ОНЦГОЙ SUPRA ИРЖ ЯВНА
FT-1 концепт загвараа танилцуулснаас хойш багагүй хугацааг өнгөрүүлсэн Тоёотагийн Supra загвар ямар ч маскгүй төрхөөрөө таны өмнө зогсож байна. Түүнийг 2019 онд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа ч ийнхүү фэнүүдийн гарт зураг нь орсон юм.
Түүнийг бүтээхдээ BMW компанитай хамтран бүтээсэн тул BMW Z4 загвартай нэг суурьтай, ерөнхий төрх ойролцоо байх нь дамжиггүй. Концепт загварыг одоогоос 5 жилийн өмнө танилцуулж байсныг тооцвол яг өдийд л гаргах хугацаа нь болсон мэт.