RAV4-ЫН TRD PRO ХУВИЛБАР ИЙМ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Toyota компани оффроад багцаа TRD нэрийн дор худалдаалдаг. TRD-д одоогоор 4Runner, Sequoia, Tacoma, Tundra хувилбарууд байна. Харин энэ удаад RAV4 нэмэгдэж магадгүй гэдэг сургаар сонирхогч нар түүнийг ийм байх болов уу гээд төсөөлөн зурагжуулсан байна.
Ямартай ч TRD Pro обуд хийнгүүт л өнгө загвар тэс өөр болж байна, улмаар FOX Racing-ын амортизаторыг угсарснаар нэлээд өндөр болж. Хар өнгийн обуд дээр оффроад боорцгон дугуй, доод хамгаалалт, агаар сорох хоолой зэргээр тоноглосноор шал өөр болж чадаж ээ.