МАШИН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ БАЙГАЛЬ ЭХИЙН БЭЛДСЭН ХҮНДРҮҮЛСЭН НӨХЦӨЛҮҮД

Ихэнх тохиолдолд шавраас машин татаад гаргачхад гайгүй ээ. Гэхдээ л хүндрүүлсэн нөхцөл зөндөө байна.

  • Харанхуй шөнө болсон.
  • Усанд гүн живсэн.
  • Өвлийн тэсгим хүйтэн
  • Зуны говийн шатам халуун
  • Өтгөн шигүү ой, бут бургас
  • Өвдөг хүрсэн өндөр өвс ногоо, ширэнгэ
  • Битүү ялаа шумуул
  • Хад асганд
  • Машин онхолдохын даваан дээр
  • Та гав ганцаараа
  • Танаас бусад нь ямар ч туршлагагүй, мэдлэггүй
  • Бүгд өлсөж цангаж, ядарч туйлдсан
  • Машин өөрөө хариугүй, эвдэрч ханзрах эрсдэл ихтэй

гэх мэтээр хэчнээн ч дурдаж болно. Хүндрүүлсэн нөхцөл нэгээрээ тохиолддог бол бас яахав. Хэд хэдээрээ зэрэг тохиолдохыг нь яана.

Ийм үед танд Recovery Kits-ийн багцад багтдаг жижиг зүйлс маш их хэрэг болно. Зориулалтын гогцоо, жишээ нь хамар давсан гүн усанд байгаа Prius-ийн доогуур шургаж татлагаа бэхлэхэд шууд үүрэгтэй оролцоно.

Татлаган дээгүүр нөмрөх хүндрүүлэгч нь татлага тасрах үед харваж хэн нэгэнд үхлийн аюул учруулахаас сэргийлнэ. Дүүрэн ачаатай Land 80 машиныг 4 тоннын даацтай татлагаар татах үед тасрах магадлал 50%-ийн боломж бий.

Тасарлаа гэхэд нөмрөг нь татлагыг аюулгүй доош нь унагана. Маш олон тохиолдолд татуулах машин тэээр хол байдаг. Чирэх машин ойртох боломжгүй эсвэл хоёр машинаар зэрэг татах ч шаардлага гарч болно.

Татлагууд байлаа гэхэд холбогч ролик хэрэг болно.

Туршлагатай ах хүүгийн машинаас энэ бүхэн гараад ирэхэд бахархмаар сайхан санагддаг шүү. Тэр Kits нь мэргэжлийн брэндийн TJM, ARB байвал бүр сайхан аа.