ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА №166
Зуны аялал зохион байгуулах гэж байгаа бол хамгийн түрүүнд хаашаа ямар чиглэлд хэд хоног аялах вэ?
- Аялалд хэн хэн явах вэ?
- Ямар машинаар яаж явах вэ?
- Замдаа юу юу үзэх вэ?
- Очоод майханд амрах уу, гэрт эсвэл жуулчны баазад амрах уу?
гээд үндсэн хэдэн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй болдог. Бид энэ удаа анхлан аялагч нартаа зориулан дараах зөвлөмжүүдийг бэлтгэлээ.