ХАРЬЦУУЛАЛТ: SONATA 2.0Т, CAMRY V6, PASSAT VR6

Роунд 3: Хүч чадал:

2011 оны Хьюндай Sonata SE 2.0T vs 2012 Тоёота Camry SE V6 vs 2012 Вольксваген Passat VR6 SEL загваруудыг хооронд нь харьцуулах хамгийн сүүлийн шалгуурыг танд хүргэж байна.

Өмнөх үг: Ойролцоогоор $30,000 орчим ам.долларт багтааж тав тухтай хирнээ хурд хүчтэй орчин үеийн спорт/люкс седан автомашин сонгох шаардлагатай болжээ. Мэдээж 90'-ээд оны эхэн үед ид хүчээ авч байсан 310 морины хүчтэй БМВ М5 болоод 315 морины хүчтэй Мерседес-Бенз 500E автомашин шиг хүч шаардсан үед араатан мэт, гэр бүлээ тээвэрлэх үед номхон морь шиг автомашин хэрэгтэй гэж үзвэл бидэнд 3 төрлийн сонголт байна.

Үүнд: 274-морины хүчтэй Хьюндай Соната 2.0Т, 268-морины хүчтэй Тоёота камри SE V-6, мөн 280-морины хүчтэй Вольксваген Пассат VR6 загваруудыг хооронд нь тулалдуулах шаардлагатай боллоо. Ингээд тулааны үр дүнг танилцуулъя.

3-р байр: Hyundai Sonata SE 2.0T

Харамсалтай нь манай өрсөлдөгч загвар болох Соната автомашин дээр дурьдсан М5 болоод 500E загвараас хурдан байж чадсангүй. Тэрээр 0-100 км/ц хурдыг 7.0 секүндэд авч, 400 метр замыг 147.2 км/ц хурдтайгаар 15.4 секүндэд тууллаа. Тэгэхлээр 2.0Т турбо хөдөлгүүр бүхий энэ загвар 200 морины хүчтэй Камри хайбрид загвартай л өрсөлдөгч болж таарах нь. Олон хэлбэрээр олон тест авч байхад үргэлж хамгийн сүүлд жагсана гэдэг бол нэг ёсондоо түүнийг ямар автомашин вэ гэдгийг илтгээд байх шиг...

Мөн түүний хойгуур жагссан нь цуваа хөдөлгүүрийн чадалтай ч холбоогүй; бүхий л жолоодлогын үед Соната тэргүүлэгч байж чадаагүй билээ. Хьюндай Мотор компани хүчтэй, хөнгөн жинтэй, шатахуунд хэмнэлттэй зэрэг шалтгаанаар V6 хөдөлгүүрээс татгалзаж турбо бүхий цуваа 4 цилиндртэй хөдөлгүүрийг сонгож SE хувилбарт санал болгож байгаа авч тэрээр хурд авалт нь удаан, шатахуун хэмнэлтээрээ тийм ч сайн биш хамгийн сүүлд нь жагссан юм. Мөн 2.0Т хөдөлгүүртэй загвар өрсөлдөгчдөөсөө хамгийн хөнгөн нь буюу 1500 кг. Камри загвартай харьцуулвал 15 кг-аар хөнгөж байлаа.

Хичнээн 2.0Т (1998 cc, DOHC 4) турбо хөдөлгүүр хүч чадалтай байсан ч гэсэн жолоодох явцад Пассат-ийн хэмжээд чимээгүй мөн тав тухтай байж чадаагүй билээ. Мэдээж бүх юм нь муу биш ба түүний салоны хийц чанартай дээрээс нь цэмцгэр хийцтэй ба үнийн хувьд ч боломжийн $25,505 ам.долларын өртөгтэй. Гэхдээ хэрвээ та үүнд мөнгөө зарах гэж байгаа бол хүлээ, Их амлалтыг өгсөн ч тун муу гүйцэтгэлтэй байгаа автомашин бол Соната загвар юм.

2-р байр: Toyota Camry SE V-6

Өнгөрсөн хугацаанд буюу 2008 оны 2 дугаар сард бид Камри SE V6 (DOHC 4, 3456 cc)автомашиныг Шеви Малибу, Хонда Аккорд, болон Ниссан Алтима загваруудтай бүхий л талаар нь буюу хүч чадал, жолоодлого, зай багтаамж, сул болон давуу тал зэргээр нь өрсөлдүүлэхэд тэрээр бүгдэнгээс нь сайн байсан юм. Харин энэ удаад шинэчлэгдсэн 2012 оны SE V6 автомашиныг өрсөлдүүлэхэд тэрээр бүхий л үеийн турш 2-р байранд орсон юм. Гэвч энэ бол муу үр дүн биш юм. Ердөө л энэ бол тоо.

Хуучин загвар болох 1575 кг загвараас хөнгөрөөд 1516 кг болсон бөгөөд шинэ SE-ийн V6 хөдөлгүүр нь 268 морины хүчтэй 2GR-FE хөдөлгүүр болоод 6 шатлалт автомат хурдны хайрцагтай; түүнийг 60 кг жин хаясанд нь баяр хүргье, үүний ачаар тэр арай хурдан болсон шүү дээ. 0-100 км/ц хурдыг 5.8 секүндэд авч байсан ба (тиймээ, өмнөх 6.2 секүндын Камри-тай адилгүй болсон байна, шинэ Камри-ийн албан ёсны үзүүлэлт дээр 6.0 секүнд гэж байна лээ) 400 метр замыг 14.2 секүндэд 162 км/ц хурдтайгаар туулж байлаа. Харин 93 оны М5 болон 500E загваруудад хэдий хэр хугацаа шаардлагатай бол? Тэдэнд 6.2 секүнд болон 14.6 секүнд 155 км/ц мөн 6.3 секүнд болон 14.7 секүнд 155.95 км/ц шаардлагатай байдаг билээ.

Бас болоогүй ээ. Шинэ SE нь Камрид анхны болох руль дээрх араа солигчтой ба хялбархнаар хурдан араагаа өгсүүлж, бууруулах боломжтой болсон. Гоёмсог мушгиа 18 инчийн хайлшин обуд, 15%-ийн илүү хатуу болсон пүрш амортизатортай болсон байна. Үүний улмаас тэрээр замын нүх бүрийг тоолох болсон юм. Тиймээс бид хүсэхдээ 10% зөөлрүүлсэн бол яг болох байлаа гэж бодож байна. Энэ шалтгаан хамгийн том асуудал учраас тэрээр тэргүүлэгч байх боломжоо алдсан юм.

1-р байр: Volkswagen Passat SEL VR6

Бид Камри SE V6-г хурдан демон гээд тогтоосон билээ, түүнд 5.8 секүнд л байхад 100 км/ц хурдыг авах юм. Харин Пассат-ийн 280 морины хүчтэй хурц өнцөг үүсгэсэн V6 (DOHC 4, 3597 cc) хөдөлгүүр болоод хос авцуулах холбоо бүхий автомат хурдны хайрцагтай буюу хурдан демоноос ч хурдтай буюу 5.7 секүндэд 100 км/ц хурдыг авав. 400 метр замыг 14.2 секүндэд 162.38 км/ц хурдтайгаар туулсан юм. Гэхдээ энэ хурд бол Камри-аас өчүүхэн төдий илүү гэдгийг санаарай.

Вольксваген компани хурц өнцөг үүсгэсэн VR6 хөдөлгүүртээ онгироо сагсуу байдлыг агуулж өгснөөр 0.83 g хурдатгалтай, 8-ийн тойргийг 26.9 секүндэд тойрч бусдаасаа илүүрхсэн юм. Дээр нь нэмээд 100-0 км/ц зогсолтыг бусдаасаа хамгийн хүнд биетэй буюу 1576 кг, мөн 235/45R18 Hankook дугуйтай байж 35.7 метр зайд зогсож чадсанаар группдээ хамгийн богино зайд зогссон юм. Соната 36.9 метр, Камри 37.8 метр зайд зогссон бөгөөд Соната болон Камри загварын жингийн хуваарилалт урд болон хойд талд 62/38% байсан бол Пассат загвар 59/41% харьцаатай буюу хамгийн зөв жингийн хуваарилалттай байсан юм.

Тестийн замаас гараад Пассат VR6-г жолоодоход тэргүүлэгч байдлаа огт алдаагүй ба бидэнд жолоодлогын тав тух, замын мэдрэмж, багтаамж зэргийг хамгийн дээд зэргээр өгч байсан юм. Мөн нэмээд жолоодоход хурдан бас хамгийн сонирхолтой байсныг хэлэх нь зүй бөгөөд хэрвээ танд энэ седан байдаг бол ангилалдаа өрсөлдөгчгүй мэт санагдсан.