РУЛИЙН АППАРАТ ЭВДЭРВЭЛ ЯАХ ВЭ?
Рулийн аппарат нь жолооны хүрдийг эргүүлсний дагуу дугуйд чиглүүлэх үүрэгтэй юм.
Эвдрэл гэмтлийн шинж тэмдэг
- Жолоодоход илүү хүч шаардагдах, жолоодлого жигд бус байх
- Жолооны хүрдийг эргүүлэх боломжгүй болох, дуу чимээ гарах
- Донсолгоо, овон товонтой газраар явахад хяхтнах дуу чимээ гарах
- Жолооны хүрдийг нэг тийш эргүүлэхэд хөнгөхөн атлаа эсрэг тийш хүнд болох
- Жолооны хүрд хэт хөнгөн эсвэл эргүүлэхэд хэт хатуу болох
- Рулийн аппарат болон жийргэвчүүдээс тос гоожсон байх
- Рулийн аппаратын их бие хагарсан байх
- P/S гэрэл асах
Рулийн аппаратны хэлбэр
Одоо үед хэдрэг араат буюу харандаан гол гэж нэрлэдэг рулийн аппаратыг эсвэл түнтгэр рулын аппарат гэдэг 2 зүйлийг түлхүү хэрэглэж байна.
Харандаан гол буюу хэдрэт араат рулын аппарат
Орчин үеийн ихэнх машин энэ загварын аппаратыг ашиглаж байна. Могой араа эргэлдэж хэдрэг араа гэх хөндлөн шүдтэй арааг эргэлдүүлснээр дугуйг залдаг.
Түнтгэр рулийн аппарат (Үрлэн эрэгт дамжуулгын механизм)
Ихэвчлэн дээр үеийн эсвэл хүнд даацын машинд ашигладаг. Ажиллагааны хувьд бүрэн механик бөгөөд шарик, могой агаарын туслалцаатай залдаг. Энэ механизм нь элэгдэл багатай, цохилтод тэсвэртэй. Могой араа, үрлэн эрэг хоёр шүргэлцэх гадаргууд олон тооны ган бөмбөлөг хийж өнхрүүлэх замаар ажиллах ба бараг элэгддэггүй. Энэ төрлийн аппарат нь 3-4 бүтэн эргүүлж тулдаг учраас замын мэдрэмжийг багасгадаг. Гэхдээ дугуйн дээрээ даац авдаг машинуудын дугуйг эргүүлэхэд тусалдаг.
ТӨРӨЛ
Гидрийн аппарат нь гидр ажиллагаатай болон цахилгаан гэж хуваагддаг.
Гидр: 10 жилийн өмнөх ихэнх машин гидр ажиллагаатай аппараттай. Гидрийн даралтаар ажиллагааг хөнгөвчилж руль эргүүлдэг.
Цахилгаан: Орчин үеийн ихэнх машинууд цахилгаан рулын аппарат (EPS)-тэй болсон. Энэ систем нь компьютерын удирдлагатай цахилгаан мотороор руль эргүүлдэг. Мотор нь хянах самбарын доор эсвэл рулын дээр байрладаг.
Рулийн аппаратыг засварлах зөвлөгөө
- Руулийн аппаратыг солихдоо үйлдвэрлэгчийн оригинал сэлбэгээр солихыг зөвлөж байна.
- Руулийн аппарат солихдоо руулийн тягийг шалгаж байгаарай элэгдсэн бол солих шаардлагатай.
- Автомашины 100,000 км гүйлт болгонд гидрийн системийн шингэнийг сольж байх шаардлагатай. Ингэхдээ руулийн аппаратыг наалданги бохирдлоос сайн цэвэрлэх хэрэгтэй.
- Руулийн аппаратыг бэхэлсэн раамд ан цав гарсан, болт суларсан тайлагдсан болон руулийн тяг элэгдсэн тохиолдолд руулийн аппаратыг эвдэрсэн гэмтсэн гэж буруу оношлоход заримдаа хүргэдэг.
- Механизмыг сольж засварласны дараа заавал дөрвөн дугуйнд тэнхлэг тохиргоо хийлгэж байгаарай.
- Механизмыг сольж тавихдаа жолоодлогын системийн шингэнийг бүхэлд нь юүлж шинэ шингэн хийж байгаарай.
- Хэдрэг араат механизмыг солихоос өмнө жолоодлогын системийн удирдлагын модулийг оношлож шалгаж байх шаардлагатай.
- Зарим тохиолдолд хэдрэг араат механизмын үзүүрийн штанг элэгдсэн байдаг, энэ тохиодолд механизмыг бүхэлд нь солих шаардлага гардаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn