуур ажилладаг хурдны хайрцагтай, зам дээр жолоодлого сайтай.
- Арын суудал нь том биетэй зорчигчдод тохиромжгүй, ABS согогтой ажилладаг, замын энхэл донхолд амортизаторын ажиллагаа муу, агаарын темпратурын удирдлагын ажиллагаа сайнгүй, намхан
Тоёота Кэмри
+ Удирдлага сайтай, уужим салонтай, том багажтай, тэгш бус зам дээр явалт зөөлөн, хэмнэлттэй хөдөлгүүр
- Хурдны хайрцгийн ажиллагаан горим асуудалтай, үйлчилгээ хоорондын хугацаа бага, нойтон зам дээр дугуй гулгамтгай.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Г.Тэнгис