13 ИНЧИЙН ОБУДТАЙ HUMMER H2
Армийн зориулалттай H1 загварыг иргэний зах зээлд H2 болгон гаргаж байсан. Дөрвөлжин стиль, дөрвөн дугуйн хөтлөгч, хүчирхэг хөдөлгүүр, том дугуй гээд л армийн загвараас сэдэвчилсэн олон зүйлс түүнд бий. Харин энэ удаад хэн ч өмнө нь түүнийг ийм болгож байгаагүй хэв маягийг Оросын Гараж 54 youtube суваг хийж сонирхууллаа.
Түүнд Ладагаас авсан 13 инчийн дугуйг хийж, алтан өнгөөр будсанаар газраас тэнхлэг хүртэлх зай маш бага болж жижигхэн нүх ч дайрахад хэцүү болсон байна.