ПЕРДА БУЮУ CLUTCH - ЭВДРЭЛ ГЭМТЭЛ

Перда диск нь арааг шилжүүлэхэд хөдөлгүүрийг кропноос түр зуур салгах зориулалттай эд анги юм. 

Перда диск элэгдсэн шинж тэмдгүүд

  • Араа шилжүүлэхэд хүнд болж эхлэх
  • Конс хий эргэх, чичрэх эсвэл гишгэхэд хэцүү болох.
  • Хөдөлгүүрийг эргэлт нэмэгдэж байсан ч автомашин хурдаа авахгүй эсвэл бүүр хөдлөхгүй байх.

Перда дискийг засварлах зөвлөмжүүд

  1. Хөдөлгүүр болон кропноос гоожсон тос Перда дискийг гэмтээж болзошгүй. Перда дискийг солихдоо бусад эд ангиас тос гоожсон эсэхийг сайтар шалгаж шалтгааныг нь олох шаардлагатай. Энэ нь цаашид гэмтлүүд гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг болно.
  2. Перда дискийг солихдоо кроп руу орох кардан голны битүүмжлэлийг сайтар шалгаж байх хэрэгтэй. Перда дисктэй хамт сальникийг соливол зохимжтой.
  3. Дийлэнх техник үйлчилгээ засварын газрууд Перда дискийг солихдоо маховик арааг хамт цэвэрлэж янзалдгийг анхаараарай.
  4. Зарим автомашинд консны ажлын цилиндр Перда дискний бүрэлдэхүүнтэй хамт байдаг. Перда дискийг солихдоо консны ажлын цилиндрийг нэг мөр хамт солиорой. Ингэснээр ажлын цилиндр муудсан тохиолдолд дахин кропыг задалж нэмэлт ажилбар хийх шаардлагагүй болно.
  5. Механик кроптой автомашинд консны кабелийг буруу тохируулсан, хоонсыг байнга гишгээстэй явах нь Перда дискны эрт элэгдэлд хүргэдэг.