ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭГЧ БУЮУ ТУРБОНЫ ТУХАЙ

АСУУЛТ: Турбо гэж юуг хэлдэг?

ТОЖОО: Турбо гэдэг нь бага шатахуунаар их хүч гаргахад зориулагдсан нэг төрлийн моторын хүчийг нэмэгдүүлэгч гэж ойлгож болно.

Моторын тэсрэлтийг хүчтэй болгохын тулд өндөр даралттай нягт агаарыг моторт шахаж өгдөг эд ангийг Турбо гэдэг юм.

АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладаг вэ?

ТОЖОО: Мотор ажиллаж байхад утаа буюу хий даралттайгаар гадагшилдаг. Энэ хийн хүчийг ашиглан турбо эргэж байдаг юм. Эргэлтээр нөгөө талдаа цэвэр агаарыг мотор луу бас шахдаг. Нэг үгээр бол гарах хүчийг ашиглан орох хүчийг үүсгэж байна шүү дээ.

АСУУЛТ: Гэмтэл гарсан, эсвэл ажиллагаа нь доголдсон байвал яаж шалгах уу?

ТОЖОО: Турботой машинд анхаарах ёстой гол зүйл бол зогссоны дараа хэсэг нормалдаж турбог хөргөх байдаг.

Хэрвээ хот дотор явсан бол нормалдах шаардлагагүй. 80 км цагийн хурдтай явж байгаад зогссон бол 20 секунд, 100 км/цаг хурдтай явж байгаад зогсвол 1минут, 100-с дээш хурдтай эсвэл хүнд ачаатай явсан бол ойролцоогоор 2 минут нормалдаж байгаад машинаа унтраах хэрэгтэй.

Тэр бол моторт үржих тэмдэг шиг л гайхалтай эд анги юм.

Турботой хөдөлгүүрт анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

  • Турбоны хөргөлт болон тосолгооны систем нь хөдөлгүүртэй шууд хамааралтай байдаг. Тиймээс хөдөлгүүр огцом унтрах үед хөргөлтийн үйл ажиллагаа зогсож халалт үүсэн эвдрэл гарах нөхцөл бүрддэг.
  • Моторын тосны түвшин бага үед турбод тослогоо явагдахгүй байгаагийн улмаас элэгдэж зуурдаг.

Дэлхий дээр турбо хөдөлгүүрийн хөгжил тийм ч сайнгүй байгааг үйлдвэрлэгч нар хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ л хамгийн хурдан машин, хамгийн хүнд даацын машин гээд хүч шаардсан бүхий л хөдөлгүүрт турбо зайлшгүй байдаг.

Тэр бол моторт үржих тэмдэг шиг л гайхалтай эд анги юм.