HUMMER H3

Дунд ангиллын жийп болох Hummer Н3 нь 2005 онд Chevrolet Colorado пикапын үндсэн суурин дээр хийгдэн гарчээ. Гарсан эхний онд нийт 54.6 мянга, 2006 онд 56.5 мянган ширхэг үйлдвэрлэгдсэн.

Үндсэн рам нь Н2 -ийнхтай адил технологитой ба урд тэнхлэг нь саваан хөшүүргэн зарчимтай ба хойд талдаа нум тэнцүүлэгч бүхий хамаарах чулактай.

Дөрвөлжин хэлбэртэй Military зарчмаар хийсэн дизайн нь Н2-оос санаа аван хэмжээг багасгасан онцлог крыло хийж сайжруулсан. Дээврийг намсган хавтгайдуу болгосноороо урд шил тийм ч том биш болжээ.

Н2-ийн адил Base, Advanture, Luxury гэсэн 3 хувилбартай.  Люкс хувилбар болох Н3х нь 2006 оноос гарсан ба никель деталиуд, 18 инчийн дугуйтай. 2008 оноос нилээд алдартай шинэ Н3 Alpha хувилбар гарсан бөгөөд жийп тоноглолтой гарчээ. Дотор салон нь нэлэнхийдээ хуванцар ханатай ба 2-р эгнээний суудал нь 2:1 харьцаагаар тусдаа хөдөлдөг.

Hummer H3 урд тал
Hummer H3 урд тал

Н3 нь 32 км/ц-ийн хурдтайгаар 41 см гүнтэй ус туулах чадвартай ба 5-8кн/ц-ийн хурдтайгаар 61 см гүнтэй ус туулах чадвартай юм. Түүний богино хэмжээ нь ангилал дотроо хамгийн сайн маневр болон туулах чадварыг үзүүлдэг.

Borg-Warner-ийн энгийн замд 40:60, халтираатай замд 50:50 харьцаагаар урд ба хойд тэнхлэгт хүч хуваарилах бууруулсан дамжуулга бүхий хүндрүүлэгчтэй  автомат хурдны хайрцагтай. Хойд дифференциалын арааны харьцаа 2.64:1 бөгөөд 4.03:1 харьцаатай дифференциалыг захиалгаар тавиулж болно. Мөн хойд дифференциалыг түгжих Elocker системтэй.

5 цилиндртэй 3.7 литрийн 242 морины хүчтэй Vortec загварын хөдөлгүүрт 5 шаттай механик хурдны хайрцаг тавьсан ба 4 шатлалтай Hidra-Matic 4L60 автомат хурдны хайрцгийг зөвхөн 5.3 литрийн 300 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй Alpha загварт тавигддаг.

Hummer H3 хойд тал
Hummer H3 хойд тал

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.