ТАТЛАГА АВАХ БАЙСЫН

Ажлын хэсэг нөхдийн хамт Архангайн Чулуут руу томилолтоор явбаа. Дөрвөн хүний хоёр нь шинээр орсон, надаас бусад нь лаг боловсролтой, цэмцгэр залуус байлаа. Гар утсан дээрх газрын зургаа харвал зорьсон газар руугаа хариугүй дөхөж байгаа болтой.

Яг сайхан явж байсан чинь замын хажууд үхэр тэрэгтэй, настайвтар хүн гар өргөөд зогсож байх юм. “За тэрэгтэй, дээрээс нь ачаатай юм тээх нь” гээд тээр шаагаад зогсолгүй явж өнгөрлөө. Тэгсэн тэндээс км явалгүй лаглайсан хар шаварт суугаасаг. Яг цагаа тулахаар нөгөө цэмцийсэн, лаг боловсролтой залуус чинь машинаа орилуулж зүтгүүлсээр байгаад бүүр айхтар суулгачихдаг юм байна. Хөдөө хээр машинаар явж үзээгүй хүмүүс аргагүй.

Ядаж байтал таг хөдөө ирцэн болохоор гар утас сүлжээгүй. Лаглайгаад сууж байтал нэг нь тэрүүхэнд суурин газар харагдсан гэлээ. Тусламж ирэхээр тийшээ нь чиглэв. Тэгтэл нөгөө үхэр тэрэгтэй өвгөн тэндээс даллаж байна. “Яршиг, хий дэмий нааш цааш холхих хэрэг гарна” гээд шууд суурин газрын зүг алхлаа. Хэдэн цаг алхаж, арай гэж суурингийн барааг хартал амьд шувуу ч алга. Хэдэн балгас л байв хөөрхий.

Чухам тэнд л бидний толгойд шагнал авуул авахаар шилдэг санаа буусан юм. Тэр нь амьхандаа нөгөө үхэр тэрэгтэй өвгөнийг гуйх. Яагаад ч түрүүн даллахад нь тоогоогүй юм, яагаад ч энэ олон цаг алхаж зутарсны дараа санаж байгаан, бүгд хэлж мэддэг хараалаа урсган буцаад гүйчихсэн.

Өнөөх өвгөн ч хөөрхөн холдцон явна лээ. Очсон даруйдаа шаварт сууснаа хэллээ. Тэгсэн өвгөн өөдөөс “Түрүүн та хэдийг явахад энд айхтар шавартай шүү гэж хэлэх гээд даллаад байдаггүй. Сууцан болтой буцаад алхаж яваа харагдахаар чинь “Ах нь татаад өгье!” гээд далласан бас л сүнсэнд дайруулсан хүмүүс шиг гүйлдээд явчихын” гэж байна. Ёстой ичгэвтэрийн туйл болсондоо “Харин тийм ээ, одоо яралзуулаад өгөөч тэхүү?” гээд ичих нүүрээ элгэндээ нааж байгаад гуйлаа.

Гэтэл гайгаар бидэнд машин татагч олс байтугай хоёр нь тэлээгүй өмдтэй явж таарав шт. Ах хүү бол “Өө надаа алга өө” гэж мэгээд халгаадаггүй, өөрийг нь хоёр жийцэн болохоор ууртай талдаа. Тэгснээ “Та дөрөв нэг гараараа машинаасаа нөгөө гараараа миний тэрэгнээс барь, би татъя. Суга чинь ханзрах гээд байвал гараа тавиараа” гэлээ.

Бүгд мэл хийтэл гайхсан ч өмнө нь хоёр удаа үгэнд нь ороогүй хүмүүс чинь уухайн тас зөвшөөрөхгүй яахав.

Тэгээд татаж эхэлтэл үхэр ганц цовхорч, бид ч яаж дийлхэв гараа тавиад шаварт ойчвоо. Ах хүү нээх паржигнатал инээснээ татлага олс гарган машинтай холбоод татаж гаргадаг байгаа.

“Ээээ... та яаж байгаан бэ биднийг?!” гээд л нүүр ам нь шавар шавхай болсон хэдэн баагий машинаа гаргацан болохоор бас баярлалаа гээд байгаан.

Биднийг шаварт унагаж ах хүүгийн гомдол арилсан байх.

Бид хэд татлагатай явж байсан бол юу гэж өвгөнд чадуулах вэ дээ? Гэхдээ машинаа ч гаргуулаад, ах хүүгийн гомдлыг ч тайлсан болохоор сэтгэлд өег байгаамаа. Ээ дээ, хөгшчүүлээ, хөдөө явахдаа бэлтгэлээ базааж гараарай даа...