ХӨЛДӨӨХ ҮҮ, ХӨРГӨХ ҮҮ?

Үгүй та минь ээ, юм хөгжинө гэдэг чинь сайхан юм өө хө.

Хуучин чинь бид аялалд авч явсан жаахан хүнсээ хоёр хонолгүй муутгаж, цацчихаад замын гуанз хэсэж, гэдэс гүзээ өвдөж, гэр орондоо зодуулсан тахиа шиг юм ирдэг байлаа. Тэгсэн чинь хө цаана чинь хөргүүр, хөлдөөгч гээд хоёр сайхан юм гарчихаж. Тэгэхдээ энэ 2-ыгоо сайн ялгах хэрэгтэй.

  • Хөргүүр нь өндөг, хиам, ногоо, өөр юу байдаг юм бэ тэр бүгдийг хадгалаад хаа ч хүрч болно. Яг л гэрийн хөргөгч шиг сэрүүнээр нь хадгалаад байна. Нэмж хэлэхэд хөргүүр нь гадаах хэмийг 15 хэмээр бууруулдаг юм байна.
  • Харин хөлдөөгчид нь мах, сүү, тараг хөлдөөчхөөд хүссэн зүгтээ хүрэхэд айх юмгүй бол хөлдөөгч нь хасах 18 хэм хүртэл хөлдөөнө, бүр тас хөлдөөнө.

Аялалд авч явахад авсаархан, хялбар, цахилгааны утсыг нь авто машиныхаа тамхины асаагуурт залгаад л болоо.

Ингээд л хоолны шинийг идэж, хорвоогоор аялаад байсан би чинь анх удаа хөргүүр, хөлдөөгч хоёрынхоо буянаар бүргэд, шонхор шиг бүрэн бүтэн гэр орондоо ирлээ шүү дээ.

ХӨЛДӨӨХ ҮҮ, ХӨРГӨХ ҮҮ?