ЦОО ШИНЭ TOYOTA SUPRA-ТАЙ ТАНИЛЦ

Дуншиж дуншиж удаан хүлээлгэсэн Supra танилцуулагдлаа. Түүний албан ёсны нэр нь Toyota GR Supra.

Шинэ загварт маш урт хамар хийж өгсөн. Түүний дотор цуваа 6 цилиндртэй хөдөлгүүр бий. Уг хөдөлгүүрээс 340 м.хүч гарах бөгөөд ZF-ийн 8 шатлалт автомат хурдны хайрцагны хослолтой 100-г 4.3 секундэд авч чадах болж.

Үндсэн кузовын жин нь 1500 кг ба хязгаарлалтай 250 км/ц хурдлах боломжтой. Яг энэ хүчин чадлаараа дараах загваруудтай хүч тэнцэх аж. Үүнд: Porsche Cayman GT4, Alpine A110, BMW M2 Competition, V6 F-Type.

Шинэ загварын дизайныг ерөнхий инженер Tetsuya Tada-тай ярилцсанаар Nobuo Nakamura зохион бүтээсэн. Тада бол өмнөх GT86 загварыг зохиосон эрхэм юм. Харин Supra нь түүний ах загвар болон гарч ирж байна. Гэхдээ GT86 2+2 суудалтай учраас Супрагаас арай урт гэнэ.

Накамурагийн хэлснээр: Тада жолоодлогыг эрхэмлэсэн. Тиймээс энэ хүслийг нь дэмжих загварыг биежүүлсэн хэмээж.

Шинэ супраг BMW-тэй хамтран хөгжүүлсэн талаар өмнө нь бид дурдаж байсан. Тиймээс ч хөдөлгүүрийн код нь хүртэл BMW кодоор байгаа. B58B30M1 гэж. Түүнийг Z4 M40i загварт ашиглах юм. Харин кроп нь ZF 8HP51 кодтой. Мөн л Z4-өөс түүнийг харж болсон. Улмаар тулгуур эд анги, платформ зэрэг зүйлс нь ижилхэн тул кузов дотроос BMW-г олж харна.

Бас нэг зүйлийг онцолъё. Шинэ Супраг Австрийн Стэйрд BMW-тэй хамт угсарна. Гайхалтай биш гэж үү?

Онцлогууд:

  • Урт хамар дор цуваа 6 цилиндртэй 3.0 литрийн турбо хөдөлгүүр бий
  • Хойд хөтлөгчтэй
  • LSD дифференциалтай
  • Спорт кузовтой (LFA-тай ижил бат бэх)
  • Австрид үйлдвэрлэнэ
  • Track горимтой ESP систем
  • Пүрш, амортизаторын ухаалаг тохируулагатай
  • Дифференциалыг электрон удирдлагатай
  • Рулын эргэлтийг тохируулдаг
  • Руль дээрээ араа шилжүүлэгчтэй
  • Хөдөлгүүрийн дуу нь спорт