ТУРБОНЫ ТӨРӨЛ №285

Турбо шахагч буюу бидний хэлдгээр турбо гэдэг нь ерөнхийдөө автомашинд хүч нэмдэг үсний сэнс гэж хэлж болно. Хөдөлгүүрийн ажилласан хийн гарах урсгалыг ашиглан турбиныг эргүүлснээр моторын цилиндрүүд рүү орох агаарыг ихэсгэх боломж бүрддэг. Ийнхүү орсон нэмэлт агаарыг нэмэлт шатахуунтай нийлүүлэн илүү их хүч болон илүү их эргэлтийг бий болгодог байна. Харин доор танилцуулах эдгээр технологиуд нь энгийн турботой харьцуулахад ажиллагаа үзүүлэх үр дүнг улам сайжруулдаг технологиуд юм.

Sequential буюу Дараалсан турбо

Энэхүү турбо нь том жижиг 2 дараалсан турбинээс бүрдэх бөгөөд жижиг нь бага, энгийн түвшинд агаар шахдаг бол, том нь өндөр даралтаар шахаж их хэмжээний агаарыг гаргадаг байна. Гэвч ийм төрлийн дараалсан турбо хэрэглэх хандлага сүүлийн жилүүдэд буурах болсон. Учир нь үүнийг суурилуулахад овортой, удирдлагын хувьд төвөгтэй байдаг байна. Мөн сүүлийн үеийн дан болон хос турбоны технологи илүү сайжирч хоцролт буурснаар жолооч нар эдгээр төрлийг илүүтэй сонирхох болсон юм.

Sequential турботой машинууд: Nissan Titan XD diesel, Audi SQ7 TDI

Twin Scroll буюу Хос хоолойтой турбо

Гарах хоолой болон турбины хуй нь хоёр тусдаа хоолойд салж гардаг. Нэг үгээр хэлвэл 2 тусдаа оруулах болон 2 тусдаа гарахтай. Энэ нь гаралтын хугацааг илүү сайжруулж, хаазны гэнэтийн өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлийг сайжруулдаг байна.

Twin scroll турботой машин: BMW 328i
Variable-Geometry Turbine буюу Хувьсах хэлбэрийн турбинтэй турбо

Турбин хоолойн дээрх хөдөлдөг далавчнууд нь өнцгөө өөрчилснөөр гарах агаарын хурд өөрчлөгддөг. Бага даралттай агаарын үед, далавчууд бага зайтай онгойж өгснөөр хийн гаралтын хурдыг нэмэгдүүлж хоцролтыг багасгадаг. Өндөр ачааллын үед цахилгаан эсвэл хийн удирдлагын тусламжтайгаар далавчийг нээж хаахыг нь тохируулж өгдөг байна.

Variable-Geometry Turbine турботой машин: Porsche 911 Turbo
Тwin буюу Хос турбо

Хоёр ижил хэмжээтэй турбо тус бүр хөдөлгүүрийн хагас цилиндрийн хэмжээтэй агаарыг ашигладаг байна. Нэг турбоны оронд хоёр турбо ашигласнаар жижгэвтэр бага инерцээр агаарыг түргэн хуйлруулах боломжийг олгодог.

Twin турботой машин: Ford F-150 EcoBoost
Overboost буюу ДЭЭД БҮҮСТ

Богино хугацааны boost даралт нь хүчийг нэмэгдүүлж, эргэлт болон гарах агаарын температурыг нэмэгдүүлдэг байна. Overboost-ийг ерөнхийдөө 10-20 секундийн хооронд хийхээр хязгаарладаг бөгөөд ингэснээр моторын эд ангийн хэт халалт болон доголдол эвдрэлээс хамгаалдаг байна.