ТАНЫ МАШИН МОТОРТ ОРЖ БАЙГАА АГААРЫГ ТООЦООЛДОГ ГЭДГИЙГ СОНСОЖ БАЙСАН УУ?

   АСУУЛТ: Автомашины агаарын урсгал мэдрэгч гэж юу вэ?

ТОЖОО: Агаарын урсгалын мэдрэгч нь хөдөлгүүрт орж байгаа агаарын хэмжээг тодорхойлж компьютерт дамжуулах үүрэгтэй мэдрэгч юм. 2000 оноос хойш автомашинууд бүгд электрон удирдлагын систем буюу компьютер болсон. Хэр хэмжээтэй агаар орсныг мэдсэнээр хэдий хэмжээний бензин цацахыг тооцоолдог гэсэн үг.

АСУУЛТ: Ажиллах зарчмынх нь талаар хэлж өгөөч.

ТОЖОО: Хаазыг гишгэн холимгийн хаалтыг нээх үед орж ирэх агаарын хэмжээг хэмжин цахилгаан дохио болгон хувиргаж хөдөлгүүрийн компьютерт илгээснээр тохирох хэмжээний бензинийг цацахад чухал үүрэгтэй оролцдог. Ажиллагаа, бүтцийн хувьд автомашин үйлдвэрлэгчид өөрсдөө тохируулан янз бүрээр үйлдвэрлэдэг.

АСУУЛТ: Ажиллагааг нь яаж шалгах уу?

ТОЖОО: Эвдрэх нь тун ховор. Харин агаар шүүгчийн бохирдлоос болж энэ мэдрэгч бохирдож мэдээллээ буруу дамжуулснаар хөдөлгүүр доголдох, нормаль хэвийн бус дээш доош хэлбэлзэх, хянах дээр check engine шар гэрэл асах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

СУРВАЛЖЛАГА

    АСУУЛТ: Сайн байна уу? Таны машин моторт орж байгаа агаарыг тооцоолдог гэдгийг сонсож байсан уу?

ИРГЭН А: Бүх юм ухаалаг болж байгаа юм чинь машин ч гэсэн өөрийгөө хянадаг байх.

ИРГЭН Б: Компьютер байдгийг бол мэднэ. Гэхдээ агаарыг тооцоолдог тухай сонсож байгаагүй юм байна.

Автомашины агаарын урсгал мэдрэгчийн бохирдол болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

  • Мотор 1л бензин зарцуулахад 14,7кг агаарыг хэрэглэдэг. Тэрхүү агаарыг агаар шүүгч шүүж байдаг ч нарийн тоос шороо цааш нэвтэрч агаарын урсгал мэдрэгчийг бохирдуулсаар байдаг.
  • Мэдрэгчийн дотор хэсгийг харахад жижиг нарийн утас дээр тоос шороо наалдсан байдаг. Түүнийг коллектор цэвэрлэгчээр цэвэрлээд сайн хатсаны дараа буцааж угсрах хэрэгтэй.
  • Энэ мэдрэгч нь хэтэрхий мэдрэг учраас мэргэжлийн хүмүүсээр цэвэрлүүлээрэй.
  • Бохирдолд хамгийн их нөлөөлдөг агаарын шүүрээ байнга шалгаж сольж байгаарай.
  • Хөдөлгүүрийн компьютер нь агаарын урсгал мэдрэгчээс гадна холимгийн хаалтын байрлал тодорхойлогч, агаарын температур тодорхойлогч, усны температур тодорхойлогч, хүчил төрөгчийн мэдрэгч зэрэг маш олон мэдрэгч датчикуудаас мэдээлэл авч боловсруулан бензин цацалтын хамгийн зохист төвшинг тодорхойлдог байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.