КОЛЛЕКТОР ЦЭВЭРЛЭХ АРГА №341

Машины хөдөлгүүр доголдох маш олон шалтгаан байдаг. Тэгвэл түгээмэл шалтгаануудын нэгийн талаарх мэдээллийг бэлтгэн танд хүргэж байна. Таны автомашин уулзвар, гэрлэн дохион дээр түр зогсож тоормос гишгэх үед:

  1. Хөдөлгүүр салганаж чичрэх, нормаль унах
  2. Доголдох, унтрах
  3. Хөдөлгүүрийн асаалт удааширч, стартер давтан даруулах зэрэг шинжүүд илэрч байна уу?
  4. Тэгвэл хөдөлгүүрийн холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч, коллектор зэрэг эд ангиуд бохирдсон үед дээрх бэрхшээл тулгардаг.

Тиймээс та коллектор, холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч зэрэг агаар дамжуулах хэсгүүдийг цэвэрлэх хэрэгтэй юм. Ингэснээр агаарын урсгал шатах хөндий рүү чөлөөтэй нэвтэрч хөдөлгүүрийн ажиллагаа жигдэрдэг. Агаар бензин тохиромжтой харьцаандаа орж шатахуун зарцуулалт багасдаг. Мөн нормаль унах, доголдох зэрэг таны автомашинд гарч байсан бэрхшээлүүд ор мөргүй арилах боломжтой.

Алхам 1. Body-г салгах

1.    Машины копудыг нээнэ

2.    Багаж бэлдэх

  • Бахь, отвертка, карбьюратор цэвэрлэгч

3. Агаар сорох хоолойг задлах

4. Холимгийн хаалтыг машины их биеэс салган авна

5. Холимгийн хаалт, нормаль баригч 2 салгана

  • Нормаль баригчийн бохирдлын хэмжээ болон гацаатай байгаа эсэхийг шалгана

Алхам 2. Цэвэрлэх

1. Карбьюратор цэвэрлэгчээр цэвэрлэнэ

  • Холимгийн хаалт
  • Нор мал баригч

2. Цахилгаан коллекторын хувьд:

  • BODY-г задлалгүйгээр шууд цэвэрлэнэ
  • Холимгийн хаалтыг огцом нээхгүй
  • Хавхалгийн нугас орчмын бохирдлыг сайтар цэвэрлэнэ

Алхам 3. Угсрах

1. Нормаль баригчийг холимгийн хаалттай нийлүүлэн бооно

  • Холимгийн хаалт нь дээр тохирох хэмжээгээр силикон түрхэн, мөн холимгийн хаалтруу орж байгаа агаар болон Coolant-ийн холболтыг зөв угсарна

2. Body-г машины их бие дээр буцаан угсарч бооно

Анхаарах:

  • Хэт их силикон түрхвэл холимгийн хаалт нь доторх агаар болон Coolant-н сувгийг бөглөх аюултай.

Алхам 4. Тохируулах

1. Хөдөлгүүрийг асаан машины нормаль хэр байгааг харна (авто машины хэвийн нормаль үеийн хөдөлгүүрийн эргэлт 800-900 байдаг)

2. Хэрвээ нормаль өндөр байвал хаазны тросыг бага зэрэг суллана. Эсрэгээрээ бага байвал бага зэрэг чангална

3. Нормаль барих тусгай боолттой байвал:

  • Нормаль өндөр байвал бага зэрэг суллана
  • Нормаль бага байвал бага зэрэг чангална

4. Цахилгаан коллекторын хувьд тохиргоо хийх шаардлага гардаг. Нормаль нь өндөр эсвэл бага байвал Scanner залгаж тохируулна.

  • Арааны байрлалыг D байрлал дээр тавина
  • engine→idler→start→complete болтол хүлээнэ