МОДОН ХИЙЦТЭЙ АЯЛЛЫН МАШИН BUMO

Европын зах зээлд аяллын машины эрэлт ойрын хэдэн жилд ихэссэн. Гэхдээ ихэнх машинууд нь металл эсвэл пластик байдаг. Энэ нь ч үнийг нь хямд байлгах боломжийг олгодог.

Харин энэ удаад Германы BUMO гэх компани арай өөр материалаар танд аяллын машинаа санал болгож байна. Энэ нь цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр хийж, хөгжүүлсэн юм байна.

Түүний рам нь төмөр болон хөнгөн цагаан бөгөөд дүүргэлт нь хар мод юм байна. Ингэснээр өрөөний агаар илүү цэнгэг болсон гэнэ. Үүнээс гадна борооны усыг цуглуулах систем, тухтай 00, гал тогооны хэрэгсэл, нарны зайн үүсгүүр г.м аяллын тоноглолуудтай. 

Дэлгэрэнгүй:

BUMO гэх компани нь гэр бүлийн бизнес бөгөөд олон загвартай өрөөний сонголттой. Үүнийг та зургаас харах боломжтой.

Үнийн хувьд видео дээр загвар $147731 долларын үнэтэй. Дотроо том ор, 150 литрийн усны нөөц сав, 100 литрийн хаягдал усны сав, 70 литрийн гаазны танктай. Үнэ нь өндөр санагдаж байна уу? гэхдээ түүнийг хийхэд маш сайн материалыг сонгосон гэнэ.

Дээрх үнэ бол зөвхөн байшингийх нь үнэ юм байна.