ЗӨВХӨН ХААЗ ӨГӨХӨД МАШИН ДЭРГЭЖ, ЧИЧРЭЭД БАЙНА УУ? №171
Машин хэрэглээний явцад савлах, чичрэх, 80-100 км/ц хооронд руль чичрэх зэрэг гэмтлүүд гарч эхэлдэг. Эдгээр гэмтлүүдээс ЗӨВХӨН ХААЗ ӨГӨХ ҮЕД МАШИН ДЭРГЭХ тохиолдлын талаар бичье.
Гэмтлийн шалтгаанууд
- Дээд, доод гарны тулк хагарах, язрах - машин хааз өгөхөд гарны втулк дээр ачаалал ирж муудсан бол цохилтыг кузовт шууд дамжуулж дэргэлт мэдрэгдэнэ
- Урд тэнхлэг нь чулактай машины хөндлөн татуурганы гагнаас салсан үед, боолт сулрах, втулка муудах язрах зэрэг үед (Ланд Круйзер 105, 80)
- Хойд хөтлөгчтэй машины хойд чагтан гол, кардан гол, дунд гук, таван бул зэрэг хүч дамжуулах голнууд эвдрэх, балансгүй болох үед
- Термомуфттэй, моторын эргэлтээс сэнс нь ажилладаг сэнсний нэг далбан нь хугарч унасан үед тэнцвэр алдагдаж дэргэдэг.
- Мотор, кропны лап резин тасарсан үед дэргэх тохиолдол гардаг. Хэрвээ та өөрөө шалгах боломжгүй байвал мэргэжлийн газарт хандаж яаман дээр өргүүлээд шалгуулаарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn