TOP GEAR: ШАМАН 8Х8-ИЙГ ОНЦОЛЛОО

Шаман 8х8-ийн талаар бид дээр үед мэдээлэлж байсан. Харин энэ удаад Английн TOP GEAR нэвтрүүлэг түүнийг онцолж үзүүлжээ. Уг машин нь хэт бартаат замд зориулан бүтээгдсэн тул аварга том дугуйнуудтай, мотор нь тийм ч хүчтэй бишээ 170 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй. Гэхдээ мушгих хүч нэлээд өндөр байх. Түүгээр 70 км/ц дээд хурдлах боломжтой юм байна.

Салоны хувьд бүх төрлийн зүйлд зориулан тоноглох боломжтойгоор онцлог. Жолоочийн суудал нь голдоо байрласан учраас бүх талыг чөлөөтэй харах бололцоог олгоно. Зам дээр явахад тийм ч тохиромжтой бус том хэмжээтэй.

Бүх дугуйг залуурдах боломжтой гэдгийг ч видеоноос харах боломжтой юм. Шатахууны бак нь 270 л хэмжээтэй ба зууд 25 л идэх нормтой аж. Энэ нь дүүргэсэн байхад 1200 км явах боломжийг олгоно.