ХӨЛДӨӨГЧ, ХӨРГҮҮРИЙН ҮНИЙН САНАЛ (MOBICOOL, DOMETIC)

Машины хөргүүр нь термоэлектрик хэмээх технологи ашигладаг. Арван жилдээ физикийн хичээлдээ гайгүй байсан бол санах л учиртай. Юу ч санахгүй байна уу? За би тайлбарлаад өгье.

Термо материал байлаа гэж бодъё. Нэг талд нь халуун нөгөө талд нь хүйтэн байвал цахилгаан гүйдэл үүсгэх чадвартай материалыг термо гээд л ойлгочход болно. Эсрэгээр нь энэ материалд гүйдэл өгвөл хоёр талдаа температурын зөрүү үүсгэж эхэлнэ. Доторхоо хөргөж эхэлнэ гэсэн үг. Машиныхаа тамхины асаагуурын залгуурт залгалаа, хөргүүр ажиллаж эхэллээ. Ийм л амархан.

Машин гэдэг чинь үргэлж хөдөлж, явж байдаг. Иймээс хөргүүр ч гэсэн зөөврийн маягтай байх ёстой. Архангай руу сайхан давхиж байтал гэнэт урдуур адуу гүйвэл яах вэ? Бүх хүчээрээ тоормос гишгэх нь лавтай. Суудлын бүсээ зүүсэн хүмүүс гайгүй л байх, харин багаажинд байгаа бүх ачаа тээш урагшаа онхолдож, ойчно.

Хөргүүр ч ялгаагүй. Хэрвээ таг муутай бол доторх бүх зүйлээ бөөлжиж асгана. Мэдээж Mobicool, Dometic брэндийн хагас мэргэжлийн хөргүүрүүдийн таг хэзээ ч өөрөө онгойхгүй.

Түр хүлээгээрэй, Mobicool-ийн тухай жаахан яриад өгье. 1991 онд байгуулагдсан Шведийн брэнд юм. Ердөө л хөргөдөг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх зорилготой бөгөөд үүндээ маш сайн хүрч 7 тивийн 6-д хүрсэн гэнэ.

Dometic хэмээх аварга компанийн эзэмшилд байдаг subbrand. Дэлхийн дулаарал гэдэг үгийг та сонссон л байлгүй. Дэлхий даяар хөргөх хэрэгцээ улам л ихсэж байна даа.