RAV4 | ТҮГЭЭМЭЛ, ЭВДРЭЛ ГЭМТЭЛ

Мотор

  • 2AZ-FE маслын насос эвдэрдэг (Alphard, SAI, RAV4)
  • Ус халдаг. Үүнээс болж мотороо халаадаг. Манайд нийтлэг байгаа 2400 сс багтаамжтай мотор нь RAV4-с гадна өөр олон машинд суурилуулсан байдаг. Энэ моторын сул тал нь дээд анги доод ангийн завсрын жийргээр тосолоо гоожуулдаг. Энэ үзэгдэл зөвхөн RAV4 гэлтгүй өөр машинуудад илэрдэг.
  • Эвдрэлийн гол шалтгаан нь моторыг хэт халааснаар дээд доод ангийг боодог боолт сунаж хөргөлтийн шингэнээ алддаг байгаа. Түүнийг агрегат засвар дээр янзлуулах эсвэл өөр мотор авч хийсэн дээр. Өөр мотор авах гэснээс мотор авах, машин авахдаа моторын тагийг авч үзэж байгаарай. Зарим мотор дотор тосны лаг бохирдолтой байдаг шүү.
  • Дээрхийг илүү дэлгэрүүлвэл халсны улмаас маш амархан кришканий жийрэг үлээдэг. Бүр их халвал моторын кришканий боолт буюу резьбаг шувт татдаг аюултай эмзэг мотор юм. Халаахгүйн тулд хөргөлтийн шингэн маань хэмжээндээ, моторын ажиллагаа хэвийн байх ёстой. Ер нь бага зэргийн хэмжээндээ байсан ч гэсэн жоохон ачаалал өгөөд буюу шавар шавхайнд суугаад өндөр хаз өгсөн тохиолдолд маш амархан крышканы резьба шувтардаг. Энэ үед мотор солихоос өөр аргагүй нөхцөл үүсдэг. Тэгэхээр халалтанд маш мэдрэмтгий тул бага зэргийн ачаалал өгөхөөс сэргийлэх, хөргөлтийн шингэнийхээ хэмжээг тогтмол шалгах болон хөдөлгүүрийнхээ хэвийн ажиллагааг хянах хэрэгтэй.
  • Халах үндсэн шалтгаан бол радиаторын таг муудаад хөргөлтийн шингэний даралтыг барьж чадахгүй хөргөлтийн шингэн дундарна. Мөн радиатор банк моралын эдэлгээнээсээ болж цууралт үүсээд хөргөлтийн шингэн дундрах асуудлууд байдаг.
  • Хөргөлтийн шингэн дундарснаар ус халж мотор эвдрэх үндэслэл болдог.
  • Тагны жийргээрээ масло гоождог

RAV4 | Түгээмэл, эвдрэл гэмтэл

Кроп

  1. Компьютер гэмтсэнээс болж кропны араа шилжилт өөрчлөгддөг: 2AZ-FE мотортой энгийн кроптой HARRIER болон RAV4, Kluger гэх зэрэг ижил суурьтай машинуудын кроп эвдэрдэг. Шинж тэмдэг нь 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө цохилт өгөх, зогсож байгаад ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг.
  2. Учир нь ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
  3. Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцөлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.
  4. Harrier-ээр өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.
  5. Энэ төрлийн кроп нь ABS, BODY компьютер ECM эдгээрээс мэдээллээ авч, кропоо удирддаг. Тиймээс 4 дугуй ижил хэмжээтэй байхыг шаарддаг.
  6. Кропны дамжуулах арааны шарик нурах, дамжуулах араа өөрөө гэмтэх, эрхсэн арааны шарик дуу орох савалгаа үүсэх эрсдэлтэй байдаг.

Цахилгаан

  • Цонхны удирдлага шатах тохиолдол их байдаг. Шалтгаан нь жолооч нар маань кноп гацалттай үед нь яаралтай засуулхаа мэдэхгүй ажиллуулаад байдаг. Нэг л өдөр гацалттай кнопын пульт шатаж уутаа манардаг. Энэ гэмтэл нь АНУ стандартын RAV4, Camry, Highlander-т гардаг түгээмэл үйлдвэрийн гэмтэл юм.

Тулгуур эд анги

  • 2004 оноос хойш бол цахилгаан рулын аппарат дуу ордог.

Түгээмэл асуудаг сэлбэгүүд

  • Амортизатор
  • Хойд редүкторын шарик
  • Кропны хагас голын сальник
  • Хойд согтуу тулк
  • Татуурганы тулк
  • Цаапны шарик