ETCS БУЮУ ЦАХИЛГААН НОРМАЛЬ ГЭЖ ЮУ ВЭ? №157
Бид цахилгаан холимгийн хаалт эсвэл цахилгаан нормаль гэж ярьж сурцгаасан коллекторын үүрэг нь хааз гишгэсэн мэдээллийг компьютерээс авч электрон коллекторын хаалтыг ямар хэмжээгээр нээхийг шийддэг. Электрон коллектор нь нормаль баригчийн үйлдлийг давхар гүйцэтгэдэг байна.
Холимгийн хаалт гэдэг нь карбюраторт хөдөлгүүр байсан үед гарсан нэршил юм. Тухайн үед бензин агаар 2-ийг холимгийн хаалтны гадна талд хольж шатах камерлүү оруулдаг байсан учраас холимгийн хаалт гэж нэрлэсэн. Орчин үед энэ хаалт нь холимог биш зөвхөн агаарыг оруулах үүрэгтэй болжээ. Гэвч одоо болтол урьдын адил "холимгийн хаалт" гэж ярьдаг хэвээрээ байна.
Мөн энэ шинж чанарыг нь аюулгүйн байдлыг хангах нэмэлт систэймтэй хоршуулан хэрэглэдэг. Traction Control System буюу хий эргэлтийг хязгаарлах, Stability Control system буюу шарвалтыг хязгаарлах системүүд жолоочоос, хаазны гишгүүрээс хамааралгүйгээр хөдөлгүүрийн эргэлтийг багасгадаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn