2020 TOYOTA HIGHLANDER-ЫН СУРАГ
- Ирэх 7 хоногт шинэчлэгдсэн Highlander загварыг танилцуулна
- Зураг дээрээс харвал биеийн харьцанд онц өөрчлөлт ороогүй ч загварт нэлээд өөрчлөлт оржээ
- Албан ёсоор 4/17-нд танилцуулж, 19 оны сүүлээр худалдаанд гарна
Highlander бол 3 эгнээ суудалтай SUV ангилалд сүүлд орж ирсэн тоглогч юм. Одоогийн үе 2014 онд гарч байсан бол 4-р үеийн шинэ загварыг 2019 оны 4 сарын 17-нд Нью-Иорк авто шоуны үеэр танилцуулах болсон байна. Түүний папарац зургийг дээд зурагтай харьцуулахад ерөнхий загвар ижилхэн ч загварын хувьд RAV4-тэй төстэй илүү этгээд төрхтэй болсон харагдана.
Харин гол шинэчлэлт нь түүний бүтцэд оршино. Тоёотагийн сүүлийн үеийн машинуудад ашиглаж байгаа TNGA гэх архитектурыг ашигласан байна. Хөдөлгүүрийн хувьд 3.5 литрийн V6-г 8 шатлалт автомат кроптой хослуулжээ. Мөн хайбрид сонголт ч байх гэнэ.