НОЁД ХАТАГТАЙ НАРАА! ШИНЭ TOYOTA SUPRA-ТАЙ ТАНИЛЦАНА УУ

Япон домог Gazoo Racing-ийн шинэ загвар гарлаа. Урдаа хөдөлгүүртэй ч, ардаа хөтлөгчтэй, спорт загварын нөгөө л нэг Toyota Supra биш шүү.

Харин Gazoo Racing Supra бөгөөд уг төсөл нь хамгийн алдартай спорт машиныг сэргээх Toyota-ын амлалт юм.

  • 90-ээд оны эхээр кино болгоны гол дүр явсан машин хэд хэдэн өөрчлөлтийг өөртөө хийжээ.

Бид Supra-г хэдэн араатай байхыг тааж мэдэхгүй ч саяхан болсон Geneva Motor шоунд танилцуулагдсаны дагуу шинэ загварынх нь тухай хэд хэдэн мэдээлэлтэй болсон. Урд хойд гүпер, хажуу хаалга, толь, ард далавч гэх мэт их биеийн зарим хэсгүүдийг илүү хөнгөхөн бас бат бөх материалаар хийсэн байна.

  • Капут нь агааржуулагчаас огт ялгаагүй их хэмжээний агаар оруулах том нүхтэй. Салхины болон хажуугийн шилнүүд нь хуванцар материалтай.
  • Toyota компанийн мэдээлснээр уг загвар нь өмнөхөөсөө илүү намхан болсон ба үйлдвэрээс Michelin-ийн BBS уралдааны дугуй дагаж ирэх болно хэмээсэн. Тоормосны хувьд Brembo брендын уралдааны тоормосны тоногтой. Яаж явахыг нь төсөөлж байна уу?
  • Дотор талыг нь ч орхигдуулаагүй бүгдийг нь судлахыг зорилоо. Уралдааныг хянах самбар, OMP жолоочийн суудал аюулгүйн бэхэлгээ, үйлдлийг илүү хурдан хийх зорилготой рулийн удирдлага, руль дээрх араа шилжүүлэгч гэх мэт бүх зүйлс бий. Мөн хаалгыг карбоноор хийж өгсөн төдийгүй бүрэн салоны roll cage (хамгаалалт) бий. Улмаар гал унтраагчийг хамтад нь суурилуулсан байна.

Харин одоо иймэрхүү сайн чанарын зам шаарддаг спорт машинуудад тэр замыг нь өгөх хэрэгцээ л дутагдаж байна даа.

Эцэст нь нэмээд хэлэхэд 5 дахь үеийн Toyata Supra бэлэн болохтой зэрэгцээд BMW-ийн шинэ Z4 цуврал ч гарна. Учир нь энэ 2 компани харилцан хөгжүүлэлтийг хийсэн юм. Тиймээс агуу тэсрэлт болно гэдэгт итгэлтэй байна.

Та шинэ зүйлд бэлэн үү?

"Технологийг тээвэрлэх нь хамгийн чухал” - Kiichiro Toyoda