ХӨДӨЛГҮҮР ЯВДАЛ ДУНД УНТРАХ, ЧИЧРЭХ №133
Хэрэв та бага зэргийн техникийн мэдлэгтэй, ойр зуурын зүйл хийчихдэг бол чөлөөт цагаа өнгөрүүлэх үедээ автомашинаа өөрсдөө оношлоод засварлахад буруудах юм байхгүй. Энд төвөгтэй, хүнд засвар хийхгүй өөрийн хийж чадна гэсэн зүйлээ хийх хэрэгтэй, чадахгүй бол мэдээж засварын газарт хандах хэрэгтэй.
Ажиллагаа: Хөдөлгүүр бага эргэлтэд өөрөөр хэлбэл зогсоод нормальдаж байх эсвэл тоормослох үед ажиллагаа нь тогтворгүй болох юмуу унтраад хөдөлгүүрийг дахин асааж болж байвал юуны түрүүнд агаар оруулах хоолойг цэвэрлэх шаардлагатай байдаг.
Шалтгаан: Энд агаар шүүгчийн завсраар, эсвэл ажилласан хийн хамт орж ирэх тортог, тосны үлдэгдлээс болж нормальны сувгийн зай нарийсах, битүүрэх шалтгаан болдог.
Засварлах: Коллекторыг тайлж аваад карбюратор цэвэрлэгчээр шүршиж цэвэрлэнэ. Ингэхдээ агаарын урсгалын мэдрэгч (MAF sensor) гэмтэхээс сэргийлж тэр хэсгийг тусгайлан зөөлөн хөвөнгөөр цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлэсний дараа хэсэг хугацаанд хүлээн, сайтар хатаагаад буцааж угсарна.
Анхаарах зүйл: Коллекторыг заавал бүтэн тайлж цэвэрлэж байгаарай. Угсраатай чигээр нь шүршиж цэвэрлэвэл үр дүн төдийлөн сайн гарч чаддаггүй. Мөн цэвэрлэсний дараа хэсэг хугацаанд нормаль өндөр байх нь хэвийн үзэгдэл. Хэрвээ таны машин цахилгаан коллектортой бол заавал тохиргоо хийх шаардлагатай болдог. Тиймээс мэргэжлийн засварын газарт хандаж тохиргоог хийлгэх хэрэгтэй.
Эх сурвалж: www.cardoctor.mn