HIGHLANDER | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

Америк стандартын Highlander манай улсад түгээмэл хэрэглэгдэж байна. Ихэнх моторын эд анги нь Harrier Hybrid/RX400h загвартай ижил тул гэмтэл нь ч дагаад ижилхэн байдаг.

Мотор

  • 3MZ-FE: Энэ төрлийн хөдөлгүүр нь 3300сс багтаамжтай байдаг. Сайжруулсан шинэ загварын хөдөлгүүр одоогоор мэдэгдсэн зүйлс гэвэл помп, гадна рэмен чангалагч, катушка, яндан мэдрэгч ажиллахаа болих шинж тэмдгүүд илэрч байна. Тиймээс HIGHLANDER загварт АИ95 хийж байгаарай. Мөн свэчэг сонгохдоо иридиум төрлийн свэчэ хийж байх хэрэгтэй.
  • Дээрхээс гадна нийтлэг эвдрэл гэвэл түүний радиатор үйлдвэрийн буруу хийцтэй бөгөөд 100,000 км хүрэхгүй банкаараа цоорч хөргөх шингэнээ алдаж эхэлдэг. Хуванцар банктай тул засахгүй зөвхөн солих сонголт байдаг. Эвдрэлээс сэргийлэх арга одоогоор байхгүй шүүрч гоожиж байгаа тохиолдолд гоожилт зогсоолт хийгээд нэмэргүй шууд солих арга хэмжээг аваарай.
  • Моторын дээд лап резин эвдэрдэг - ашиглалтын явцад мотор нь их савалдаг. Энэ нь духны лап резинд өндөр ачаалал болдог учраас их эвдэрдэг. Ингэснээр хурд авах, хүчтэй хаазлах, угзрах шинж тэмдэг илэрдэг.
  • 3300 кришканы жийрэг үлээдэг. Гадагшаа сэтэрвэл хойшоо тосолоо алдана, дотогшоо бол ус масло холилдоно.
    Оноосоо хамаараад ихэвчлэн 3300cc - той учраас свэчэ солихгүй удаан явснаар катушка амархан шатаж бензин идэлтэнд шууд нөлөөлдөг. Катушка өөрөө солих хугацаатай байдаг. Хугацаа нь болоод ирэхээрээ ээлжлээд шатдаг. Свэчэ өөрөө муудаад ирэхээрээ катушка дээрээ ачаалал өгч шатаадаг.
  • Ерөнхий эвдрэл гээд байх зүйл харьцангуй гайгүй. Догол үүсэх анхан шатны гэмтлүүд гардаг. Бүр цаашлаад гинж сунадаг тохиолдолууд гардаг. Тос масло, үйлчилгээнүүдийг тогтсон цагт нь солиулаад явахад элэгдэл гайгүй.
  • Тагны жийргээрээ масло гоождог
  • EVAP банкны агааржуулалтын систем гэмтсэнээс болж CHECK engine гэрэл асдаг. Энэ нь банкаа цохисноос болж EVAP канистр хагарснаас болж гэмтдэг.

Highlander | Түгээмэл эвдрэл, гэмтэл

Кроп

  1. Энгийн хөдөлгүүрт 5 шатлалт энгийн, хайбрид моторт e-CVT гэх кропыг ашиглах болсон. eCVT кроптой буюу бидний мэддэг гинжин дамжуулгаас арай өөр, араан дамжуулгат CVT кропны нэгэн төрлийг ашигладаг.
  2. WS стандартын кропны тос хийдэг тул үйлдвэрлэгчээс заасан яг тохирох тос хийж жилдээ 1 удаа тогтмол шалгуулаарай.
  3. Компьютер гэмтсэнээс болж кропны араа шилжилт өөрчлөгддөг: 2AZ-FE мотортой энгийн кроптой HARRIER болон RAV4, Kluger гэх зэрэг ижил суурьтай машинуудын кроп эвдэрдэг. Шинж тэмдэг нь 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө цохилт өгөх, зогсож байгаад ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг.
  4. Учир нь ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
  5. Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.
  6. Кропны тосны өнгө бараантсан ч элдэв тунадасгүй тунгалаг байвал хэсэгчилж солиулж болно гэж Toyota-н кроп үйлдвэрлэгч Aisin компанийн инженерүүд зөвлөдөг.
  7. Өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.
  8. Энэ төрлийн кроп нь ABS, BODY компьютер ECM эдгээрээс мэдээллээ авч, кропоо удирддаг. Тиймээс 4 дугуй ижил хэмжээтэй байхыг шаарддаг.
  9. Кропны дамжуулах арааны шарик нурах, дамжуулах араа өөрөө гэмтэх, эрхсэн арааны шарик дуу орох савалгаа үүсэх эрсдэлтэй байдаг.
  10. Hybrid моторны шарик дуу орох, савалгаа үүсэх шинж тэмдгүүд зонхилдог.

Цахилгаан

  1. Гүн ус туулж болохгүй. Хайбрид хувилбар нь маш их электрон төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг учраас гэмтээх эрсдэл үүсдэг.
  2. Ойрхон зайд явдаг бол батэрэй бүрэн цэнэгээ авч чадахгүй муудах эрсдэлтэй байдаг.
  3. Батэрэйг удаан хэрэглэх хамгийн энгийн арга бол шар гэрлийг битгий асаагаарай.
  4. Өөрийн Anti-Theft систем хамгийн их гэмтдэг. Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ гэхээр машинаа түгжсэн байхад машины үндсэн сигнал бан бан бан гэж орилох чимээ гардаг. Шалтгаан нь Anti-Theft системийн 7-8 мэдрэгчүүд байдаг тэдгээрийн аль нэг мэдрэгч гэмтсэнээс орилдог. Зуны улиралд машины салонд ялаа гэх амьтныг орсныг мэдэхгүй түгжиж явснаар ялаа дүнгэнэж эсвэл хөдөлхөд тэр хөдөлгөөнийг мэдрээд орилоод байдаг. 
  5. Цонхны удирдлага шатах тохиолдол их байдаг. Шалтгаан нь жолооч нар маань кноп гацалттай үед нь яаралтай засуулхаа мэдэхгүй ажиллуулаад байдаг. Нэг л өдөр гацалттай кнопын пульт шатаж утаа манардаг. Энэ гэмтэл нь АНУ стандартын RAV4, Camry, Highlander-т гардаг түгээмэл үйлдвэрийн гэмтэл юм.

Тулгуур эд анги

  1. Оношилгоонд орж ирж байгаа ихэнх зочид “миний дугуй маш их алцайгаад байна аа” гэж орж ирдэг. Муу, дуураймал амортизатор хэрэглэсний улмаас энэхүү гэмтэл түгээмэл тохиолддог.
  2. Амортизатор дээр гулзайлт их үүсдэг. Ачаа их ачих, замын хагархай болон нүх дайрах хүчтэй доргилт авснаас болж амортизатор амархан гулзайдаг. Амортизаторын хийц нь өөрөө тийм ч сайн биш тул хэмжээнд нь ачих болон нүх сүвийг гаргаж жолоодох хэрэгтэй. 
  3. Руллын аппаратын голд савалгаа орсноос болж дуу ордог. Руллын аппаратны тягны гармошик резинүүд нь цоорч түүгээр ус орж эд ангиудыг зэврэлт үүсгэснээр голонд хөдөлгөөн оруулдаг.
  4. Урд цапны шарик их солиулдаг машин. Энэ нь цаанаасаа орж ирэхдээ муудсан орж ирдэг. Цаанаа устай газраар их явсны улмаас дотрох тосоо гөвчдөг. Түүнээс болж дуу орох нь дөхцөн, маш их солиулдаг. Цапны шарикыг эвдрүүлэхгүй яаж байх гэвэл гүн ус гатлахгүй байх болон бороо хур орсон нойтон замаар бага явж байхад хамгаалагдана.
  5. Босоо тэнцүүлэгч амархан дуу ордог.

Түгээмэл асуудаг сэлбэг

  • Урд хойд амартизатор
  • Урд босоо тэнцүүлэгч
  • Баруун зүүн кропны сальник
  • Урд цапны шарик