HUMMER H1

1990-1991 онд АНУ-ын засгийн газраас иракт явуулсан “Цөлийн шуурга” ажиллагааны фото зургууд болон жүжигчин улс төрч Арнольд Шварцнеггер-ийн Hummer-ийн хэд хэдэн загвараас эзэмшихийг санал болгосон компанит ажлаас үүдэн Н1 загвар алдартай болсон байна.

АМ General компани Н1 загварыг дизель хөдөлгүүрийн утааны найрлагын талаарх шинэ хууль гарсантай холбогдуулан 2006 оны 6 сар хүртэл үйлдвэрлэжээ. Түүнээс хойш сайжруулж ая тухтай болгосон иргэний зориулалт бүхий Н2 загварыг гаргасан.

Цэргийн зориулалт бүхий HMMWV

2 хаалгатай пикап загвар дээр агаараас эсэргүүцэх пуужин суурилуулсан байгаа нь

Н1 нь дээвэр нь берзенттэй онгорхой бүхээг, 4 хаалгатай металл бүхээгтэй пикап, битүү металл бүхээгтэй вагон гэсэн 3 төрлийн их биеийн загвартайгаар үйлдвэрлэгдэж байсан. Үүнээс гадна 2 хаалгатай пикап загвар байсан бөгөөд энэ нь армийн агаараас эсэргүүцэх пуужингийн суурь, цэргийн тээвэрлэлтэд ашиглаж байв.

Берзентэн дээвэртэй болон вагон загварууд нь нийтэд зориулагдаж байсан ба 2 ба 4 хаалгатай пикапууд нь зөвхөн армийн флотод ашиглагдаж байв.

Hummer H1 вагон

4 хаалгатай металл дээвэртэй пикап загвар SUT (Sport Utility Track)

Брезентэн дээвэртэй 4 хаалгатай загвар

Ерөнхийдөө Hummer H1 нь 5 төрлийн хөдөлгүүр 3 төрлийн автомат хурдны хайрцагтай байсан.

  • Хөдөлгүүр 6.2 литр GM Diesel V8- хурдны хайрцаг GM TH400/3L80 3-шатлалтай
  • Хөдөлгүүр 6.5 литр GM Diesel V8- хурдны хайрцаг GM 4L80-E 4-шатлалтай
  • Хөдөлгүүр 5.7 литр Vortec 5700 gasoline V8 TBI- хурдны хайрцаг GM 4L80-E 4-шатлалтай
  • Хөдөлгүүр 6.5 литр turbo GM Diesel V8- хурдны хайрцаг GM 4L80-E 4-шатлалтай
  • Хөдөлгүүр 6.6 литр turbo Duramax LLY V8 turbo Diesel- хурдны хайрцаг Allison 1000 5-шатлалтай (2006 оны загвар)

Hummer H1 нь ихэнх эд анги болох тоормос, тэнхлэг, рам, бүхээгийн хэсгүүд зэргийг байлдааны машин болох HMMWV-аас авсан төдийгүй нэг шугам дээр угсрагдаж гарч байсан ба Н1 нь будагдаад зогсоолд тавигддаг байжээ.

Н1 нь хэд хэдэн онцлог талтай ба тоормосны диск нь дугуйн цаптай хамт биш харин хагас гол дээр кабины доод хэсэгт байрладаг. Мөн радиатор нь дээр байрлалтай ба үүнийг дагалдаад агаар оруулах нүх нь дээр болсон. Магни-алюминиум ободтой Runflat хийцийн том дугуйтай ба цэргийн зориулалттай загварт химийн бодисоос хамгаалсан бүрхүүлтэй дугуй тавьдаг.

2006 оны Hummer H1 Alpha

Hummer H1 Alpha нь Н1-ийн сайжруулсан загвар бөгөөд GM-ийн 6.6 литрийн Duramax дизель хөдөлгүүр болон Allison фирмийн 5 хурдтай автомат хурдны хайрцаг тавигдсан. Өмнөх 6.5 литрийн хөдөлгүүр хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байсан учир шинэ хөдөлгүүр зохион бүтээхийг удирдлагын зүгээс гаргаснаар хөдөлгүүрийн чадал нэмэгдэн, шинэ хурдны хайрцаг тавьснаар 2004 оны EPA-ийн хорт утааны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээний шаардлагыг хангаж чадсан байна.

2002 оны сүүлээс 2004 оны намар хүртэл хөдөлгүүрийг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд ачааны машинд тавьдаг GMT560 хөдөлгүүрт 23 төрлийн өөрчлөлт хийсний дотор хөдөлгүүрийг 2 инч буюу 51 мм-ээр өндөр болгон, 6.5 литрийн хөдөлгүүрт байсан MY96 турбог 0.5 инч буюу 13 мм дээшлүүлэн суурилуулжээ. Ингэснээр GMT560 хөдөлгүүрийн чадал 300 м.х, хамгийн их эргүүлэх хүч 705 Н.м болсон байна.

Мөн ажилласан хийн хөргөх систем, маслын хөргөлтийн радиатор хийсэн ба хөдөлгүүрийн дулааныг зайлуулахын тулд хөргөх шингэнийг 40 хувиар нэмэгдүүлэх болсон юм. Гэвч хөргөлтийн радиаторыг шаардлагатай хэмжээнд болтол томруулж болохгүй байсан учраас шууд тахир голын дамраас араагаар эргэлт авч байнга хөргөх давхар хөргөлтийн систем тавьсан. Өвлийн -34 хэмд асах боломжтой болгосон.

Hummer H1 Alpha

Үүнээс гадна бөх бат рам, хүчтэй рулийн систем, шуугиангүй дифференциал, чимээгүй ажиллах цапны араа тавьж, түлшний насос ба шүүлтүүрийг шинэчилсэн байна. Шинэ хөдөлгүүр нь 6.5 литрийн өмнөх хөдөлгүүрийг бодвол бага эргэлтэд эргүүлэх хүчийг хангалттай гаргадаг бөгөөд үүнээс үүдэн хүч дамжуулах ангийг өөрчлөх шаардлага гарсан. Мөн төвлөрсөн дугуйн хийн даралт хянах систем, их биед хөнгөн цагаан карказ болон панел ашиглах болсон байна. Ингээд  2005 оны эхнээс 2006 оны дунд хүртэл үргэлжилж 2006 оны 12 сар гэхэд төсөл хаагдсан байна.

Үнэ:

1992 онд гарахдаа онгорхой брезентэн дээвэртэй суурь загвар нь 40.500 долларын үнэтэй байсан ба бүрэн тоноглосон вагон загвар нь 54.700 долларын үнэтэй байсан.

2006 онд дээрх загваруудын үнэ харгалзан 129.399 доллар, 140.796 доллар болсон байв. Альфа загвар нь 150.975 доллараар зарагдах болсон байна.

Hummer брэнд

2009 оны 6 сарын 2-нд General Motors корпораци санхүүгийн хямралд орсонтой холбогдуулан өөрийн нэг хэсэг Hummer брэндийг хятадын Тэнжонг компанид худалдахаар оролдсон юм. Ингэснээр GM 3000 ажлын байрыг авч үлдэнэ гэж найдаж байсан боловч төсөөлөөгүй үр дүн гарч Hummer гэсэн Америкийн цэргийн имижээ алджээ. Хятадын засгийн газар Тэнжонг компанид Hummer-ийг худалдан авах зөвшөөрөл өгөөгүй учир GM нь Hummer-ийн үйлдвэрлэлийг зогсоохоо мэдэгдэж байсан юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.